Өнөөдөр:2024-05-20

Г. Тэлмэн: Дуртай зүйлээ өөртөө итгэлтэйгээр хийдэг байгаарай

Энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр цэнэглэгдэж,  зорьсон сургууль болох Солонгос улсын “Hanyang University”-д тэнцсэн Г.Тэлмэнгийн ярилцлагыг хүргэж байна.

Бага нас, сонирхол

Манайх ам бүл тавуулаа. Аав ээж хоёр эрэгтэй дүүгийн хамт амьдардаг.Улаанбаатар хотод төрөөд бага насаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрөөж Булган аймгийн Булган суманд сургуульд ороод 5р-ангидаа Улаанбаатар хотод эргэж ирсэн. Бага байхдаа их л дүрсгүй хүүхэд байсан багаасаа л өөр өөр газраар явж, сурч, амьдарч байсан болохоор юмсыг их олон талаас нь харж сурсан  гэж боддог доо.

Аливаа зүйлийг хийхэд сонирхол гэдэг зүйл асар их урам зориг болон цааш тэмүүлэх итгэлийг бий болгодог гэж би боддог. Тиймдээ ч хамгийн дуртай зүйлээ хийж байсан болохоор бэрхшээл тийм ч их гардаггүй байсан. Зорилготой хүн зогсдоггүй гэдэг дээ, бэрхшээл гарсан ч давах тийм ч хэцүү байгаагүй ээ.

TomYo ба Гадаад хэл

Анх нээлтээ хийсэн цагаас нь мэддэг байсан ч, жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Ер нь бол Солонгос хэлний хичээлүүд нь их ойлгомжтой, тодорхой шат дарааллын дагуу явдаг байсан. Ашиглахад их хялбар байсан тул цаг хугацааг маань их хэмнэдэг. Мөн ментортой хэсгүүд, уралдаанууд их таалагддаг.

Миний бодлоор гадаад хэл сурахад шинэ үгээ сайн цээжлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Үг цээжлэхгүйгээр цаашаа суралцах ер нь боломжгүй. Миний хувьд үгээ орлуулж сонирхолтой арга барилаар цээжилдэг байсан. Бас үгнүүдээ ашиглан их бичдэг байсан. Энэ нь надад хэлний мэдлэгээ сайжруулахад дөхөм болсон.

Тэтгэлэгт тэнцэх нь

Зорьсон зорилгодоо бууж өгөлгүй, шантрахгүйгээр суралцах хэрэгтэй. Өөрийгөө сайн дэмжиж хүрэх ирээдүйгээ бодоод цааш явдаг л байх хэрэгтэй юм шиг санагдсан

Өмнө нь хэлсэнчлэн дуртай зүйлээ хийж байгаа болохоор нээх их шантардаггүй байсан. Шантарсан үед гэрийнхэн маань их дэмждэг байсан.

🌎 Англи хэлний анхан шатны хөтөлбөр эхэллээ. Бүртгүүлэх бол энд дарна уу.

ЕБС-д суралцаж байхдаа их олон зүйл хийдэг байсан л даа. Салбар салбарын зүйлсийг туршиж үздэг, аль болох өөрийгөө олон талаас нь хөгжүүлж шинэ зүйлд сорьж үздэг байсан. Ингэснээр яг өөртөө тохирох мэргэжлээ сонгож чадсан. Тиймдээ ч сонгосон мэргэжилдээ их дуртай байгаа. Өөрийн сонирхлыг олоод зорилгодоо түүртэлгүй явж чадвал амжилт үргэлж дагадаг юм байна лээ.

Зорьсон зүйлдээ тууштай байгаарай. Чи л дуртай байвал хэний юу гэж хэлэхийг тоолгүй мөрөөдөлдөө тууштайгаар заавал хүрдэг байх хэрэгтэй. Тэгээд зорилгоо заавал биелүүлнэ гэж өөртөө итгээд амжилтад хүрээрэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!