Өнөөдөр:2024-05-10

Шинэ Зеландад Докторт суралцахад сургалтын төлбөр хамгийн хямд

Дэлхийн хамгийн залуу, арлын улс болох Шинэ Зеландад та жилийн дөрвөн улиралд халуун тив, мөсөн тивийн зааг, мөсөн оргилт уулс, түргэн урсгалт голууд, үзэсгэлэнт гүн цэнхэр нуурнууд, исгэрэн шуугих халуун рашаан, буцалдаг рашаан зэрэг байгалийн ховор сайхан тогтоцыг харах боломжтой.

Боловсрол

Шинэ Зеланд нь чанартай боловсролын тогтолцоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшил, судалгаа зэргээр тэргүүлж явдаг Англи хэлтэй улсуудын нэг.

Боловсролын чанар, амьдралын хэв маяг, аюулгүй тайван улс гэдгээр Дэлхийд тэргүүн эгнээнд явдаг бөгөөд 2020 онд Дэлхийн Энхтайвны индексээр 2-т орж байжээ. Мөн 2021 онд Оакланд хот аюулгүй тайван хот гэдгээр 1-т орсон аж.

SocialPay үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аян үргэлжилж байна.

Шинэ Зеландад суралцах давуу тал

Оюутнуудад шинэлэг, бүтээлч, багаар ажиллах чадамж, судлаач байх бүхий л орчинг туршлагатай багш нар, сайн тоноглогдсон лаборатори, хамгийн сүүлийн үеийн технологиор бүрдүүлж өгсөн байдаг.

Түүнчлэн Шинэ Зеландын төрийн өмчит 7 их дээд сургууль 2021 онд QS World орж байсан. Өндөр хөгжилтэй улс орнуудаас хамгийн анх олон улсын оюутнуудыг халамжлах, дэмжих бодлогыг санаачлан гаргаж хэрэгжүүлж эхлэсэн нөхөрсөг улс юм.

Шинэ Зеландад Докторын зэрэгт суралцах давуу талууд

  • Олон улсын Докторын зэрэгт Шинэ Зеландын дотоод оюутны төлбөрөөр суралцах боломжтой 
  • Гэр бүлээ хамт авч явах боломжтой 
  • Сургуулийн насны хүүхдийн төлбөр үнэ төлбөргүй 
  • Цагийн хязгаарлалтгүй ажиллах эрхтэй 
  • Докторын зэргээр суралцаж дууссаны дараагаар 3 жилийн ажиллах, суралцах визэнд өргөдөл гаргах боломжтой
  • Гэр бүлийн дагалдан хүн ажиллах эрхтэй виз (an open work visa) хүсэх авах боломжтой

Тавигдах шаардлага

  • Сонгосон судалгааны сэдвээр хангалттай мэдлэгтэй гэдгийг батлах
  • Магистрын зэрэгтэй байх 
  • Бие дааж судалгаа хийх чадвартай гэдгээ харуулах
  • Судалгааны ажил нь таны салбарт чухал хувь нэмэр оруулахуйц байх
  • Сургалтын төлбөр $NZ 6000 – $NZ 9000 (жилийн)

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Суралцах хугацаа

  • 3 – 4 жил бүтэн цагаар

Энэ хүртэл блогтой маань хамт байсанд баярлалаа. Бидэнд боломж үргэлж байдаг юмаа тэрхүү боломжыг чи л хүсэж алхам хийх үед хүслээр чинь дамжуулж замыг чинь чиглүүлж өгдөг юм шүү.

За бүгдэнд нь амжилт хичээгээд байна шүү хэдүүлээ.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!