Өнөөдөр:2024-05-20

Хятад хэл сурахад туслах YouTube сувгууд

Хятад хэл сурч буй хүмүүст зориулан хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тус болох YouTube сувгуудыг хүргэж байна.

Yoyo Chinese

Уг сувгийг Yangyang Cheng багш хөтлөн явуулдаг. Тэрээр АНУ-д амьдарч байсан, хятад гаралтай хүн бөгөөд өмнө нь телевизийн хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байсан туршлагатай учир үүн дээр үндэслэн хятад хэлний хичээлээ маш ойлгомжтой, хөгжилтэй байдлаар заадаг. Түүний YouTube суваг дээрх контент нь хятад хэлний анхан шатны мэдлэг, дүрмүүд, пиньинь зэргийг агуулсан байдаг.

Тэрээр Хятад хэл заах мэргэжлийн сургалтад хэзээ ч хамрагдаж байгаагүй бөгөөд бараг бүхэлдээ бие даасан судалгаа шинжилгээнд тулгуурлан өвөрмөц сургалтын хэв маягийг бүрдүүлсэн. Түүний байршуулж буй контентууд нь чанарын өндөр түвшинд хийгдсэн байдаг.

GoEast Mandarin

Уг сувгаар дамжуулан богино хэмжээний контентоос хятадуудын өдөр тутмын амьдралдаа байнга ашигладаг үгсийг сурах боломжтой. Контент болгонд нэг үгийг драмаар дүрсэлсэн бөгөөд энэ нь сонирхолтой, хөгжилтэй байж чаддаг. Иймд чөлөөт цагаараа шинэ үг сурахад 1 эсвэл 2 минут зарцуулахад л хангалттай.

ChinesePodTV

ChinesePod нь 10 орчим жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тогтмол чанартай контентууд бэлтгэдэг гэдгээрээ ихэд алдаршсан. Гол хөтлөгч нь Женнигээс Фиона Тиан болж өөрчлөгдсөн. Тэрээр YouTube суваг дээр үргэлж шинэ агуулга гаргахыг хичээдэг бөгөөд түүний бүх контентууд нь 15 секундээс 10 минутын хооронд байдаг.

Chinese Zero to Hero

Энэ суваг нь бүх түвшний хүмүүст зориулагдсан боловч ихэнх контентуудын агуулга нь дунд болон ахисан түвшний суралцагчдад чиглэсэн байдаг. Уг суваг HSK шалгалтын агуулгаар контентоо бэлтгэдэг бөгөөд маш их дүрмийн хичээлийг заадаг. Дүрмийн хичээл нь бусад хятад хэл зааж байгаа сувгуудаас илүү өргөн хүрээтэй буюу өөрөөр хэлбэл та уг сувгаас бусад хятад хэл зааж байгаа сувгуудын дурдаагүй зарим тайлбарыг олж харах болно.

Elementary Chinese

Elementary Chinese сувгийг хятад улсад амьдардаг гадаадын иргэн хөтлөн явуулдаг бөгөөд та уг сувгаар дамжуулан хятадад амьдрахад болон сурахад анхаарах зүйлсийн талаар сурах, мөн үгсийн сангаа ч нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл, “Хятад улсад такси барихад Алипэй /Alipay/-ыг хэрхэн ашиглах вэ” гэсэн сэдвийн хүрээнд энэхүү төлбөрийн аргыг хэрхэн ашиглахыг харуулаад зогсохгүй бодит харилцан үйлчлэлийг харуулах болно.

Learn Chinese with Yi Zhao

Хятад хэлний багш Yi Zhao өөрийн YouTube сувагт чанартай контентуудыг байршуулдаг бөгөөд хичээлүүд нь маш сайн тайлбартай, эмх цэгцтэй байдаг. Та уг сувгаар дамжуулан шинэ үгс, нийтлэг хэлц, аяллын хэлц, дүрэм сурах болно.

ChineseFor.us

ChineseForUs бол хятад хэл сурагчдад зориулсан хамгийн өндөр үнэлгээтэй, чанартай YouTube суваг. Уг сувгийн хөтлөгч нь Lili бөгөөд хятад хэл шинжлэлийн чиглэлээр магистрын зэрэгтэй.

Тэрээр Хятад, АНУ-ын хэд хэдэн их сургуульд хятад хэл зааж байсан туршлагатай бөгөөд HSK шалгалтын агуулгад суурилж контентуудаа бэлтгэдэг. Түүний контент нь үгсийн сан, дүрэм, дуудлага, харилцан яриа гэх мэт сэдвүүдийн хүрээнд байдаг ба үүгээр дамжуулан унших, бичих, ярих, сонсох чадвараа сайжруулах боломжтой. Түүнчлэн хичээлүүд нь нарийн бүтэцтэй, системчлэгдсэн тул цаашид юу сурахаа таах шаардлагагүй болно.

Everyday Chinese

Everyday Chinese суваг хэдхэн жилийн дотор нэлээд алдартай болсон бөгөөд анхан болон дунд шатны суралцагчдад зориулсан суваг юм. Уг сувгаар дамжуулан та дүрмийн мэдлэг болон үгсийн сангаа нэмэгдүүлэх боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!