Өнөөдөр:2025-02-08

Солонгос хэл сурахад туслах 30 үнэгүй эх сурвалж

Орчин үед аливаа хэлийг сурахад туслах маш олон арга аргачлал байдаг боловч хүн бүрд тулгардаг нэг асуудал нь үнэн бодитой, үр дүнтэй эх сурвалжуудыг олох юм. Тэгвэл Солонгос хэлийг огт мэдэхгүй эсвэл дээд түвшний мэдлэгтэй эсэхээс үл хамааран, дараах үнэгүй эх сурвалжууд танд тус хэлний мэдлэгийг олгох болно.

Подкастууд

Солонгос хэлний сонсгох чадвараа сайжруулахын тулд дараах үнэгүй эх сурвалжуудаас подкаст, радио, өгүүлэл зэргийг сонсоорой.

KoreanClass101: Үнэгүй бүртгүүлэн Солонгос хэл дээр хөгжилтэй подкастуудыг сонсож, олон төрлийн хичээлүүд үзэх боломжтой.

Talk to me in Korean: Солонгос хэлийг сонирхолтой байдлаар сурахад тань туслах киноны шүүмж, дүрмийн хичээлүүд, шинэ үг, хэлц үг зэргийг агуулсан подкаст.

TuneIn: Солонгос улсын бүхий л радионуудыг эндээс сонсоорой. Цаг үеийн мэдээ, мэдээлэл, сонирхолтой хөтөлбөрүүдийг сонсонгоо хэлээ сайжруулах боломжтой.

Forvo: Дуудахад хэцүү, хүнд үгтэй таарвал Forvo-г ашиглан, Солонгос хүмүүс тухайн үгийг яаж дууддагийг сонсоорой.

Youtube сувгууд

Солонгос хэл сурахад тань туслах нэгэн үр дүнтэй эх сурвалж бол Youtube юм. Видео хэлбэрээр аливаа хэлийг сурах нь царайны хувирал, биеийн хэлэмж зэргийг мөн хамт сурахад үр нөлөөтэй.

KoreanClass101: Солонгос хэлний хичээлийн 24 цаг тасралтгүй явагдах шууд дамжуулалтыг үзэж болохоос гадна, богино хэмжээний хичээлүүдээс сонгон суралцаарай.

Talk to me in Korean: Дээр дурдсанчлан подкастыг нь сонсох боломжтой бөгөөд сонирхолтой видео хичээлүүдээс сонгон суралцаж болох юм.

Easy Languages: Энэхүү сувгийн онцлог нь Солонгос улсын соёлыг сурталчлах замаар хэлийг нь сурах боломжийг олгодог. Мөн Солонгосын гудамжаар явч буй хүмүүсээс ярилцлага авдаг бөгөөд хоорондын харилцан яриа, үгийн дуудлага зэргийг сайн сурахад тусална.

Гэр бүлээрээ зурагтнаасаа суралцах боломжтой боллоо 👇

Seemile: Богино хэмжээний видео бичлэгээр Солонгос хэлний дүрэм зэргийг сурахад тань тусална.

Weekly Korean: Гол онцлог нь Солонгос хэлийг сайн сурч чадсан гадаад хүн өөрийн туршлагаасаа хуваалцдаг тул илүү сурахад ойр, хэрэгтэй зөвлөгөөг өгдөг.

Conversational Korean: Хичээлүүд нь 3 минутаас хэтрэхгүй урттай учир цаг бага үед үзэхэд тохиромжтой. Солонгос хэлийг хэрэглээ талаас нь ихэвчлэн заадгаараа онцлог.

Цуврал хичээлүүд

Хэрэв танд цуврал хичээлүүд үзэх нь илүү үр дүнтэй санагддаг бол дараах веб хуудаснуудаар зочлоорой.

How to Study Korean: Бүхий л түвшний хичээлүүдийг нэгтгэсэн үнэгүй онлайн ном бүхий веб хуудас

Learn Korean in Coursera: Солонгосын Ионсей Их Сургуулийн First Step Korean хичээлийг интернетээр сурах боломжтойгоор шийдэж өгсөн гэдгээрээ онцлог бөгөөд хэд хэдэн үнэгүй видео хичээлүүдийг тус сургуулийн багш нар нь заасан байдаг.

Dom & Hyo: Анх өөрсдийн хайрын түүхээр комик ном хийж эхэлсэн бөгөөд улам өргөжин Солонгос хэлийг сонирхолтой байдлаар бусдад түгээдэг болтлоо өргөжжээ. График дизайн ашиглан Солонгос хэл болон соёлыг сонирхолтой байдлаар сурахад тань туслах юм.

Learn with Oliver: Learn with Oliver нь шинэ үг, хэлц үгийг сонирхолтой байдлаар суран, өөрийгөө шалгадаг байдлаар зохицуулагдсан веб хуудас юм. Энэхүү веб хуудсанд бүртгүүлснээр өдөр бүр таны цахим хаягруу мэдээ, сонинг явуулдаг бөгөөд үг цээжлэн тоглоом тоглож бусадтай өрсөлдөх боломжтой.

Learn Langs: Солонгос хэл анхлан суралцагчдад зориулсан үнэгүй хичээлүүдийг эндээс аваарай.

Quick Korean:  Анхлан суралцагчдад илүү тохиромжтой шинэ үг, дүрмийн хичээлийг авах боломжтой академик веб хуудас юм.

DANURI: Солонгос хэлийг сонирхолтойгоор суралцахад тань туслах хичээлүүд ном зэргийг олгодог. Харин хичээлүүдийг үзэхийн тулд бүртгэл үүсгэн, нэвтэрч орох шаардлагатай.

Унших материалууд

Солонгосчууд өөрийн гэсэн содон бичгийн хэлбэртэй учраас уншаад ойлгох чадварыг эзэмших нь Солонгос хэл сурах аяллын тань чухал хэсэг юм.

Korean Comics: Солонгос хэл суралцаж байгаа залуус бичих чадвараа сайжруулах зорилгоор бий болгосон унших материалуудыг эндээс аваарай. Мөн шинэ үгний хэсэгтэй учраас ойлгохгүй үгээ шууд хайн орчуулж болно,

KebiKids: Солонгос хэл анхлан суралцагчдад илүү тохиромжтой, сонирхолтой зураг бүхий богино хэмжээний өгүүлэл, түүхүүдийг эндээс уншаарай. Мөн хүүхдүүдэд зориулсан комикууд ордог учраас анхлан суралцагчдад ойлгоход ойлгомжтой байна гэж найдаж байна.

Channel Yes: Эндээс богино хэмжээний түүх, өгүүллэг унших боломжтой бөгөөд хамгийн том давуу тал нь өгүүллэг болгонд үйл явдлыг нь тайлбарласан жижиг хэмжээний видео бичлэгтэй.

Korean Bang Jeong-hwan Foundation: Бүх унших материалууд нь үнэгүй бөгөөд унших чадвараа сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.

Гар утасны аппууд

Солонгос хэлийг илүү сонирхолтой байдлаар сурахад туслах хамгийн үр дүнтэй, хялбар арга бол утасны апп ашиглах юм. Түгжрэлд явж байхдаа эсвэл хүн хүлээж байхдаа цагаа ашиглан хэлээ сайжруулах боломжийг дараах аппууд олгоно.

Duolingo: Хамгийн олон хэрэглэгчтэй, хэл сурахад тань туслах дэлхийн хамгийн том апп бол Duolingo юм. Судалгаагаар хичээлүүд нь маш үр дүнтэй байдаг нь батлагдсан тус апп зөвхөн Солонгос хэлнээс гадна бусад орны 34 хэлийг сурах боломжийг олгодог. Анхан болон дунд шатны суралцагчид энэхүү аппыг ашиглавал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өдөрт 5 минутыг зарцуулан, сонирхолтой тоглоом тоглон, бусадтай өрсөлдөх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэдгээрээ онцлог. Мөн дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих, сонсох чадвар зэргийг цогцоор нь энэ аппаас авж болно. Ихэнх материалууд нь үнэгүй боловч сурталчилгааг нуух, интернетгүй үед хичээлүүдээ татаж авах зэрэг үйлчилгээг мөнгө төлөн авдаг.

Татах: iOS, Android

Memrise: Уг апп нь бүхэлдээ үнэгүй биш ч олон тооны үнэгүй хичээлтэй тул хэл сурахад тань туслах болно. Жишээлбэл, Солонгос хэлний Fun!Fun! Korean номын шинэ үгнүүдийг тоглоом болгон хувиргасан байдаг. Мөн хүссэн шинэ үгнүүдээрээ флашкард үүсгэдэг нь сонирхолтой бөгөөд тоглоом тоглон, оноо цуглуулан шат ахих боломжтой билээ.

Татах: iOS, Android

TomYo Ella апп Англи хэл сурах шинэ эрин үеийг авч ирлээ 🌱

Lingq: Унших дасгал дээр суурилсан тул ном уншин хэл сурах дуртай хүмүүст тохиромжтой. Үгийг дангаар нь цээжлэхээс илүүтэй өгүүлбэрт оруулан цээжлэвэл тогтоц сайтай байдаг.

Татах: iOS, Android

Drops: Өдөрт тогтмол 5 минут зарцуулан үгээ харж, сонсож, зурагтай холбох аргаар суралцах боломжтой. Мөн ямар нэгэн улс руу аялахад наад захын харилцааны үг, хэллэг зэргийг мэдэх боломжтой минимал апп.

Татах: iOS, Android

Eggbun: Солонгос хэлийг энэхүү аппаар дамжуулан маш сонирхолтойгоор суралцах боломжтой. Eggbun апп чатбот ашиглан дүрэм, үг, яриа, сонсох зэрэг чадваруудыг заадаг нь амьд харилцаанд оролцож байгаа мэт санагддаг тул сурахад таатай аж.  Хүнд төрлийн дүрэм, шинэ үгээр биш амьдралд ойр ном, кино зэрэг дээр суурьлан хичээлээ заадаг.

Татах: iOS, Android

Innovative 101-Korean: Нийт 34 төрлийн хэлийг энэхүү аппаар дамжуулан суралцах боломжтой. Анхан шатнаас эхлэн ахисан түвшний хичээлүүдийг багтаасан бөгөөд аудио, видео хэлбэрээр хүлээн авч болно. Сэдэв бүрт тухайн сэдэвтэй холбоотой шинэ үг, тест, текс зэрэг багтдаг.

Татах: iOS, Android

Фейсбүүк групп

Адилхан хэл сурч байгаа хүмүүсийг олон танилцаж туршлага солилцон, эх хэл дээрээ хэрэгтэй мэдээллүүдийг авахад та эдгээр группууд руу элсэн ороорой.

СОЛОНГОС ХЭЛ СУРЦГААЯ /한국어/ 

СОЛОНГОС ХЭЛ  ~ мэдэхгүй бол асууцгаая !!!  ^_^ ( Korean language ) 한국어

Learning Korean!


Гэрэл зургийг @monkhoo601

error: Энэхүү контент хамгаалагдсан!