Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсад цар тахлын нөлөөгөөр хамгийн их хөдөлгөөнд орсон салбар бол боловсрол юм. Энэ хугацаанд хувийн хэвшил болон улсын зүгээс чадах хэмжээгээрээ өөрчлөлтүүд авч ирэхийг хичээсэн үе байлаа. Сайнтай ч муутай ч энэ бүх үйл хэрэг эцсийн дүндээ Монгол хүний төлөө гэдгийг дурдах хэрэгтэй.
Тэгвэл тун удахгүй эхлэх гэж буй шинэ хичээлийн жилийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт түлхэц үзүүлсэн бүх албан байгууллага болон технологийн компаниудын нэгдсэн “Боловсролын томьёо 2022” арга хэмжээг 8/21-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэнд” технологид суурилсан, боловсролын салбарын анхдагчдын нэг TomYo EdTech компани зохион байгуулахаар боллоо.
Ур арга хэмжээ нь мэдлэг, мэдээллийг тэгш хүртээх зорилгоор ямар нэг үнэ төлбөргүйгээр бүтэн өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд боловсролын салбарын анхны эвент, экспо хосолсон арга хэмжээ гэдгээрээ онцлог болох юм.
“Боловсролын томьёо 2022” арга хэмжээ нь дараах хэсгүүдэд хуваагдах тул бүх насны хүмүүс ирж, хичээлийн хэрэгслээ цуглуулахаас гадна байгууллагуудын дараагийн томоохон өөрчлөлтүүдтэй танилцаж, шинэ зүйлсийн талаар мэдэх боломжтой.
Эцэст нь бид нэгдэж тус арга хэмжээг цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, боловсролын салбарынхан болон бүх насны иргэд хуран цугладаг томоохон хэмжээний эвент болгохоор зорин ажиллаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл TomYo-ийн үндсэн сувгаар зочлоорой.
Асар захиалах: bit.ly/asar_bvrtgel
Хамтдаа Монгол оюуны төлөө нэгдэцгээе.