Өнөөдөр:2024-05-10

ТЭТГЭЛЭГ №1:Одоогоор зарлагдаад буй дотоодын тэтгэлгүүд

1. “Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК “Говийн химич” тэтгэлгээ зарласан байна. Тэтгэлгээ Өмнөговь аймгийн харьяат, хими технологийн чиглэлээр сурдаг хоёр оюутанд олгох юм. Ингэхдээ хоёр болон түүнээс дээш дамжааны оюутан байх, өмнөх оны сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх, олон нийтийн ажилд идэвхтэй оюутан байхыг шаарджээ.

Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 16-ныг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70533388, 99990314

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

2. Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагджээ. Уг тэтгэлгийг МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой 500 ам.долларын тэтгэлэг юм. Ингэхдээ бакалаврын хоёр болно түүнээс дээш курсийн оюутан байх, голч оноо 3.0 байх, дэмжлэг шаардлагатай оюутан байх, сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд давхардуулж болохгүй гэх шаардлагуудыг тавьжээ.

3. Интермед эмнэлэг

Сар бүр 100 мянган төгрөгийн, нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг зарласан байна. Уг тэтгэлгийн шалгуур нь төгсөн болон төгсөхийн өмнөх ангийн оюутан байх, гол оноо 3.0-оос дээш байх, сувилагч, эх баригч, лабораторийн техникч, дүрс оношилгооны техникч мэргэжлээр сурдаг байх шалгуурыг тавьжээ.

Зарлагдсан хугацаа: Есдүгээр сарын 1-ээс 27 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.intermed.mn/scholarship/

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!