Өнөөдөр:2024-05-09

Солонгосын хамгийн алдартай 11 тэтгэлэгт хөтөлбөр

Энэ удаагийн нийтлэлээрээ Солонгосын гадаад оюутнуудад олгодог топ 11 тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх ерөнхий мэдээлэл болон тэтгэлгийн тоо, тавигдах шаардлагыг танд хүргэж байна.

1. БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь олон улсын чадварлаг залуусыг БНСУ-д хүссэн их сургуульд нь үнэ төлбөргүй суралцуулж, Солонгос улсын нийгэмд эерэгээр нөлөөлөгч оюутанг бий болгох, хоёр улсын гадаад харилцаа болон оюутан солилцооны нөхцөл бололцоог сайжруулахад оршино.

БНСУ-ын засгийн газар тус тэтгэлгийг зөвхөн гадаад оюутнуудад олгодог бөгөөд сургалтын төлбөрөөс эхлээд тус улсад байх үед гарсан нийт зардлыг хамардаг аж.

“МENTOR50” купоноор TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Таныг Солонгос хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  1. Онгоцны тийз
  2. Сургалтын төлбөр
  3. Сарын тэтгэмж
  4. Эрүүл мэндийн даатгал
  5. Хэлний сургалтын зардал
  6. Тэтгэмж

Өргөдөл гаргах журам болон хугацаа:

  • Бакалаврын түвшинд суралцахыг хүсэгчид жил бүрийн 10-11 сарын хооронд

Магистрын түвшинд суралцахыг хүсэгчид жил бүрийн 3-4 сарын хооронд өөрийн орны Солонгосын элчин сайдын яамд материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай.

Шаардагдах зүйлс:

  • Бие, сэтгэлзүйн хувьд эрүүл байх
  • 25-аас доош насных байх (Бакалавр)
  • 40-өөс доош насных байх (Магистр, Докторт)
  • Боловсролын гэрчилгээ (Бакалавр)
  • Хамгийн сүүлд суралцсан сургуулийн голч дүн 80%-с доошгүй байх
Seoul National University in South Korea - US News Best Global ...
Source: USnews.com
2. Seoul National University

Солонгосын хамгийн нэр хүндтэй хоёр сургуулийн нэг болох Seoul National University нь солонгос залуучуудын элсэхийг хүсэж, мөрөөддөг шилдэг сургууль юм. Уг сургуульд элсэж орно гэдэг дайнд ялахтай адил гэж оюутнууд нь үздэг гэнэ. Тэгвэл тус сургууль олон улсын залууст боломж олгох, Солонгос улсад хэрэгтэй шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор бүх түвшний тэтгэлгийг жил бүр уламжлан зарладаг билээ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 01/09-02/16-ны хооронд, 06/05-07/13-ныг хүртэл (Бакалавр)
  • 02/20-03/30-ны хооронд, 08/07-08/39-ийг хүртэл (докторант, магистр)

Хэрэв та энэхүү тэтгэлгийг сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг Seoul National University-ийн сайтад зочилж авах боломжтой.

3. Yonsei University-ийн бакалаврын тэтгэлэг

Өмнө дурдсанчлан Yonsei University нь Солонгосын хамгийн нэр хүндтэй, шилдэг их сургуулиудын нэг бөгөөд Underwood хэмээх олон улсын залууст зориулсан коллежтой гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн бусад их сургуулиудтай адил жил бүр бакалаврын түвшинд суралцахыг хүсэгчдэд зориулсан тэтгэлэг зарладаг билээ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 6-р сарын 26-аас 8-р сарын 25
  • 10-р сарын 10-аас 11-р сарын 16
  • 1-р сарын 10-аас 3-р сарын 22-ны хооронд тус тус явагддаг байна.

Хэрэв та тэтгэлэгт хамрагдах, хэрхэн өргөдөл гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Yonsei University-ийн сайтад зочилж авах боломжтой.

4. Korea University

Korea University нь Өмнөд Солонгосын бусад их сургуулиуд дундаа технологи, математик, инженерийн чиглэлээрээ тэргүүлэх байр суурь эзэлдэг. Мөн улс төрийн шинжлэх ухаан, бизнес, хүмүүнлэгийн чиглэлээрээ ч алдартай сургууль гэж хэлэхэд болно. Тэгвэл уг сургууль нь ч бусадтайгаа адил олон улсын чадварлаг залууст 100 хувийн тэтгэлэг олгодог билээ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 8-р сарын 17-аас 10-р сарын 12-ны хооронд, 2-р сарын 21-ээс 4-р сарын 20-ийг хүртэл (бакалавр)
  • 8-р сарын 20-оос 30-ны хооронд, 2-р сарын 20-оос 3-р сарын 31 хүртэл (магистр, доктор)

Өргөдөл гаргах журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Korea University-ийн сайтад зочлоорой.

5. KAIST-ийн тэтгэлэг

KAIST нь 50 жилийн өмнө Солонгос дахь анхны судалгаа шинжилгээний их сургууль болж байгуулагдсан бөгөөд Дэлхийн шинжлэх ухаан, технологийн салбарын шилдгүүдийн нэг билээ. Одоогоор KAIST-д хийгдэж буй судалгааны ажлуудыг Солонгосын засгийн газар, Hyundai, Samsung зэрэг компаниудын санхүүжилтээр дэмжиж байгаа аж. 

Уг их сургууль нь дотоод, гадаадын бүхий л оюутан, залууст тэтгэлэг олгодог ба хичээлийг англи хэл дээр явуулдгаараа онцлог юм.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 8-р сарын 23-аас 9-р сарын 20 хооронд, 3-р сарын 20-аас 4-р сарын 12 хүртэл (бакалавр)
  • 9-р сарын 1-ээс 10-р сарын 25-ны хооронд, 11-р сарын 1-ээс 5-р сарын 5 хүртэл (магистр, доктор)

Таныг тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр KAIST-ийн албан ёсны сайт хангах болно.

Seoul: Hanyang University | Hanyang University, founded as D… | Flickr
Source: Flickr
6. Hanyang University

Hanyang University нь Солонгос улсын нийслэл Сөүл хотод байрладаг бөгөөд шилдэг залуусыг татах олон мянган сургалт, хөтөлбөртэй гэдгээрээ алдартай юм. Түүнчлэн Хюндай компанийн Гүйцэтгэх захирал зэрэг алдартнуудыг үйлдвэрлэсэн шилдэг их сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Уг сургууль нь бакалаврын түвшинд сурах хүсэлтэй залууст 70 хувь, магистр болон докторын түвшинд суралцах хүсэлтэй хүмүүст 100 хувийн тэтгэлэг олгодог билээ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 9-р сарын 11-ээс 9-р сарын 22
  • 4-р сарын 9-өөс 4-р сарын 20-ны хооронд явагддаг аж.

Тэтгэлэгт шаардлагатай материал болон дэлгэрэнгүйг Hanyang University-ийн сайтаас авах боломжтой.

7. Kung Hee University

Kung Hee University нь анагаахын шинжлэх ухааны чиглэлээрээ алдартай их сургууль бөгөөд БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Мон Жаин гэх мэт төгсөгчдийг төрүүлсэн гэдгээрээ алдартай билээ. Мөн бусад сургуулийн адил бүх түвшинд тэтгэлэг олгодог бөгөөд олон улсын оюутнууд ихээр ханддаг гэнэ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 3-р сараас 6-р сар, 9-р сараас 12-р сар хүртэл (бакалавр)
  • 9-р сарын 4-ээс 15-ны хооронд (доктор, магистр)

Өргөдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Kung Hee University-ийн энэхүү линкээс аваарай.

“МENTOR50” купоноор TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Таныг Солонгос хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.

8. Hankuk University

Солонгос улсдаа олон улсын эрх зүй, олон улсын харилцааны чиглэлээрээ алдартай. Мөн бизнес, инженерчлэл, байгалийн ухааны хөтөлбөрүүд нь оюутнуудын анхаарлыг татдаг улсдаа нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Түүнчлэн бусад сургуулиудын адил бүх түвшинд тэтгэлэг олгодог билээ.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 8-р сарын 16-аас 9-р сар
  • 10-р сарын 10-аас 11-р сарын 28-ны хооронд явагддаг

Хэрэв та тэтгэлэгт хамрагдах, хэрхэн өргөдөл гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Hankuk University-ийн сайтаар зочилж авах боломжтой.

9. Sogang University

Sogang University-ийн хувьд бусад сургуулиудаас илүү боломжит, хялбар тэтгэлэг санал болгодог гэдгээрээ онцлог билээ. 

Өргөдөл гаргах хугацаа:

11-р сараас 12-р сар, 4-р сараас 5-р сар хүртэл нээлттэй байна.

Өргөдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Sogang University-ийн вэбсайт дээр тайлбарласан болно.

10. Ulsan National Institute of Science and Technology (UNIST)

2007 онд Шинжлэх Ухаан, Технологийн хүрээлэн хэмээн үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд Солонгос улсдаа нэр хүндтэй их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог байна.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 8-р сарын 22 – 9-р сарын 7 (бакалавр)
  • 8-р сарын 8-аас 21-р сарын 21 хооронд (магистр, доктор)

Өргөдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг UNIST-ийн албан ёсны сайтаас аваарай.

11. Inha University

Inha University-ийг анх Солонгос улсын Ерөнхийлөгч үүсгэн байгуулсан билээ. Мөн инженер, технологийн чиглэлээрээ улсдаа дэгүүрт эрэмбэлэгддэг, нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг юм.

Өргөдөл гаргах хугацаа:

  • 4-р сарын 10-аас 5-р сарын 7-ны хооронд, 10-р сарын 10-аас 30-ны хооронд (магистр, доктор)
  • 10-р сарын 4-өөс 1-р сарын 2-ны хооронд, 4-р сарын 19-өөс 6-р сарын 30-ны хооронд (бакалавр)

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Inha University-ийн сайтаар зочлоорой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!