Өнөөдөр:2025-02-08

Танилц: Герман улсын хамгийн шилдэг 10 их сургууль

Орчин цагт Монгол улсын гадаад харилцаа холбоо өргөжиж, сайжрахын хэрээр Монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нөхцөл боломж нэмэгдсээр байна. Магадгүй тав эсвэл арван жилийн өмнө Дэлхийн топ сургуулиудад суралцах гэдэг бодол бүтэшгүй мөрөөдөл байсан байж болох ч одоо үед хичээж л чадвал бүх боломж нь нээлттэй болжээ.

Тиймээс одооноос эхлэн эзэмшихийг хүссэн мэргэжлийн чиглэлээр тань дэлхийд тэргүүлэгч боловсролыг олгодог сургуулиудыг эртнээс судалж бэлдээрэй. Харин энэ хүслийг тань биелүүлэхэд TomYo танд туслах болно.

Энэ нийтлэлийг уншиж буй та “HURDAN30” купоныг ашиглаад аппаа хөнгөлөлттэй аваарай.

10. University of Freiburg

University of Freiburg-ийн хувьд 2019 оны Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 17 байраар урагшилж 169-т хүрсэн амжилттай энэ оныг дуусгалаа. Уг сургууль нь 1457 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Германы хамгийн эртний сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог аж. Одоогийн байдлаар 24,612 оюутан идэвхтэн суралцаж байна.

9. Eberhard Karls University Tübingen

Тюбингений нэрэмжит Eberhard Karls University нь 2019 оны Герман улсын гурав дах өндөр үнэлгээг авч чадсан билээ. Уг сургууль нь улсдаа анагаах, хууль, теологийн чиглэлээрээ алдартай гэнэ.

8. Technical University Berlin

Technical University Berlin нь Германы нийслэл Берлин хотод байрладаг бөгөөд 2020 оны Дэлхийн их сургуулиудын урьдчилсан жагсаалтаар 147-д жагссан байна. Мөн багш болон ажилчдын үнэлгээгээрээ 81-т үнэлэгджээ. 

Одоогоор уг сургууль нь 100 гаруй хөтөлбөрийн 34,500 гаруй оюутантай гэнэ. Мөн Герман улсын хамгийн том технологийн сургуулиудын нэг гэдгээрээ алдартай аж.

7. Rhine-Westphalian technical college Aachen

2019 оны хувьд Rhine-Westphalian технологийн коллежийн хувьд зургаан байр ахиж Дэлхийд 138-д жагссан байна. Мөн нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтээрээ өндөр оноог авч чадсан аж.

Одоогийн байдлаар уг сургуульд 157 хөтөлбөрийн 45,200 гаруй оюутнууд идэвхтэй суралцаж байгаа бөгөөд Германы хамгийн том технологийн сургуулиудын нэг юм.

6. Freie University of Berlin

Freie University of Berlin нь 2020 оны Дэлхийн их сургуулиудын урьдчилсан жагсаалтаар 130-д жагссан байна. Уг сургууль нь улсдаа байгалийн болон хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээрээ алдартай юм.

Одоогийн байдлаар Freie University of Berlin-д 178 хөтөлбөрийн 33,000 гаруй оюутнууд суралцдаг байна.

5. Karlsruhe Institute of Technology (KIT)

Энэхүү сургуулийн хувьд улсдаа инженер болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр алдартай бөгөөд 2019 оны жагсаалтаар найман байр ухарч 124-т эрэмбэлэгдсэн байна. Гэхдээ төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтээрээ тогтмол өндөр үнэлгээ авдаг бөгөөд уг үзүүлэлтээрээ эхний топ 100-д багтах аж.

4. Humboldt University of Berlin

Humboldt University of Berlin сургуулийн хувьд 2019 онд KIT-ийн дээр гарч дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдсэн амжилт үзүүлжээ. Одоогийн байдлаар Дэлхийд 120-т жагсаж байгаа бөгөөд Герман улсын эртний сургуулиудын нэг гэдгээрээ алдартай. Мөн Дэлхийд урлаг болон хүмүүнлэгийн чиглэлээрээ 21-т эрэмбэлэгддэг аж. Одоогоор 33,000 гаруй идэвхтэй суралцаж буй оюутнуудтай.

3. Heidelberg University

2019 оны хувьд Германы хамгийн шилдэг гурван сургуулийн нэгээр Heidelberg University тодорсон байна. Харин 2020 оны Дэлхийн их сургуулиудын урьдчилсан жагсаалтаар хоёр байр ухарч 66-т эрэмбэлэгдсэн аж.

Уг сургуулийн хувьд Германы хамгийн эртний сургууль бөгөөд 634 жилийн өмнө буюу 1386 онд үүсгэн байгуулагджээ. Одоогоор Германы 31,000 гаруй шилдэг залуусыг элсүүлж улсынхаа төдийгүй Дэлхийн асуудлыг шийдэх судалгаа шинжилгээнүүдийг явуулдаг билээ.

2. Ludwig-Maximilians-University Munich

Уг сургуулийн хувьд 2020 оны урьдчилсан судалгаагаар Дэлхийд Heidelberg-ийн их сургуулийн дээр буюу 63-т эрэмбэлэгдсэн байна. Мөн бусад шилдэг сургуулиудын адил маш эртний их сургууль бөгөөд 1472 онд үүсгэн байгуулагджээ. Түүнчлэн уг сургууль нь алдартнуудыг төрүүлдэг гэдгээрээ алдартай бөгөөд 2019 оны байдлаар нийт 42 Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн гэнэ.

1. Technical University of Munich

Эцэст нь 2019 оны Герман улсын хамгийн шилдэг их сургуулиар Technical University of Munich тодорсон байна. Уг сургууль нь 2020 оны Дэлхийн их сургуулиудын урьдчилсан жагсаалтаар зургаан байр ахиж 55-т эрэмбэлэгдсэн аж. Анх 1868 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 41,000 шилдэг залуусыг бэлтгэж байгаа юм.


Энэ нийтлэлийг уншиж буй та “HURDAN30” купоныг ашиглаад аппаа хөнгөлөлттэй аваарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!