Өнөөдөр:2024-05-09

Сэтгэл бол эрхтэн

Дэнсэн дээр тавьхад бие сэтгэл хоёрын аль нь илүү хүчтэй вэ?

Биеийн болоод сэтгэлийн хүйс

Хүнд биологийн хүйс, сэтгэл зүйн хүйс гэх 2 төрлийн хүйс байдаг бөгөөд биологийн хүйс нь бидний эхээс төрөхдөө өвлөж авсан физиологийн ялгаанаас эрэгтэй болон эмэгтэй гэж ангилагддаг. Гэтэл сэтгэл зүйн хүйс нь төрсөн цагаасаа хойш өөрийн хүйсийг мэдэрч эхэлсэн бага насны мэдрэмжээс эхлэлтэй бөгөөд энэхүү сэтгэл зүйн хүйс нь зөрөх тохиолдол ч мөн байдаг.

Сэтгэл зүй бие физиологид нөлөөлөх нь

Хүний бие сэтгэл хосолмол оршихуун байхад сэтгэлийн асуудлыг орхих нь элбэг. Монголд сэтгэл зүйн талаар хоцрогдмол ойлголттойгоос болоод ч тэр үү хүмүүс тэр бүр авч хэлэлцдэггүй. Жишээ нь өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 87% нь хөнгөн, 2 болон 3-р шатлалаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 56% нь сэтгэл зүйн тусламж авах шаардлагатай хүмүүс байна гэсэн судалгаа хүртэл байдаг. 

Та яг одоо энд дарж Энхтүвшин сэтгэл зүйчийн “Тархины вакцин” хичээлээ үзээрэй.

Сэтгэл зүй нь хувь хүний амьдралын хамгийн том хэсгийг эзэлж байхад бидний тэр тусмаа сэтгэл зүйгээ гээд санаа тавин анзаарах нь ч их ховор юм. Бие өвдөхөд сэтгэл өвддөг шиг сэтгэл өвдөхөд бие өвддөг. Заримдаа ходоод хатгуулах гэх мэт зарим нэгэн бие физиологийн асуудлууд нь 100% сэтгэл зүйтэй холбоотой байх нь ч бий. Түүнээс гадна хавдрын гол асуудал нь сэтгэлийн асуудлууд байгаа шиг халдварт бус өвчний үүсэх болон хүндрэх шалтгаанууд нь сэтгэл байдаг. 

Сэтгэлийн нөлөөлөл нийгмийн салбар бүрт

Сэтгэл зүй нь хувь хүнд нөлөөлөөд зогсохгүй нийгэмд хүртэл хүчтэй нөлөөлж байна. 2017 оны Нобелийн шагналын эзэн Ричард Талер тэрээр эдийн засгийн шийдвэр гаргахад хүмүүсийн сэтгэл зүй маш хүчтэйгээр нөлөөлдөг бөгөөд тэр нь цаашлаад зах зээлийн үр дүнд системтэйгээр өөрчилдөг болохыг харуулсан нь сэтгэл зүйг бидний нийгмийн хэрэгцээнд салшгүй том орон зайг эзлэх ба дэлхий даяар маш  эрчимтэй хөгжиж буй салбар гэдгийг нотлон харуулж байна. 

Ингээд бүгдийг нь нэгтгээд үзвэл бид:

Биеийн хүчээр нэгийг дийлнэ

Сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!