Техник технологийн өндөр хөгжилтэй цаг үед заавал сургалтын төвд очиж суулгүйгээр цахим орчныг ашиглан хэлний чадвараа сайжруулах боломжтой болжээ. Бид өмнө нь Англи хэлний цахим сургалтын талаар мэдээллийг хүргэж байсан бол энэ удаа Солонгос хэлийг онцлон хүргэж байна.
Энэхүү вэб сайтыг ашигласнаар цахим сурах бичгээр өөрийн түвшиндээ тааруулан солонгос хэлийг судлах боломжтой. Вэбсайт нь бүлэг хичээлүүдэд хуваагдсан бөгөөд хичээл бүр нь 25 хичээл, 3 асуулт хариултаас бүрддэг тул та ахиц дэвшлээ шалгах боломжтой. Мөн солонгос хэлээр уншиж сурахаас эхлээд солонгос хэлний анхан шатны дүрэмд суралцаж, солонгос хэлний ахисан түвшний дүрмүүд хүртэл явагдана. Тиймээс та энэхүү платформыг ашиглан солонгос хэлний анхан шатнаас эхлэн суралцах ч боломжтой.
“МENTOR50” купоноор TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Таныг Солонгос хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.
Та солонгос хэлний ярианы чадвараа яаж сайжруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл таньд энэхүү сайтыг санал болгож байна. Таны ярианы чадварыг тусгай программ ашиглан шалгаж, тохирсон зөвлөгөөг өгөх болно.
Ерөнхийдөө анхан болон анхан дунд шатны хичээлүүдтэй бөгөөд хэлээ сонгоод жижиг тест бөглөж үзээд түвшингээ тогтоож болно. Таны түвшний дагуу хичээлүүдийг санал болгох ба хэрвээ та аль хэдийн ихэнх хичээлүүдийг нь мэддэг бол үзсэнээ сэргээхэд ашиглахад тохиромжтой.
Миний хувьд сайтын бүтэц болон хичээлүүд нь тоглоом мэт учраас хичээл үзэх нэмэлт ажил биш харин толгойгоо сэргээх хэдэн минут юм шиг л санагддаг. Та ч мөн өдөр бүр сонордуулга (notification) хүлээн авах цагаа тохируулаад 5 минут хөнгөхөн хичээл үзэж байгаарай.
Энэхүү цахим хуудас нь нь хэл сурагчдын дунд нэлээд нэр хүндтэй бөгөөд Солонгос хэлний хичээлүүд нь бидний үздэг байсан Fun!Fun! Korean хэмээх номыг барьж түүний шинэ үгнүүдийг онлайн дасгал, тоглоомруу хувиргасан юм байна лээ. Duolingo-той адил тоглоомчилсон бүтэцтэй бөгөөд шинэ үг сурах, дасгал гүйцэтгэж дуусгах болгондоо оноо цуглуулаад шат ахиад явна.
Жилийн 29.99$-ын төлбөртэй хувилбар нь бүр төгс санагдсан. Дотроо тухайн хэлний дуудлага, сонсох болон дүрмэнд зориулсан тусгай хэсгүүд нэмэгдэх бөгөөд тухайн хэлийг төрөлх эзэмшсэн хүмүүстэй видеогоор харилцан интернэтгүй орчинд хичээлүүдээ хадгалж авах боломжтой юм. Үнэхээр Солонгос хэлийг гадуур сургалтанд суух гэхээс илүүтэй апп, вэбсайт зэргийг ашиглан сурахаар шийдсэн бол төлөөд ашиглахад ухаалаг хөрөнгө оруулалт болох юм шиг санагдсан.
Бас л хөгжилтэй, амар хялбараар суралцахад тань маш их хэрэг болох сайт. Аудио болон зургийг ашиглан таны ой санамжинд шууд хүрэхээр хийгдсэн үйлдлийг горимтой. Цаг хугацааг хэмнэхүйц систем нь маш их таалагдсан.