Өнөөдөр:2024-05-17

ЕБС-ийн сурагчдад олдож буй өөрийгөө харуулах томоохон боломж

Энэ жил “TomYo School of Ulaanbaatar” сургууль нээлтээ хийж байгааг тохиолдуулан 200,000,000 төгрөгийн шагналын сан бүхий “Үндэсний томьёо 2022” багш, сурагчдын их сорлыг зохион байгуулахаар зарласан билээ.

Энэхүү сорилгод Монгол улсын аль ч бүсээс оролцох боломжтой бөгөөд 6-12 дугаар ангийн оролцохыг хүссэн сурагч бүхэнд нээлттэй гэдгээрээ онцлогтой.  Мөн эцсийн шатанд дан ганц академик чадвар бус хувь хүний үзэл бодол онцлогийг илэрхийлэх эсээ бичлэг дээр үндэслэн ялагчийг шалгаруулах болно. Гэхдээ хичээл болон эсээ тус бүр дээр тусад нь ялагчид тодрох юм. Тэгэхээр заавал мундаг сурагч тус сорилд орох албагүй бөгөөд өөрийн онцлогыг эсээгээрээ харуулахад л болно.

👉 Бүртгүүлэх:  https://test.tomyo.edu.mn/

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Сурагч бүр 3 хүртэлх хичээл сонгож цахим тест бөглөнө
  • 6-9 дүгээр ангийн хичээл бүрийн эхний 3 байр, 10-12 дугаар ангийн хичээл бүрийн эхний 4 байр дараагийн шатанд шалгарна. (Нийт 120 сурагч)
  • Шалгарсан сурагчид TomYo Kidsclub-ийн академи салбар дээр ирж, 5 хичээлийн нэгдмэл агуулгаар шалгалт өгнө.
  • Анги тус бүрт 1 ялагч тодорно.
  • Энэ шатанд оролцохоор ирэхдээ хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.
  • Хоёрдугаар шатанд шалгарсан бүх сурагч эсээний шалгаруулалтад оролцож болох бөгөөд өгөгдсөн сэдвийн хүрээнд эсээ бичиж уралдана.
  • Анги тус бүрт 1 ялагч тодорно.

ШАГНАЛЫН САН (Нийт 200,000,000₮)

  • Эхний шатанд тэнцсэн 120 хүүхэд TomYo аппын 1 сарын эрх
  • 2-р шатанд анги тус бүрээс 1 хүүхэд 5,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Анги тус бүрээс шилдэг нэг эсээнд 3,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Бусдаас ялгарах онцлогоо харуулж чадсан сурагчдад “TomYo School of Ulaanbaatar”-д суралцах 100% хүртэлх тэтгэлгийн эрхээр шагнана.

👉 Бүртгүүлэх:  https://test.tomyo.edu.mn/

Сурагчдын сорилын бүртгэл 2022 оны 3-р сарын 10-нд хаагдах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!