Өнөөдөр:2024-05-09

Сэтгэл зүйн дарамттайгаа хэрхэн тэмцэх вэ?

Заримдаа өөрийгөө тусгаарлах нь сэтгэлзүйгээ тогтворжуулж тайвшрах хамгийн хурдан, үр дүнтэй арга болдог. Гэр бүл, найз нөхдөө орхин харийн улсыг зорьж, эхнэр, нөхрөөсөө зайгаа барихын тулд зориуд илүү цагаар ажилладаг. Эсвэл зөрчилдөж болзошгүй хүмүүстэй хэзээ ч жинхэнэ хүсэл сонирхлоо хуваалцдаггүй.

Бусдаас зайгаа барьснаар сэтгэлийн түгшүүр үгүй болж, тайван болдог ч энэ нь ямагт золиос шаарддаг. Хүмүүстэй харилцаа үүсгэх боломжуудыг алдаж, сэтгэлийн тэнхээгүй болно. Иймд ганцаараа байхаар шийдсэн бол бусад хүмүүстэй харилцах боломжоо үргэлж золиосолж байна гэдгээ ухамсарлах нь зүй.

Бусдаас зай барихгүйгээр сэтгэлийн түгшүүрээ удирдаж болно. Гэвч хэсэг хугацаанд тухгүй, хүндрэлтэй байдал үүснэ гэдгийг санаарай. Гэр бүл, найзуудтайгаа цагийг өнгөрүүлж, тэдний хажууд өөрийнхөөрөө байх аргад суралцах шаардлагатай болж, хэцүү яриа өрнүүлэх хэрэгтэй болно. Тэд таныг зурагтаа унтраагаад ирж ярилцахыг хүсэж эсхүл утсаа тавиад юу болохгүй байгааг зогсолтгүй шална.

Бусдаас өөрийгөө тусгаарлах үед нөхцөл байдал тэр бүр өөрчлөгддөггүй. Хүмүүстэй тасралтгүй харилцаанд орж байж ямарваа нэг асуудал шийдэгдэж, нөхцөл байдал өөр болно. 

Өөрийгөө бусдаас тусгаарлаж ганцаараа байхаар шийдсэн үед таны сэтгэлийн түгшүүр өөрөө үгүй болчихно гэж бодох хэрэггүй. Харин бусадтай асуудалтай байгаа харилцаагаа эргэцүүлж, гарц, шийдлийг тунгаагаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!