Өнөөдөр:2024-05-10

Хэрхэн ядарсан тархиа амраах вэ?

Удаан хугацаанд хичээллэж, ядарсан тархиа амраах нь үр бүтээмжээ нэмэгдүүлэх шалгарсан аргуудын нэг юм. Тэгвэл та бүхэндээ богино хугацаанд алжаалаа тайлахад туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Өөрт тааламжтай дуугаа сонсох

2013 онд Роберто Марка, Линда Финкл нарын эрдэмтэд хамтран хөгжим сонсох нь стрессийг бууруулахад нөлөөтэй эсэхийг судалсан байна. Тус судалгаагаар хөгжим сонсох үед стресс, сэтгэл түгших мэдрэмж багасдаг нь тогтоогджээ

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

Хэрвээ та хүчтэй хэмнэл бүхий дуу сонсвол сэтгэл санаа тань илүү их сэргэж, анхаарал төвлөрөлт ч нэмэгдэнэ. Харин тайван хэмнэлтэй дуу сонсох үед сэтгэл санаа тайвширч, тархинд амарсан мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс тархиа хэсэгхэн ч атугай амраахыг хүсвэл аль болох тайван хэмнэлтэй дуу сонсоорой.

2. Тайван, гүнзгий амьсгал авах

Нүдээ аниад дөрвөн секундын турш амьсгаа авч, дөрвөн секундын турш авсан амьсгаагаа түгжиж, зургаан секундын турш амьсгаагаа гаргаарай. Амьсгалын дасгал бол нэг төрлийн тайвшрал юм. Ялангуяа сэтгэлээр унах, сэтгэл түгшсэн үед амьсгалын дасгал хийж өөрийгөө тайвшруулж байгаарай.

3. Сэтгэл санаагаа онгойтол бичих

Зарим хүмүүс тухайн өдөр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, тохиолдсон асуудлаа бичиж байж тайвширдаг. Хэрвээ та тийм төрлийн хүн бол өдрийн тэмдэглэл хөтөлж хэвшээрэй. Энэ нь таны хувьд тархиа амраах хамгийн шилдэг арга юм шүү.

4. Алжаалаа тайлтал бүлээн ваннд орох

Бүлээн усанд орсноор цусны эргэлт сайжирдаг ба энэ нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Нөгөөтээгүүр, бие махбод тайвширч, сэтгэл санаа ч дээрддэг.

5. Иогийн дасгал хийх

Хүн болгон иогоор хичээллэх нь ямар ач тустай байдгийг мэддэг. Тиймээс хичээллэе гэж боддог бол “маргааш маргааш” гэж хойш тавилгүй өнөөдрөөс эхлээрэй. Та анхлан суралцагч бол YouTube-ээс анхан шатныханд зориулсан иогийн хэдэн мянган бичлэг үзэх боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!