Өнөөдөр:2025-02-08

Өдрийн тэмдэглэлийн талаар таны мэдэх ёстой зүйлс

Хүмүүс олон зууны туршид өдрийн тэмдэглэл хөтөлж ирсэн боловч 1960-аад он хүртэл Нью Йорк хотын сэтгэл судлаач Доктор Ира Прогоф семинар, хичээл явуулж эхлэхээс нааш олон нийтэд танигдаагүй юм. Бидний амьдралын нарийн ширийн зүйлийг тэмдэглэх хүсэл нь өөрөө гар бичмэл шиг эртний зүйл юм.

Эхний өдрийн тэмдэглэлийг ихэвчлэн олон нийтийн бүртгэл болгон хадгалдаг байв. Орчин үеийн өдрийн тэмдэглэл нь XV зууны Италиас гаралтай бөгөөд өдрийн тэмдэглэлийг нягтлан бодох бүртгэлд ашиглаж байжээ. Аажмаар өдрийн тэмдэглэл олон нийтийн амьдралыг тэмдэглэхээс хувийн хэвшлийн тухай тусгах чиглэлд шилжсэн.

“Гадаадад сургадаг дэвтэр” борлуулагдаж эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Орчин үеийн залуус тэмдэглэлийн дэвтрийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Бүх цаг үед хүн шаардлагатай мэдээллээ мартах нь ердийн үзэгдэл гэж би бодож байна. Орчин үеийн залуучууд илүү их зүйлийг төлөвлөдөг тул өдрийн тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтэр нь маш сайн хувийн туслагч болж чаддаг. Үүнтэй хэн ч маргахгүй биз.

Хүмүүс өөрсдийн ажлаа төлөвлөж, цагаа зөв хувиарлаж, хэрэгтэй мэдээллээ цуглуулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэгт тэмдэглэлийн дэвтэр багтана. Биет тэмдэглэлийн дэвтэр нь түгээмэл хэвээр байгаа бөгөөд ихэнх нь ухаалаг гар утсан дээрх дэвтрээс илүү дуртай эсвэл зам зуураа ашиглахыг илүүд үздэг. 

Цаасан хэлбэрээр шинэ харилцагчдыг хурдан бичиж, тэмдэглэл, ноорог бичих нь тохиромжтой байдаг. Мөн өөрийн гараар бичиж, тэмдэглэсэн зүйлсийг эргэн санахад хялбар байдаг нь ухаалаг утаснаас давуу талтай билээ. Ухаалаг утас болон зөөврийн компьютер гэх мэт төхөөрөмжин дээр бичсэн зүйлс нь найдвартай удаан хугацаагаар хадгалах боломж бага байдгаас гадна ямар нэгэн байдлаар хадгалахаа мартах үед таны тэмдэглэсэн бүх зүйл үгүй болно. Найдвартай цорын ганц гарц бол өөрийн гараар бичиж, тэмдэглэх юм.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Ухаалаг гар утаснаас ялгаатай зүйл бол…

Тэмдэглэлийн дэвтэр нь сурагчид, оюутнуудад ноорог, яаралтай мэдээлэл бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх, чухал уулзалтуудаа товлох эсвэл шалгалтын өдрөө тэмдэглэхэд хэрэгтэй байдаг. Хэдийгээр та ухаалаг гар утсан дээрээ тэмдэглэл хөтлөх зуршилтай байсан ч утсаар ярихдаа ямар нэгэн зүйл бичих шаардлагатай болдог. Чухал уулзалтыг өдрийн тэмдэглэлдээ бичих нь өдрөө төлөвлөх, олон мэдээлэлд санаа зовохгүй байх сайхан боломж юм. 

Энэ нь ялангуяа өдөр бүр өөр өөр сэдвээр, өөр хүмүүстэй олон уулзалт хийдэг хүмүүст хамаатай юм. Хийх ажлынхаа жагсаалтыг санахаасаа илүү өглөө харах нь ажилд цаг зав, эрч хүчээ хэмнэх болно. Өдрийн тэмдэглэл бол бизнес эрхлэгчдийн ажлын хуваарьтай харьцуулж болохуйц ээжүүдийн хувьд сайн бэлэг юм. Хүүхдүүдийн цагийн хуваарийг харах, эмчид үзүүлэх, гоо сайхны салон, хайртай хүмүүсийн төрсөн өдрийг болон онцгой өдрийг мартахгүй байхад тусална.

Оюутан сурагчдад ямар дэвтэр тохиромжтой вэ?

Тэмдэглэлийн дэвтэр нь энгийн цагаан хуудаснуудтай, доторлогоотой эсвэл дөрвөлжин хэлбэртэй, цагаан толгой, огноо, хуудас, хэсэгчилэн хуваасан гарчгууд гэх мэт олон сонголтуудтай байдаг. Тэмдэглэлийн дэвтэр нь спираль хэлбэртэй байвал тус тусдаа хуудсыг урж хаяхад амар байдаг тул таны дэвтрийг муухай болгож чадахгүй гэсэн үг.

А5-аас ихгүй хэмжээтэй жижиг загварлаг дэвтэр, уян хатан туузаар бэхлэгдсэн дэвтэр сурагчид, оюутнуудад тохиромжтой. Оюутан, сурагчдад аль болох бэлэн загвартай бус харин ч эсрэгээрээ өөрийнхөө хүссэн зүйлийг бичих боломжийн нөхцөлийг хангаж өгсөн мөн чөлөөтэй сэтгэх орон зайг олгосон дэвтэрийг сонговол хэрэглээнд хялбар байх болно.


Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

error: Энэхүү контент хамгаалагдсан!