Өнөөдөр:2024-05-20

Өөрийнхөө хэв маягаар ажиллах боломжтой, өндөр цалин бүхий ажлын байрнууд

Хэнд ч захирагдалгүйгээр өөрийнхөө бизнесийг өөрөө л төлөвлөж ажиллангаа санхүүгийн хувьд хүртэл боломжтой амьдравал гоё оо. Тэгвэл танд Career addict-с гаргасан өндөр орлого бүхий дараах ажлын байруудыг танилцуулж байна.

1. Гэрийн багш

Чи аль нэг хичээлдээ гоц сайн авьяастай юм биш биз? Тэгвэл заавал насанд хүрэхээ хүлээлгүйгээр гэрээр багшилж болох юм. Мэдээж хичээл заалгах гэж буй хүнд хангалттай хэмжээний мэдлэг олгох чадвартай гэдгээ батлахын тулд тухайн заах гэж буй хичээлийнхээ төрөлд амжилт үзүүлсэн гэдгээ нотлох гэрчилгээ шаардлагатай байна.

2. Дуу оруулагч

Бурхнаас заяасан хоолойгоо ямар нэгэн зүйлд ашигламааргүй байна гэж үү? Телевизийн зар сурталчилгаа, радио нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино зэрэгт дуу оруулж болох юм.

Зөвхөн 100 хүнд ур чадварын нийт 3,700,000₮ үнэ бүхий хичээлийг 365,000₮-р худалдаж авах эрхийг бэлэглэж байна. Та энд дарж энэхүү гайхалтай боломжийг ашиглаарай.

3. Вэб хөгжүүлэгч

Дээр дурдсанчлан бүхий л байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимд байршуулдаг болсон үед технологийн салбарынхны эрэлт хэрэгцээ улам л нэмэгдэж байна. Бүгд л өөрсдийн гэсэн веб хуудастай байхыг хүсдэг ч вебсайт бүтээх, код бичих ур чадвартай байх нь ховор учир чамд энэ чадвар байгаа бол урагшаа.

4. Сошиал медиа хөгжүүлэгч

Мэдээллийн эрин зуунд бүхий л төрлийн үйлчилгээний газар өөрсдийн гэсэн цахим хуудастай болжээ. Мэдээж үйлчилгээгээ тогтмол сурталчлахын тулд олон нийтийн сүлжээнд ч тогтмол ажиллах шаардлагатай тулгардаг. Зарим байгууллагын хувьд энэ ажлын байранд техник технологийн мэдлэг, ур чадвар сайтай залуусыг ажиллуулдаг тул өөрийгөө бага гэж гололгүйгээр ур чадвараа тасралтгүй хөгжүүлээрэй. Сурахынхаа хажуугаар аль нэг байгууллагын сошиал медиа хөгжүүлэгчээр ажиллаж байхыг үгүйсгэхгүй.

5. Маркетингийн зөвлөх

Маркетингийн зөвлөх гэхээр та бүхэн дунд эргэм насны, томоохон байгууллагуудтай харьцдаг нэгнийг төсөөлж магадгүй юм. Гэвч үнэндээ чамд мэдлэг, ур чадвар, туршлага байвал аль ч хэмжээний байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллах боломжтой. Мөн л өөрийн чадвараа батлахын тулд өмнө нь хамтран ажиллаж байсан байгууллага болон төслийнхөө мэдээллийг цахимд байршуулах шаардлагатай байдаг билээ. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!