Өнөөдөр:2024-05-20

Монгол улсад тогтмол зарлагддаг дотоодын оюутны тэтгэлэгүүд

Мэргэжлийнхээ чиглэлээр гадаадын их сургуулиудыг биш дотоодынхоо их сургуульд сурах гэж байгаа болон сурч буй оюутнуудад зориулан жил бүр зарлагддаг тэтгэлэгүүдийн талаар мэдээлэл хүргэж байна.

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
  • Тэтгэлгийн хэмжээ

Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох  1.200.000 төгрөг олгоно.

  • Гол шалгуур

Дараах үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;
  • Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх
  • Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх
  • Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх

Хэзээ бүртгүүлэх:  Жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

2.Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг 

Тэтгэлгийн хэмжээ

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.

Гол шалгуур 

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

  • Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх
  • Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвх зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх
  • Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх

Хэзээ бүртгүүлэх:  Жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

3.ЗОРИГ САН, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тэтгэлгийн давуу тал

  1. Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  2. Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
  3. Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
  4. Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
  5. Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих

Гол шалгуур

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх

Хэзээ бүртгүүлэх: Жил бүрийн 9 сард зарлагддаг

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

4.ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Гол шалгуур

  • 2021 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх;
  • Сурлагын голч дүн нь “B” буюу 85%, түүнээс дээш байх;
  • 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги
    хамт олноо хошуучлан оролцсон байх гэх мэт. 

Хэзээ бүртгүүлэх: 2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөр өнгөрсөн 5-р сард явагдсан. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

5.Монголын Урлагийн Зөвлөлийн “Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг 
  • Урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт

Гол шалгуур

  • Хөтөлбөрт хамрагдагч нь 2 дугаар курсыг дүүргэсэн оюутан байх
  • Оюутны улирлын голч дүн 3-аас дээш байх байх
  • Тухайн оюутан сурагч нь авьяастай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, мэргэжлээр дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвхтэй байх
  • Өрхийн орлогыг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулах

Хэзээ бүртгүүлэх: Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

6.Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ

  • Сургалтын төлбөрийн дэмжлэг

Гол шалгуур

  • МУИС-ийн бакалаврын  идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Хэзээ бүртгүүлэх: Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!