Өнөөдөр:2024-05-09

ИОГ таны биед ямар ач тустай вэ?

Бид аливаа өвчин зовиурыг анагаах, сэтгэл санаагаа тайвшруулах зэрэгт зөвхөн нэг төрлийн шийдэл хангалттай болж чадахгүй. Харин өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөнөөр бид асуудлаа шийдэх боломжтой ба хамгийн тохиромжтой байж болох сонголтуудын нэг бол иог билээ.

Иог нь эртний Энэтхэгт 5000 жилийн өмнөөс үүссэн гэгддэг. Энэ нь биеийн чадамж болон төвлөрөл, амьсгалыг дэмжиж өгдөг дасгал хөдөлгөөн юм. Үүнд сунгалт, тэнцвэр, уян хатан  байдал гэх зэрэг хамаарна. 

Та энд дарж иогийн бүх хичээлүүдээ 39000₮-р худалдан аваарай.

Иог нь Ража, Жнана, Бхакти, Карма гэх дөрвөн үндсэн төрөлд хуваагдан салбарладаг. Маш олон  иог дундаас бидэнд танил болсон нь анхлан суралцагчдын Хатха иог, сунгалт сайжруулах Виньяса иог,  тураах Аштанга иог,  Бодисын солилцоог эрчимжүүлэх халуун иог буюу бикрам иог зэрэг юм. Зарим нь биеийн хүч их шаарддаг бол зарим нь ердөө л энгийн төвлөрөл шаардсан дасгалууд байна.

Хэрэв танд сэтгэлзүйн асуудлууд тулгарсан бол иог нь бидний бие дэх стрессийн гормоныг бууруулж, эндорфин, GABA (гамма-аминобутирийн хүчил) зэрэг тархины ашигтай химийн бодисуудыг нэгэн зэрэг нэмэгдүүлдгийг харуулсан. Эдгээр сайн мэдрэмж төрүүлдэг химийн бодисууд нь сэтгэл түгшүүрийг бууруулж, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг.

Харин биемахбодид тань асуудал үүссэн бол иог хийснээр сунгалт сайжирч, стресс болон цусны даралт, биеийн өвчлөл үрэвслийг бууруулна, дархлааг нэмэгдүүлж, чанартай нойр авахад тусална, тархины үйл ажиллагааг сайжруулна гэх мэт маш олон давуу талуудтай. Удаан хугацаанд хичээллэсэн тохиолдолд хөгшрөлтийг ч удаашруулах боломжтой.

Энэ бол зөвхөн энгийн л биеийн хөдөлгөөн бус, оюун ухааны бясалгал, дотоод сэтгэлийн амгалан байдал юм. Бие махбодийн хувьд энэ төрлийн дасгал нь таны зөвхөн цөөн хэдэн булчингуудыг ачааллах бус бүх эрхтэн тогтолцоонд тань эерэгээр нөлөөлнө. Харин оюун санааны хувьд хамгийн гайхалтай бясалгал болж өгдөг байна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!