Өнөөдөр:2024-12-13

Их сургуульд өргөдлөө илгээх процессыг богино хугацаанд ингэж төлөвлөөрэй

Нийтлэл бичсэн: Gunjee Battogtokh

Имэйл: gunjee.battogtokh@gmail.com

Их сургуульд өргөдлөө илгээх гэдэг нь сурах мэргэжлээ сонгох, хаана, аль сургуульд сурахаа сонгох, стандартчилсан олон улсын шалгалтуудын оноо авах, хувь хүний эсээ бичих, өөрийг чинь тодорхойлох захидлуудыг цуглуулах болоод өргөдлийн маягтууд бөглөх гээд олон ажлуудыг нэгтгэн хэлж байгаа юм. Эдгээрийг юу гэдгийг дэлгэрэнгүй мэдэж байж энэ процессыг хурдан даван туулна гэдгийг санаарай.

Өргөдөлд шаардлагатай материалууд

Стандартчилсан шалгалтууд гэж юу вэ?

Үүнд англи хэлний шалгалтууд болох IELTS, TOEFL, Duolingo  зэрэг шалгалтууд орох бөгөөд ихэнх сургуулиуд IELTS-н 7, TOEFL-н 100, Duolingo-н 115-с дээш оноонуудыг шаарддаг. Мөн дан хэлний шалгалт өгөөд зогсохгүй америкийн ахлах сургуулийн сурагчдын эеш болох SAT болон ACT шалгалтуудыг хүртэл өгөх шаардлагатай. Шалгалт бүр өөрсдийн бүтэцтэй тул тэдгээрийг судалж, бэлдсэний дараа шалгалтуудаа өгөөрэй. Мөн duolingo-н шалгалт нь хариу нь хамгийн хурдан гардаг, суудал захиалах шаардлагагүй байдаг тул цаг тулгамдсан бол энэ шалгалтыг өгөөд их сургуульдаа өргөдлөө илгээж болно. Энд дарж Duilingo English Test-ээ өгөөрэй.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Тодорхойлох захидлууд

Ихэнх сургуулиуд 2 эсхүл 3 тодорхойлох захидал шаарддаг. Энэ нь чиний ямар хүн  бэ гэдгийг л чиний багш нар, нийгмийн ажилтан, дадлага хийдэг газрын чинь хүмүүс бичсэн захидлууд л байх юм.

Хувь хүний эсээ

Их сургуулиуд чамайг авахдаа дан ганц дүнгээр нь харж үзэх бус бусад зүйлсийг харгалзаж авдаг. Эсээнүүдээрээ чи яг жинхэнэ өөрийгөө харуулах, сурах хүсэл эрмэлтэй гэдгийг илэрхийлэх боломжтой. Хамгийн гол бичиж байгаа зүйлс чинь үнэн байх нь зүйтэй. Энд бичсэн зүйлсээс чинь ярилцлагын үеэр хүртэл асуух магадлалтай.

Өргөдлийн маягт

Сургууль бүртээ зориулан өөрийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны жагсаалт, эцэг эх асран хамгаалагчийн талаарх мэдээлэл зэргийг багтаасан маягтуудыг бөглөнө. https://www.jotform.com/form-templates/university-admission-form сайтаар орж загвар маягтуудыг бөглөөрэй.

Санхүүгийн мэдээлэл

Хэрвээ их сургуулиасаа тэтгэлэг горилж байгаа бол чамаас ар гэрийн чинь санхүүгийн мэдээллийг шаарддаг. Явуулсан мэдээлэл дээр чинь үндэслэн тэтгэлэг 30%, 50%, 80%, 100% гэх мэт тэтгэлгүүдийг олгодог. Гол нь санхүүгийн мэдээллээ илгээнэ гэдэг нь яг их сургуульдаа өргөдөл илгээхээс тусдаа зүйл учир эцсийн хугацаанууд нь өөр өөр байдаг. Энэ талаарх мэдээллийг сургуулиудынхаа сайтаас сайн судлаарай.

Дүнгийн хуулбар

Сургуулийнхаа дүнгийн хуулбар болон бусад боловсролын гэрчилгээ, хичээл сурлагын амжилтууд зэргийг энд багтааж өгнө.

Өргөдөл илгээх процесс : Алхам алхмаар нь

Эцсийн хугацааг тогтоох

Сонирхсон сургуулиудынхаа өргөдөл авах эцсийн хугацааг мэдэж ав. Ихэнх сургуулиуд 1 дүгээр сар гэхэд өргөдлөө авч дуусдаг болохоор хугацаа богино. Сайн төлөвлө.

Энэ сайтаар орж өөрийн сонирхсон чиглэлийн сургуулиудаа нэг бүрчлэн харах боломжтой.

Стандартчилагдсан шалгалтуудаа өгөх

IELTS болон TOEFL-н шалгалтууд суудал нь хурдан дүүрдэг тул юуны өмнө суудлаа захиалаад тэгээд бэлдэж эхэлбэл зүгээр. Харин  SAT-н шалгалт жилд 5 удаа л авагддаг тул юуны өмнө хэзээ өгөхөө тодорхойлсны дараа шалгалтаа бэлдэж эхлээрэй.

Эсээгээ бичих

Өөрийгөө бүрэн таниулах энэхүү эсээгээ бичиж эхлэхийн тулд чи өөрийгөө нээх олон төрлийн чансаа сорьсон зүйлс хийгээд үзээрэй. Мөн эсээ чинь заавал төгс байх шаардлагатай биш шүү. Талх барьж байсан тухайгаа бичээд тэнцсэн хүн  хүртэл байдаг. Хувь хүний эсээгээ хэрхэн эхлүүлэх, юу бичих талаараа сайн мэдэхгүй байвал https://www.collegeessayguy.com/personal-statement сайтаар орж их сургуулиуддаа амжилттай тэнцсэн сурагчдын эсээнүүдийг уншаад үзээрэй.

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Тодорхойлох захидлуудаа цуглуулах

Энэ захиаг ихэвчлэн сурах гэж байгаа чиглэлийнхээ багш нараар бичүүлбэл илүү  зүгээр байдаг. Гэхдээ бичүүлэх гэж байгаа багш нартаа захих зүйл бол энэ захидал нь чиний дүнгийн талаарх юм уу эсхүл амжилтуудын талаарх захидал биш гэдгийг сануулж хэлээрэй. Харин ч чиний ур чадвар, хичээл зүтгэлийн талаар бичих нь илүү хэрэгтэй. Мөн энэ захидал англи хэл дээр сургууль дээр чинь очих ёстой шүү.

Дүнгийн хуулбараа авах

Ахлах сургуулийн дүнгийн үзүүлэлт болон сургалт, боловсролын төвүүдээс авсан гэрчилгээгээ нэгтгэх. Хэрвээ сургуулиа төгсөөгүй байгаа бол сургалтыг менежерээрээ дүнгийн хуулбараа илгээлгүүлнэ.

Өргөдлийн маягтаа бөглөх

Энд гэрийнхнийхээ мэдээлэл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа, авсан шагнал батламж гээд бүгдийг багтаах шаардлагатай тул нэлээд цаг орно. Заримдаа энэ шатанд асуултад хариулах шаардлага ч гардаг. Жишээ нь унших дуртай номуудын чинь жагсаалт эсхүл дүнгийн чинь үзүүлэлтийн талаар хүртэл асуудаг.

Шалгасан бол илгээх

Илгээхэд $50-с $90 шаарддаг. Бүх материалаа бүрдүүлсэн эсэхээ сайн нягтлаад сургуулиуд руугаа илгээгээрэй. Гол нь цагийг нь тулгаж илгээхгүй байхыг зөвлөе. Өөрийн чинь хувьд болсон гэж бодож байгаа үедээ л илгээгээрэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!