Нийтлэл бичсэн: Gunjee Battogtokh
Имэйл: gunjee.battogtokh@gmail.com
Америкийн их сургуулиудад 2018-2019 онд гэхэд 4 сая 320 мянган сурагчид өргөдөл илгээсэн байж жишээтэй. Тэдгээр дундаас 40 мянган бакалаврын сурагчид Harvard-руу өргөдлөө илгээн, тэднээс ердөө 1980 сурагч нь тэнцсэн байна. Тэгэхээр өргөдөл илгээх процесс их сургуулиудад ямар шат дарааг дамждаг вэ?
Өргөдлийг унших үе
- Таны илгээсэн өргөдлийг их сургууль дахь танай бүсийг хариуцсан элсэлтийн ажилтан уншина.
- Энэ алхмын дараагаар нийт өргөдлийн ердөө 50% нь шалгарч үлддэг.
- Тэдгээр материалуудыг уншлагын ажилтан болон элсэлтийн ажилтан нар уншиж танилцан өргөдлийг чинь 6 чиглэлээр дүгнэн, үнэлгээ өгдөг. Уншлагын ажилтан нь заримдаа магистрын оюутнууд байх магадлалтай.
- Тэдгээр үнэлгээний дагуу жагсаагдсаны дараа нийт өргөдөл илгээгчийн 5 орчим хувь нь (сургуулиудаасаа хамаарна) шигшигдэж үлддэг.
- Үлдсэн материалууд нь оюутан тус комисст орж хэлэлцүүлэг хийгддэг.
- Эдгээр нь нийтдээ 3сар орчмын хугацаанд явагддаг.
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.
Duke их сургуулийн өргөдөл хүлээн авсан тоон үзүүлэлт
- SAT шалгалтын 1420-1550 онооны сурагчид
- ACT шалгалтын 32-34 онооны сурагчид
Их сургуулийн дотоод орчинд
- Оюутнуудыг сургуулийнхаа нөхцөл байдал, чиг хандлагын дагуу үнэлдэг.
- Ямар нэгэн сургалтын хөтөлбөрийг онцгойлон авч үздэггүй – British, French, AP болон IB system-үүд нь DUKE болон бусад их сургуулиудад ч мөн ижил байдаг.
- Юу чухал байдаг вэ гэвэл тухайн оюутан өөрийгөө хэр сорьсон бэ гэдэг л чухал байдаг. Өөрийн сурч байсан сургуулийнхаа шилдэг сурагч нь байсан уу? Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд нэгддэг үү? Сургууль доторх нөөц бололцоо хязгаарлагдмал байсан ч өөрийгөө дайчилж чаддаг уу? гэх мэт.
- Өөрийн чаддаг хичээл дээр байнга амархан А үнэлгээтэй дүн авахаас илүүтэйгээр чамд хэцүү байсан ч өөр хичээл дээр хичээж А-ээс өөр дүн авах нь илүү дээр.
- DUKE их сургуулийн хувьд дүнгийн голчийг 9 дүгээр ангиас нь эхлэн хардаг боловч, ихэнх сургуулиуд ахлах сургуулийн дүнгүүдийг чинь голчилдог.
Сургуулиас гадуур орчинд
- Сорилт : Сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог вэ? Өөрчлөлт гаргаж чадсан уу? Сайнаар нөлөөлж чаддаг хүн мөн үү?
- Оролцоо : Томоохон орон нутгийн хөдөлгөөн эсхүл бусад зүйлд өөрийн биеэр хэр оролцдог вэ? Сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийг хэр эрмэлздэг вэ? Эсхүл зүгээр л хичээл дээр үзсэн онолоо санах гэж хичээдэг хүн үү?
- DUKE их сургуулийн хувьд багшийн тодорхойлох захидлаас сурагчид сурч буй зүйлээ хэр бодит болгодог талаар мэдэж авахыг хичээдэг аж.
Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.
Чиний эсээнээс чинь юуг голчлон харахыг хүсдэг вэ?
DUKE их сургуулийн хувьд авч үзвэл :
- Энэ сурагч DUKE-н соёл болон танхимын арга барилд хэр нийцэх хүүхэд вэ гэдгийг дараах асуултуудаар тавьдаг
- Энэ сурагч нь DUKE-д байгаагаар төсөөлбөл? Энэ сурагч тэнцлээ гэхэд манай сургууль, хамт олондоо ямар нөлөөлөлтэй байх вэ?
- Газар зүйн байршил: Чиний өссөн, сурсан газар чинь их сургуулийн бусад сурагчдад шинэ харах өнцгийг авчирч чадах эсэх?
Эцэг эх чинь юуг мэдэх хэрэгтэй вэ?
Өргөдөл илгээлтийн үеэр гэрийнхнийхээ тусламж дэмжлэгийг авах маш чухал байдаг. Энэ үеийг чи дангаараа туулж гарахад бэрх байж мэдэх юм. Тиймээс эцэг эхдээ дараах зөвлөмжүүдийг заавал уншуулаарай!
- Хүүхдийнхээ сонирхлыг хэт үгүйсгэхгүй байх нь зүйтэй.
- Хүүхдийнхээ бичиж буй хувь хүний эсээ, нэмэлт эсээ зэрэгт өөрийн үзэл санаагаа нэмэх гэсний хэрэггүй. Учир нь хүүхдүүдээ өөрсдөөр нь дуу хоолойгоо илэрхийлэх боломжийн өгөх хэрэгтэй.
- Application Process-н үеэр хүүхдийнхээ сэтгэл санааг дэмжих. Энэ үед сурагчид шантрах эсхүл ядаргаанд орох зэрэг хойш татаж болохуйц зүйлс тохиолдож болох юм.
Хамгийн гол нь
- Их сургууль чинь юу хүсэж байгаа эсхүл чамаас юуг хүлээж байгааг заавал дагах гэсний хэрэггүй. Эцсийн эцэст чи тэр сургуульдаа орлоо гэхэд чи яг өөрийгөө таниулах л чухал.
- Тэнцэж чадсангүй байлаа гэхэд элсэлтийн комиссыг буруутгах шаардлага байхгүй. Ямар ч материал төгс гэсэн зүйл байхгүй. Харин ч Columbig-д тэнцээгүй хэрнээ Harvard-д тэнцсэн хүмүүс байдаг юм шдээ. Тиймээс их сургуулиуд чиний өргөдлийн өөрсдийн хэв маяг, сургуулийнхаа хүсэл сонирхол, чиг баримжаанд нийцүүлж авдаг юм шүү.
Өргөдлөө илгээж байгаа чамд амжилт хүсье.