Өнөөдөр:2024-12-13

Заавал эзэмших удирдахуйн ур чадварууд

Удирдахуйн ур чадварыг сайтар ойлгож, эзэмших нь хувь хүний карьерт эерэг нөлөөтэй. Хүн бүр л энэ ур чадварыг өөр өөрийн ойлголтоор тайлбарладаг ч яг үнэндээ удирдахуйн ур чадвар гэж юу вэ?

Удирдахуйн ур чадвар гэдэг нь бусдыг үр дүнтэй удирдахад шаардлагатай бүх л ур чадварыг ерөнхийлж нэрлэсэн үг юм. Үүнд, харилцааны ур чадвар, хүн хоорондын ур чадвар, манлайлах ур чадвар зэрэг багтах бөгөөд ажиллаж буй салбараас хамаарч өөр, өөр ур чадвар нэмэгдэх нь бий.

Тэгвэл бид танд сайн удирдагчийн эзэмшсэн байх 5 ур чадварыг танилцуулъя.

1. Урам зориг өгөх чадвар

Ажилчдаа урамшуулж, урам зориг өгч чаддаг удирдагч бол байгууллагын бодит хөрөнгө юм. Баг, хамт олонтойгоо мэргэжлийн түвшинд, чадварлагаар харилцаа үүсгэдэг байх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байдаг. Ажил олгогчид ч удирдах албан тушаалын ажилтан хайж байхдаа энэ ур чадварыг ихэд чухалчилж хардаг бөгөөд удирдлага дор нь ажиллах хүмүүсийг чадваржуулж, тэдний давуу талыг олж нээж чадах хүнийг ажилд авахыг хүсдэг.

Энд дарж 5 улсын хэлний ур чадвараас суралцаарай

2. Асуудал шийдвэрлэх чадвар

Удирдагч хүний эзэмших өөр нэг маш чухал ур чадвар бол асуудлыг таньж, түүнтэй нүүр тулж, үүсэж болох асуудлуудаас сэргийлж чаддаг байх буюу асуудал шийдвэрлэх чадвар юм. Энэхүү ур чадвар нь юмсыг нэг бүрчлэн авч үзэхийг шаарддаг. Сайн удирдагч гэдэг асуудлыг хэн бүгдээс урьдчилан харж, асуудлын үүдэл шалтгааныг илрүүлж, арга хэмжээ авч чаддаг хүн юм.

3. Мэргэжлийн ур чадвар

Сайн удирдагчид өөрсдийн үйл хөдлөл бүрдээ анхаарал хандуулж, ажилчид нь тэднээс үлгэр дуурайлал авч байдаг тул удирдагч хүн гэдэг хэлэхээс илүүтэй өөрийн үйлдлээр үлгэрлэдэг байх хэрэгтэй. Ил тод, шударга, үнэнч бөгөөд мэргэжлийн байснаар хүн сайн удирдагч болж чаддаг.

4. Харилцааны ур чадвар

Удирдагч хүн өөрийн бичгийн болоод ярианы ур чадварт анхаардаг байх хэрэгтэй бөгөөд ямар үед зөөлөн, ямар үед хатуу чанга байх ёстой вэ гэдгээ мэдэрдэг байх ёстой. Өөрийн санааг цэгцтэй, ойлгомжтой, тод илэрхийлж чаддаг байх нь сайн удирдагч болоход хэрэгтэй бас нэг ур чадвар юм.

5. Шинийг санаачлах чадвар

Байгууллага гэдэг шинийг эрэлхийлж, шинэлэг байдалд тэмүүлж байх учиртай. Тиймээс удирдагч хүн үргэлж шинэ технологи, бүтээгдэхүүнтэй танилцаж, өшөө илүү шинэ санаа олохыг эрмэлздэг байвал сайн удирдагч болж чадна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!