Өнөөдөр:2024-05-17

Виртуал ертөнц бүтээгч Metaforce компани “Tomyoland” төсөлд нэгдлээ

Та ердөө гар утсаа ашиглан яг л бодит юм шиг орчинд зорьсон хүнтэйгээ уулзаж, дуртай дэлгүүрээрээ зочилж, хүссэн бараагаа хажууд нь байгаа мэт үзэж захиална гээд бод доо. Мөн мөрөөддөг машинаа туршилтаар унаж, хүссэн сургуульдаа Монголын шилдэг багшаар хичээл заалгаж, найзуудтайгаа концерт үзэж, тоглоом тоглоно гээд дурдаад байвал дуусахгүй.

Тэгвэл энэ бүхнийг Монгол хэрэглэгчдэд зориулан бодит болгож байгаа “Metaforce” компани анхны хөрөнгө оруулалтаа амжилттай босгож, “Tomyoland” төсөлтэй хамтран ажиллахаар боллоо. 

“Tomyoland” төслийн хувьд блокчэйн дээр суурилсан шинэ платформыг бүтээж, Монгол хүн бүрийн ажиллах, бизнес хийх, боловсрол эзэмших боломжийг хүртээмжтэй болгох зорилготой.

“Metaforce” компани нь сүүлийн 6 сарын туршид технологийн судалгаагаа амжилттай дуусгаж, энэ зун хамгийн анхны “UB Summer Festival in the Metaverse” арга хэмжээг дижитал орчинд зохион байгуулахаар ажиллаж байна. Хэрэглэгчид гар утас эсвэл компьютероо ашиглан энэхүү виртуал ертөнцөд холбогдож зуны фестивальд оролцоно. 

Монголын томоохон аж ахуйн нэгжүүд одооноос газраа авч, showroom-ээ бүтээх захиалгаа өгөөрэй. Түүнчлэн тус виртуал ертөнцөд байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулж борлуулахаас гадна олон нийтэд зориулсан хөгжилтэй уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Яг л бодит ертөнц дээр болж буй мэт та өөрийн дүрээрээ энэхүү фестивальд оролцоно.

Хэрэв танай байгууллага бусдаас түрүүлж виртуал ертөнцөд хамгийн ашигтай газарт өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахыг хүсвэл доорх мэдээллийн дагуу холбогдоорой.


Холбогдох мэдээлэл

И-мэйл: info@metaforce.mn

Утас: +976 75050404

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!