Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн шинэ үгээ амархан цээжлэх вэ?

Гадаад хэл сурч буй бүх хүнд шинэ үгээ цээжлэх нь нэн тэргүүний асуудал байдаг. Тэгвэл та бүхэндээ хэрхэн энгийн аргаар шинэ үгээ цээжлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.

1. Хөгжилтэй аргаар сэтгэх

Та чээжлэх үгсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.
Ball-Lemon-Flower-Sneeze | Бөмбөг-Нимбэг-Цэцэг-найтаалгах
“Бөмбөг залж байтал бөмбөг маань хагараад нимбэг болчихлоо. Нимбэгийг базтал шүүс нь гоожоод газраас цэцэг ургав. Ямар гоё цэцэг вэ гээд үнэрлэтэл найтаалгав” гэх мэт төсөөлөн бодох чадвараа ашиглан цээжлэх нь маш үр дүнтэй.

2. Flashcard ашиглах

Та шинэ үгээ цаасан дээр нэг нэгээр нь бичин цээжилж болно. Уг цаас нь халаас болон цүнхэндээ хийж авч явж болох хэмжээтэй байвал илүү хялбар. Заавал flashcard-г худалдаж авалгүйгээр өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр хийж ч болно шүү.

“МENTOR50” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Таныг Япон хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.

3. Өгүүлбэрт орлуулан цээжлэх

Зарим хүн тухайн үгийг гараа чилтэл бичиж байж цээжилдэг. Харин тухайн үгээ оролцуулж өгүүлбэр зохиовол бүр илүү сайн цээжлэгдэх болов уу гэж бодож байна. Иймээс бүтээлч байдлаар үгээ цээжлэх нь илүү үр дүнтэй байх болно.

4. Шууд харах

Самбар дээр эсвэл ханан дээрээ эх хэл болон сурж буй хэлээ тэмдэглэн үргэлж харах хэрэгтэй. Мөн гэрийнхээ энд тэнд наасан ч болно.

5. Нүдээ анин зураглан төсөөл

Pen-Үзэг
Нүдэндээ үзэг төсөөлөөд “Pen” гэж чээжлэх хэрэгтэй. “Pen” гэсэн үг харвал шууд үзэг санаанд чинь орно.

6. Өгүүлбэрийг солих

– I hope it snows.
– I hope it’s OK with you.
– I hope you can make it. гэх мэт. Ингэснээр та “I hope” гэдэг үгийн холбоосыг мэдэх болно.

7. Aппликэйшн ашиглах

Цаас балтай нөхөрлөж амжихгүй байвал танд энэхүү аппликэйшнийг санал болгож байна.
App Store- itunes.apple.com
Play Store- play.google.com

8. Ном унших

Сурч буй хэл дээрээ ном унших хэрэгтэй. Мэдэхгүй үгээ орчуулаад л бай. Төд удалгүй та тухайн үгсээ цээжилж номоо төвөггүй уншдаг болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!