Өнөөдөр:2024-05-09

Ажлын стрессээ хэрхэн даван туулах вэ?

Биеийн болон оюуны хөдөлмөр эрхлэгчид бүгд л ядарч, стресстэй нүүр тулдаг. Мэдээж үүнийгээ даван туулж, зохицуулахгүй бол бүтээмжтэйгээр ажиллана гэдэг худлаа зүйл юм. Иймээс та бүхэндээ энэхүү асуудлыг хялбараар шийдвэрлэх арга замаас хуваалцъя.

1.Эрүүл харилцааг эрхэмлэ

Ажлын байр болоод ажлаас гадуурх харилцаагаа ялгаж салгаж сур. Энэ нь удирдах албан тушаалтнуудад илүү ач холбогдол өндөртэй зөвлөгөө юм. Учир нь тэд өндөр алба хашихын хэрээр өөрийгөө бусдаас тусгаарлах гэж оролддог. Гэхдээ ингэснээр тэд бусадтай сөрөг харилцаа бий болгох нь элбэг. Тиймээс ажлын байр болоод ажлаас гадуурх үйл ажиллагааг ялгах хэрэгтэй. Ажлын байран дээр удирдлагаа хийж, ажлаас гадуурх арга хэмжээнд найз нөхөд шиг харилц. Мөн өөрийн найз нөхдөдөө ч цаг зав гаргахаа мартаж болохгүй. Хүн бүрд л ажлаас гадуур хувийн амьдрал гэж бий шүү дээ.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

2.Өөрчлөлтийг бий болго

Хэрэв та дээрх аргуудыг туршиж үзээд ч ажлаасаа маш их хэмжээний, сөрөг стресс мэдэрч байгаа бол бид танд ажлаа солихыг зөвлөе. Учир нь зарим тохиолдолд асуудал зөвхөн танд байгаад байхгүй шүү дээ. Магадгүй таны ажил үнэхээр стресстэй, зохион байгуулалт муутай эсвэл таны удирдлага ойлголцоход төвөгтэй хүн байж болно. Тиймээс өөртэйгөө ярилцаж, өөрийн юу хүсэж байгаагаа сайтар ойлгох нь чухал юм.

3.Цагийн хуваарийг ягштал дага

Цагийн зөв зохион байгуулалттай байх нь стрессээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга. Хүн гэдэг төлөвлөөгүй ажил, товлоогүй уулзалтаас ихээхэн стресс мэдэрдэг тул болзошгүй нөхцөл байдалд тохирсон нөөцтэй байх хэрэгтэй. Өдөрт зайлшгүй гүйцэтгэх ёстой ажлуудаа жагсааж, үлдсэн цагийг нөөцөл. Харин төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэ. Амарна гэж төлөвлөсөн цагтаа амар.

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!