Өнөөдөр:2024-05-20

Байх ёстой газраа 100% байж, анхаарлаа төвлөрүүлэхэд туслах 3 зөвлөгөө

Хийх ёстой маш олон ажил байвч нэг л анхаарал төвлөрөхгүй. Яг суугаад хийх гэхээр нэг ажил гарч ирээд байна уу? Эсвэл хэн нэгний яриаг сонсож байгаа хэрнээ юу яриад байгааг нь ер ойлгохгүй байна уу? Хэрвээ тийм бол та анхаарлаа сайжруулах хэрэгтэй болсон гэсэн үг юм.

Сайжруулахын тулд эхлээд юунаас шалтгаалж байгааг олох хэрэгтэй бөгөөд хэрвээ та сайн ажиглаад үзвэл дараах 3 хүчин зүйлсээс шалтгаалж, та анхаарлаа төвлөрүүлж чадахгүйд хүрдэг. Энэ 3 шалтгаан ба түүнийг даван, анхаарлаа 100% төвлөрүүлэх боломжийг олгох зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байгаа хүчин зүйл №1: Шийдвэр гаргаж чадахгүй байх

Өглөө ямар хувцас өмсөхөөс эхлүүлээд орой унтах хүртэл бид өдөрт ойролцоогоор 100 гаруй шийдвэрийг гаргадаг. Эдгээрийн зарим нь нэг их бодолгүйгээр гаргачихад алдахааргүй жижиг шийдвэр гаргалтууд байдаг бол зарим нь цаашдын амьдралд маш том нөлөө үзүүлэхүйц том шийдвэрүүд байдаг.

Цөөн тохиолдолд тэдгээр шийдвэрүүдийг аль нэг талд нь шийдэж чадаагүйгээс болоод маш удаан хугацаанд бодох тохиолдол байдаг. Магадгүй хүн ярьж байхад түүний яриаг ер ойлгохгүй байгаа шалтгаан чинь үүнээс болсон байж магадгүй. Тиймээс шийдвэр гаргах чадвараа сайжруулах хэрэгтэй юм.

Шийдвэр гаргах чадвараа сайжруулахад туслах энгийн зөвлөмж:

Бид амархан шийдвэр байх тусам маш хялбар шийдвэрээ гаргадаг шүү дээ. Магадгүй түүнээс амархан нь бусдын өмнөөс шийдвэр гаргах байж болох юм. Бид заримдаа найзынхаа амьдралд маш хэрэгтэй зөвлөгөө өгдөг ч түүнийг дагалгүйгээр буруу шийд гаргах тохиолдол байдаг шүү дээ. Тиймээс өөрийн асуудлаа гаднаас нь харахыг хичээгээрэй. Тэгвэл зарим зүйлс илүү тод харагдах магадлалтай.

Хэрвээ танд энэхүү арга тохирохгүй бол маш сайн тунгааж байгаад давуу болон сул талуудыг жагсаан бичих хэрэгтэй. Үүнийгээ хэдэн цагийн дараа эргэн харахад тооцоолж байгаагүй зүйлс толгойд орж ирэх боломжтой байдаг.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байгаа хүчин зүйл №3: Олон зүйлсийн нэг дор хийх гэж оролдох

Тархи судлаач Earl Miller хэлэхдээ:  “Хүний тархи нэг зүйлд тодорхой хэмжээний  цагийг зарцуулснаар бүрэн төвлөрөх боломжтой байдаг бөгөөд үүнээс бүтээлч сэтгэлгээ урган гардаг. Хэрэв энэ анхаарлыг хормын давтамжтайгаар дараах зүйлд хандуулснаар аль алинд нь төвлөрч чадахгүй алдаа гаргах, бүтээмж алдагдах г.м асуудлууд гарч ирдэг.”

Multitasking skill гэдэг нь олон ажлыг зөв дараалуулан, аль нэгийг нь алдагдуулахгүйгээр өгөгдсөн цагт бүгдийг нь амжуулахын нэр юм. Тиймээс олон зүйлийг нэг дор хийх биш олон зүйлсийг зөв дараалуулан өөрийгөө болон оюун санаагаа ядраалгүйгээр хийх хэрэгтэй.

Хэрхэн шийдэж болох зөвлөмж:

Хамгийн түрүүнд хүн бүрд яг адилхан өдөр бүр 24 цаг оноогддог гэдгийг маш сайн ойлгоод, тухайн цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй тиймээс танд хэдий олон ажил байсан ч түүнийгээ зөв дараалуулах хэрэгтэй юм.

Ингэхдээ:

Ажлуудаа том зургаар нь харж сурах хэрэгтэй: Ингэснээр эдгээр олон таскууд нийлээд ямар үнэ цэнийг бүтээж байгаа гэдгийг харж, ажлуудаа уялдаа холбоотойгоор дуусгах боломжийг олгоно. Жишээ нь: гэрийн даалгавраа хийх, шалгалтад бэлтгэх, шинэ үг цээжлэх г.м таскууд нийлээд “сургуулиа амжилттай төгсөх” гэсэн зорилгод уягдаж байгааг анзаарах болно. Ингэснээр яг юунд зориулагдсан нь мэдэгдэхгүй олон “ядаргаатай” таскуудыг өөрөө харах боломжтой болно.

Анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байгаа хүчин зүйл №1: Дижитал хүчин зүйлс

https://miro.medium.com/max/1400/1*BXi0QJPlra-qOD7b27-aRA.jpeg

Бидний 1 өдөрт scroll-дож байгаа newsfeed-ийн урт АНУ-ын алдарт эрх чөлөөний хөшөөнөөс хавь илүү урт гэвэл та итгэх үү? Сошиал медиа биднийг эрх чөлөөний хөшөөнөөс өндөр мэдээллийн эрх чөлөөнд хүргэдэг ч гэлээ бидний анхаарлыг тун амархан бөгөөд зальжин аргаар сарниулж чаддаг.

Хэрвээ та ажлаа хийх эсвэл хичээлээ хийх зуураа богино хэмжээний амралт авахаар утсаа оролдож байгаа бол та өөртөө ямар нэг хэмжээгээр шинэ зорилго тавих хэрэгтэй болсны шинж юм.

Хэрхэн шийдэж болох зөвлөмж:

How to Limit Social Media Use on iPhone & iPad with Screen Time | OSXDaily

iPhone хэрэглэгчдэд утсандаа ямар нэг аппликейшнийг тодорхой хэмжээний хугацаанд ашиглах лимит тавих боломжтой байдаг. Та үүнийг ашиглан хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа платформдоо лимит тавьж өгөх боломжтой юм. Хэрвээ та IOS үйлдлийн системтэй утасгүй бол Playstore-с дурын ижил төрлийн аппликейшнийг татан авах боломжтой юм.

Share

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!