Өнөөдөр:2024-05-20

IELTS, TOEFL-ийн алийг нь сонгох вэ?

Одоогийн байдлаар хамгийн өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний шалгалтууд бол TOEFL (Test of English as a Foreign Language) болон IELTS (International English Language Testing System) юм. Эдгээр нь гадаад улсад дээд боловсрол эзэмших болон ажилд ороход зайлшгүй шаардагдах Англи хэлний шалгуур билээ.

Хэрэв та гадаадад сурах эсвэл ажиллахаар шийдсэн бол Англи хэлээ бэлдэж эхлэхээсээ өмнө аль шалгалтыг нь өгвөл тохирох вэ гэдгийг судлаарай.

Та TomYo аппаас Англи хэлний бүх түвшний хичээл болон IELTS, TOEFL-ийн хичээлүүдийг үзэх боломжтой.

TOEFL IELTS-ийн гол ялгаанууд:
  1. Агуулгын төрөл
  2. Ярианы хэсэг 
  3. Төлбөр 
  4. Монголын бололцоо
Агуулга

TOEFL-ийг ихэнх тохиолдолд гадаад улсад ялангуяа АНУ-ын их дээд боловсролыг эзэмшихийг зорьж буй хүмүүс өгдөг. Тиймдээ ч агуулга нь академик шинж чанартай. Тэгвэл IELTS-ийн хувьд Их Британи болон Европын улсад сурч ажиллахыг төлөвлөж буй хүмүүст түлхүү зориулагдсан. Агуулгын хувьд TOEFL-той харьцуулбал академик бус амьдралд ойрхон байдаг.

Ярианы хэсэг

TOEFL iBT нь Интернет дээр суурилсан шалгалт тул бүх даалгаврыг компьютер дээр гүйцэтгэнэ. Ярих хэсгийн хувьд микрофон, дуу хураагууртай ажилладгаараа IELTS-аас онцлог.

IELTS шалгалтын бичих, унших, сонсохыг цуг өгдөг ч ярих хэсгээ тодорхой хугацааны дараа, зарим тохиолдолд маргааш нь өгдөг онцлогтой. Ингэснээр анхаарал сарних магадлал тодорхой хувиар буурдаг гэж үздэг аж. Мөн 2017 оноос IELTS-ийг компьютерээр өгч болдог болсон ч ярих хэсэгт хүнтэй нүүр тулж ярилцдаг хэвээрээ байгаа билээ.

Та TomYo аппаас Тэмүүлэн багшийн Англи хэлний ахисан дунд шатны хичээлийг үзэж академик мэдлэгээ сайжруулаарай.

Төлбөр 

TOEFL: 195 ам.доллар буюу 530 мянган төгрөг

IELTS: 575 мянган төгрөг

Монголын нөхцөл, боломж

Монголд одоогийн байдлаар дараах долоон газар TOEFL шалгалтыг авдаг:

Дархан:  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Эрдэнэт: Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль

Улаанбаатар:

  1. “E-Pen” Боловсролын зөвлөгөө, технологийн төв
  2. Монголын Үндэсний Их Сургууль
  3. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  4. Сантис Боловсролын Төв
  5. Стади сургалтын төв
IELTS шалгалт өгөх боломжтой газрууд
  1. British Council – ESPF Building- зөвхөн уламжлалтаар авах бөгөөд байршлыг нь харахыг хүсвэл энд дарна уу.
  2. Жет Сургалтын Төв – зөвхөн компьютер буюу цахимаар шалгалт авах бөгөөд байршлыг нь харахыг хүсвэл энд дарна уу.

Мөн та TomYo аппаас Англи хэлний дуудлага засах хичээлийг үзэх боломжтой. Тиймээс яг одоо аппаа татаарай.

TOEFL ба IELTS-ийн ижил талууд

TOEFL болон IELTS нь хоёулаа стандарт шалгалтууд юм. Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр бэлтгэл, сургуулилтын тусламжтайгаар өндөр оноо авах боломжтой гэсэн үг.  Агуулгын хувьд IELTS-ийг TOEFL-той харьцуулахад академик бус амьдралд ойрхон учир амархан гэх хандлагатай байдаг. Гэхдээ яг үнэндээ түвшингийн хувьд адилхан. Мөн унших, бичих, ярих, сонсох гээд 4 хэсгээс бүрддэг.

Үргэлжлэх хугацаа

IELTS нь ойролцоогоор 2 цаг 40 мин болдог бол TOEFL 3 цаг орчим үргэлжинэ.

Хүчинтэй хугацаа 

Дээрх шалгалтууд дээр авсан таны дүн тус бүр 2 жилийн дараа хүчингүй болно. 

Дараах сайтуудаас шалгалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

Холбоосууд:

TOEFL : https://www.ets.org/

IELTS : https://www.ielts.org/


TomYo аппаас “Universal” төвийн бэлтгэсэн Англи хэлний унших хэсгийн хичээлийг үзээрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!