Өнөөдөр:2024-05-20

Үнэгүй цахим ном татах 5 веб сайт

Гадаад хэл сурах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол яах аргагүй тухайн хэлээрээ ном унших явдал юм. Тэгвэл номын сангуудад Англи хэл дээр унших ном олдохгүй, шинэ ном худалдаж, авъя гэсэн ч мөнгөний боломж байхгүй бол та дараах веб сайтуудаар зочлон Англи хэлээр бичигдсэн цахим номуудыг үнэгүй татаж аваарай.

Та утас, компьютер, таблет, цахим ном уншигч (Kindle) гээд олон хэрэгсэл дээрээ татаж авах боломжтой учир хаана ч хэзээ ч хүссэн номоо уншиж Англи хэлээ сайжруулах боломжтой юм.


Та TomYo аппаас Тэмүүлэн багшийн Англи хэлний ахисан дунд шатны хичээлийг үзэж академик мэдлэгээ сайжруулаарай.

Project Gutenberg

Project Gutenburg-ийн хувьд ebook татах боломжтой хамгийн том, алдартай сайтуудын нэг билээ. Маш олон номыг нэг дор цогцлоосон энэхүү сайтад Дэлхийн сонгодог бүтээлүүдээс эхлээд орчин үеийн бүх л ном байдгаараа онцлог. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг сайтууд дундаа анхдагч гэж хэлж болох юм. Тиймээс та өөрийн хүссэн форматаар татаж болох учир өөрт тохирсон хэлбэрээр номоо унших боломжтой.

Өчигдөр Project Gutenburg-ээс хамгийн их татагдсан топ 100 ном

E Reader

English E-Reader сайтын онцлог нь танд зориулж номуудаа олон форматаар унших, сонсох нөхцөлийг бүрдүүлж өгсөн явдал юм. Энэ нь таны сонсгол хийх чадварыг тань нэмэгдүүлэх давуу талтай. Мэдээж номын томоохон сайт учир та хамгийн алдартай, хурдан татаж аваад эхлүүлбэл зохих номуудаас сонголт хийх боломжтой аж.

Smashwords

Та Smashwords сайтад байршилтай бүх номыг татаж авах боломжтойгоос гадна өөрийн Browser-аар уншиж болох юм. Хэдийгээр ихэнх ном нь үнэтэй хэдий ч 81,400 гаруй үнэгүй ном байдаг тул өөрт хэрэгтэй гэсэн номоо сонгож уншаарай.

Мөн TomYo аппаас “Universal” төвийн бэлтгэсэн Англи хэлний унших хэсгийн хичээлийг үзээрэй.

Manybooks

Бусадтайгаа л адил Manybooks сайтад үнэтэй, үнэгүй олон төрлийн ном байх бөгөөд та өөрийн сонирхсон номыг татан авч унших боломжтой. Ингэснээр таны Англи хэлний түвшин тодорхой хэмжээнд сайжрах нь гарцаагүй.

Getfreeebooks

2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Getfreeebooks сайт нь маш олон номын сонголттой бөгөөд та home хэсэгт нь ганц удаа нэвтрээд л олон гайхалтай номуудын хаанаас эхлэхээ мэдэхгүй тээнэгэлзэх болно.

Google

Эцэст нь бид бүгдийн сайн мэдэх Google Books-ийг оруулъя. Эндээс та дээр оруулсан сайтуудаас өөрийн хайсан номоо олохгүй байвал хайгаад үзээрэй.


Хэрэв та IELTS-ийн унших хэсгийг амжилттай давмаар байвал “Enfinity” сургалтын төвийн бэлтгэсэн хичээлийг TomYo апп дээрээс үзээрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!