Өнөөдөр:2025-01-23

ЭЕШ өгөөд Хуулийн сургуульд сурахаар төлөвлөж байна уу?

ЭЕШ өгөх өдөр дөхсөөр. Энэ үед мэргэжил сонголт бол ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд хамгийн том анхаарах ёстой асуудал. Ямар мэргэжил сонгохоосоо хамаараад ЭЕШ-дээ бэлдэх нь мэдээж хамгийн үр өгөөжтэй арга юм.

Та мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байна уу, хуулийн сургуульд орвол хэр бол, хуульч, прокурор, өмгөөлөгч эсхүл бүр шүүгч болмоор байгаа бол хуулийн сургуульд сурах нь зөв үү? гээд л олон асуулт толгойд тань эргэлдэж байна уу? Тэгвэл та наашаа анхаарлаа түр хандуулаарай.

Хуульчийн мэргэжил гэж яг юу хийдэг, яадаг мэргэжил вэ?

Аливаа мэргэжил бүр өөрийн онцлог, давуу, сул талуудтай байдгийн адилаар хуульчийн мэргэжил ч мөн адил. Хэрэв та Солонгос сериал, барууны кинон дээр гардаг хуульч, өмгөөлөгчдийг хараад ямар гоё мэргэжил вэ би ийм л ах, эгч болмоор байна гэж бодоод энэ мэргэжлийг сонгох гэж байгаа бол түр азнаарай.

Энд дарж аппаа татаад ЭЕШ-ын бүх тестийг бодолт, зөвлөгөөтэй хамт хийгээрэй.

Та хуулийн сургуульд сурч төгсөөд шууд хуульч болж чадахгүй бөгөөд эхлээд эрх зүйч болно. 2 жил эрх зүйчээр ажилласны дараа хуульчийн шалгалт өгч, тэнцвэл хуульч болдог ба эрх зүйч биш болно гэсэн үг. Хуульч болсны дараа та өмгөөлөгч, прокурор эсхүл бүр шүүгч ч болох боломжтой (мэдээж аль алинд нь өөрийн шаардлага, болзол тавигдана) ба аль нь ч болсон бай та хуульч хэвээрээ л байна. Харин одоо бол та өмгөөлөгч, прокурор эсхүл бүр шүүгчийн аль нь болох вэ гэж бодож толгойгоо гашилгах шаардлагагүй. Учир нь эхлээд бүгд эрх зүйчээс эхэлдэг юм шүү дээ.

Тэгвэл хуульч нь яг юу хийдэг вэ гэвэл хуульч нь хүний эрхийн манаач, нийгмийн эмч гэх зэргээр яригддаг ч бодит байдал, практик дээр бол тодорхой салбараар мэргэшээд, тухайн мэргэшсэн салбартаа хүмүүс, компаниудад хуулийн зөвлөгөө өгөх, шүүхэд тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, эсхүл хуулийн салбарт судалгаа шинжилгээ, академик ажил хийх гэх зэрэг олон төрлийн ажил хийж болдог.

Би хуульч болоход тохирох уу?

Хуульч болоход танд бурхнаас өгөгдсөн ур чадвар, авьяас шаардлагагүй. Би таны үеийг тойроогүй туулаад гарсан хүний хувьд надад яаг л танд тулгарч буй бүх асуудлууд тулгарч байсан. Би хангалттай сайн биш байх, би ийм тийм гэж өөрийгөө голох үе байсан ба дээрээс нь хүмүүс ч хуулийн сургууль хэцүү, чи өөр мэргэжил сонго гэх мэтээр нөлөөлөх гэж оролдоно. Хамгийн гол зүйл бол ЭЕШ-ын тань оноо хүрсэн болохоор хуулийн сургуульд орж байгаа биш харин үнэхээр зорилго тэмүүлэл, чин хүсэл байгаад орох хэрэгтэй шүү. Тэр л танд амжилт авчирна. Заавал та хурц хэл амтай, нийтэч эсхүл индэр дээр ярих дуртайгаараа хуулийн сургуульд амжилт гаргахгүй.

Хэн ч хичээвэл хүссэн зүйлдээ хүрч чадна. Тиймээс үнэхээр танд хүсэл тэмүүлэл байвал хуулийн сургуульд ороод хуульч болоорой гэж зөвлөе.

Хуулийн сургуульд ороход юу хэрэгтэй вэ?

Мэдээж хамгийн түрүүнд ЭЕШ-ын оноо. Жишээлбэл, МУИС-ийн Хууль зүйн сургууль бол ЭЕШ-ын математик болон нийгмийн ухааны оноо шаарддаг. МУИС-ийн өдрийн хөтөлбөрийн бакалаврын ангид орох бол дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар нь ороод элсэлтийн журамтай нь танилцаарай. Жич: Орой, эчнээн хөтөлбөр бол ахлах сургуулиа төгсөж буй сурагчдад хамааралгүй байдаг шүү.

Дараагийн хамгийн хэрэгтэй зүйл юу вэ гэвэл мэдээж таны хүсэл эрмэлзлэл юм шүү.

Аль хуулийн сургуульд орох вэ?

Хуулийн сургууль Монгол Улсад олон байгаа бөгөөд тэр дундаа улсын болон хувийн гээд сонголтуудтай. Аль ч сургуульд сурсан бай танаас л бүх юм хамаарна гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй .

Улсын сургуулиас гэвэл мэдээж түүхт МИУС-ийн Хууль зүйн сургууль, хувийн сургуулиас гэвэл Шихихутуг, Отгонтэнгэр гэх мэт хуулийн сургуулиуд байдаг.

Хуулийн сургуульд сурах ямар байдаг вэ?

Эхний хичээлэээс эхлээд л багш нар хэдэн арван хуудас (Америкт бол хэдэн зуун хуудас яригдана) ном уншихыг даалгана. Тиймээс та төвлөрч сууж сурах, ном унших наад захын арга барилтай байх, уншсанаа ойлгож тархиндаа процесс хийх чадвартай байхын тулд одооноос хажуудаа байгаа номоо дэлгээд, өдөрт багадаа 1 цаг ямар ч хөдөлгөөнгүй уншиж суудаг, тэрийгээ ойлгож бусдад тайлбарлах дадлыг өөртөө эзэмшүүлээрэй.

Эцэст нь хэлэхэд мэргэжил бүхэн сайхан шүү. Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!