Өнөөдөр:2024-05-20

Оюутан залууст зориулсан “Dev Hackathon Student – 2022” тэмцээний бүртгэл эхэллээ

ШУТИС-ийн МХТС-ийн харьяа мэдээллийн технологийн Sys&CoTech клуб, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “DEV HACKATHON STUDENT-2022” тэмцээнийг бүх их дээд сургуулиудын хүрээнд 4 сарын 23-24 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тэмцээнийг зохион байгуулж буй Sys&CoTech клуб нь 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Мэдээллийн технологийн тэнхимийн дэргэдэх оюутны сайн дурын клуб юм.

Яг одоо энд дарж бүртгүүлээрэй.

Тэгвэл Хакатон гэж юу вэ?

Хакатон гэдэг нь HACK + Марафон гэсэн үгээс гаралтай. Технологиор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог зохион байгуулалт бүхий хурал, цугларалт, үйл ажиллагаа бөгөөд техникийн суурь мэдлэгтэй хүмүүс нэгдэж, ямар нэгэн асуудал эсвэл санаан дээр үндэслэн баг бүрдүүлж, оновчтой шийдлийг програмчладаг .

Товчхоноор хэлбэл, богино хугацаанд үр дүнд хүрэх, шийдлийг олох явц бөгөөд вэбсайт, аппликэйшн, төхөөрөмж гээд юуг ч хийж байсан хакатоны гол зорилго бол тодорхой санаан дээр тулгуурлан бизнесийн бүрэн үйл ажиллагаа бүхий загварыг (prototype) гаргахад оршдог. Ихэвчлэн хакатоны үргэлжлэх хугацаа 24-48 цаг байх бөгөөд өгөгдсөн хугацааны төгсгөлд багууд юу хийснээ танилцуулж тэмцээний шагналын төлөө өрсөлддөг.

Бүртгэл болон хакатоны ерөнхий мэдээллийг https://hackathon.syscotech.club веб хуудсаас авах боломжтой.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!