Өнөөдөр:2024-05-20

ОХУ-д суралцахаар явахдаа юуг анхаарах вэ?

Ковид 19-н улмаас ихэнх улс орнууд өөрсдийн хилээ хааж хязгаарлалт тогтоон гадаадын их сургуулиудад суралцдаг оюутнууд цахимаар суралцаж байсан билээ. Харин хил нээгдэж танхимаар сургалтууд явагдаж, гадаад оюутнуудаа хүлээн авч эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр ОХУ-д суралцахаар явах гэж буй залууст зориулсан мэдээллийг хүргэж байна.

1.   Урилга хүлээн авах

ОХУ-д суралцах өргөдөл илгээсэн оюутнуудад тухайн сургуульдаа тэнцсэн тохиолдолд урилга илгээдэг. Урилгаа хүлээн авсаны дараа 086 маягтыг Улсын нэг дүгээр эмнэлэг дээрээс очиж авч бөглөнө (цээж зургийн хамт), мөн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үүнд:

  • Цусаар өгөх бүх шинжилгээ буюу ДОХ, тэмбүү, элэгний B, C. 
  • ДОХ, тэмбүү – виз болон 086 маягт бөглөхөд хэрэг болно.
  • Элэгний B, C – 086д хэрэгтэй
  • Цээжний рентген зураг авахуулах. Эдгээр шинжилгээнүүдийг Хөсүт дээр нэг дор хийлгэх боломжтой.

Хэлний мэдлэгээ эхнээс нь цэгцтэй сурахыг хүсэж байвал энд дарж 14 хоногийн хөтөлбөрт бүртгүүлээрэй.

2.   Шүдээ үзүүлэх

Чамд ямар нэгэн асуудалтай шүд байгаа л бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Эсвэл урьдчилан сэргийлэх хамгаалалт хийлгээрэй. Орос улсад чиний эмчилгээний зардал өндөр байх болно. Монголд эмчлүүлэхдээ тухайн эмнэлгээ сайтар судалсны дараа сонгоорой. Эмчилгээ муутай газар сонговол эмчилгээ хийлгээгүйтэй л адил гэсэн үг. 

3.   Визний анкет бөглөх

Анкетад анхаарах ёстой зүйл бол үг үсгийн алдаа болон өөрийн бичиг баримтны нэр, дугаар гэх мэт нарийн зүйлсийг сайтар нягтлан шалгах хэрэгтэй. Анкетанд ашиглах цээж зургаа бэлдээрэй. Мэдээж виз мэдүүлэх гэж байгаа тул визний цээж зураг буюу 3.5*4.5 харьцаатай цээж зураг байх шаардлагатай. Ташрамд хэлхэд өөрийн цээж зургийг бүх төрлийн хэмжээтэйг олноор хэвлүүлэн авч яваарай. Чамайг очих үед их ашиглагдахаас гадна чиний очих гэж байгаа хотыг Монгол дахь ханштай харьцуулбал канон, хэвлэл, наториат, цээж зураг үнэтэй байх болно.

4.   Визэндээ орох 

Их сургууль таньд урилга ба албан ёсны элсэлтийн захидал манай улсын Оросын элчин сайдын яаманд явуулснаар та энэ 2 баримтын үндсэн дээр виз авна. Визээ мэдүүлсний дараа элчингээс өгсөн дансны дугаарт 80$ тушаана. Гүйлгээний утган дээр өөрийн овог нэрээ заавал бичнэ.

Оросын элчин рүү орохдоо авч явах бичиг баримт:

  • ДОХ, Тэмбүүгийн шинжилгээний хариу
  • Гадаад паспорт
  • Өөрийн бөглөсөн анкет
5.   Маршрутаа гаргах

Аль хот руу явахаас шалтгаалаад маршрут өөр байж болно. Жишээ болгож өөрийн Санкт-Петербург руу явах маршрутаа хуваалцъя.

  • УБ – Сүхбаатар – Алтанбулаг – Хиагт – Улаан-Үүд – Новосибирск – Санкт-Петербург.
  • УБ – Сүхбаатар: галт тэрэг 
  • Сүхбаатар – Алтанбулаг: такси
  • Алтанбулаг – Хиагт: явган
  • Хиагт – Улаан-Үүд: такси
  • Улаан-Үүд – Новосибирск: онгоц

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo апп оны сүүлийн урамшууллаа зарлалаа.

6.   Тийзээ захиалах

Визээ даруулсан л бол хэзээ явахаа төлөвлөх хэрэгтэй. Аль болох эрт тийзээ захиалах тусам хямд байх болно. Үүний дараа мэдээж ачаагаа бэлдэх хэрэгтэй. Тийзэнд ачаа 23кг, гар тээш 10кг зөвшөөрнө. Хэрэв чи хүсвэл нэмэлт ачааны төлбөр төлөөд дахин 23кг ачаа авч явж болно.

Нэмэлт асуулт асуух бол хувийн хаягаар холбогдож болно.

Facebook: М. Оюуномин

Instagram: 0yunomin

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!