Өнөөдөр:2024-05-17

Хууль зүйн англи хэл (1-р хэсэг)

Өмнөх нийтлэлээр та бүхэнд хууль зүйн орчуулга хийхдээ анхаарах зарим асуудлуудын талаар ерөнхий мэдээлэл хүргэсэн бол энэ удаа та бүхэнд арбитр болон шүүхийн ажиллагаатай холбоотой хамгийн их хэрэглэгддэг зарим англи нэр томьёог хүргэж байна.

1. ad hoc arbitration – түр арбитр ;

Тайлбар: байнгын арбитрын байгууллага болох SIAC болон ICC шиг байнга үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд зөвхөн түр хугацаанд байгуулагдаад салдаг маргааныг шийдвэрлэх түр механизм.

2. adversarial principle – мэтгэлцэх зарчим;

3. annul – хүчингүй болгох;

4. anti-arbitration injunction – арбитрын ажиллагаанд хориг тавих;

Тайлбар: шүүхээс арбитрын ажиллагаа явуулахыг хориглон авах арга хэмжээ.

5. appellate complaint – давж заалдах гомдол;

6. appointment – томилох;

Тайлбар: nominate буюу нэр дэвшүүлэхээс ач холбогдлын хувьд өөр юм.

7. arbitral institution – арбитрын байгууллага;

Тайлбар: ad hoc-оос ялгаатай нь энэ байгууллага нь байнгын арбитрын ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн дүрмийн дагуу арбитрын ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий байгууллага юм. Жишээлбэл: SIAC, ICC.

8. arbitral tribunal – арбитрын бүрэлдэхүүн;

Тайлбар: нэг буюу түүнээс дээш арбитрчдаас бүрдэх арбитрын маргааныг шийдвэрлэх үүрэг бүхий арбитрчдын бүрэлдэхүүн.

9. arbitration – арбитр;

10. arbitration agreement – арбитрын хэлэлцээр;

Тайлбар: маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай талуудын хооронд хийсэн хэлэлцээр буюу гэрээн доторх гэрээ гэж хэлж болно.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

11. arbitration rule – арбитрын дүрэм;

12. arbitrator – арбитрч;

13. award – арбитрын шийдвэр;

14. chamber – шүүгчдийн танхим;

15. chairman – танхимын тэргүүн;

16. claim – нэхэмжлэл;

17. claimant/plaintiff – нэхэмжлэгч;

18. conflict of interest – ашиг сонирхлын зөрчил;

19. consolidation – хэргийг нэгтгэх;

20. counterclaim – сөрөг нэхэмжлэл;

21. crossclaim – хамтран хариуцагчийн эсрэг гаргах нэхэмжлэл;

22. defendant – хариуцагч;

Тайлбар: эрүүгийн хэргийн хувьд ихэвчлэн хэрэглэгддэг боловч иргэний хэрэгт бас хэрэглэгддэг.

23. disclose – ил болгох, задруулах;

24. dismiss – хэрэгсэхгүй болгох;

25. dissenting opinion – онцгой санал;

26. en banc session – бүх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал;

27. enforcement – шийдвэр гүйцэтгэл;

28. expert witness – гэрч шинжээч;

29. hearing – шүүх хурал;

30. interim measures – завсрын арга хэмжээ буюу шүүхийн эцсийн шийдвэр биш бөгөөд түр хугацаанд шийдвэрлэх ёстой процессын асуудлыг шийдвэрлэх зорилготой арга хэмжээ;

31. judicial panel – шүүх бүрэлдэхүүн;

32. judicial review – шүүх хэргийг хянах

33. jurisdiction – шүүхийн харьяалал

34. justice – (1) шудрага ёс, мөн (2) дээд шүүхийн шүүгч;

35. law clerk – шүүгчийн туслах;

36. mediation – эвлэрүүлэн зуучлал;

37. place of arbitration – арбитрын ажиллагаа болох газар;

Тайлбар: seat of arbitration-тай адилхан. Арбитрын ажиллагаа болох газрын хууль нь тухайн арбитрын ажиллагааны процессын хууль байдаг учир энэ нь хууль зүйн хувьд маш ач холбогдолтой.

38. pleading – нэхэмжлэл болон хариу тайлбар зэргийг хамтад нь ойлгоно;

39. power of attorney – итгэмжлэл;

40. presiding judge – даргалагч шүүгч;

41. procedural law – процессын хууль;

42. recognition – шийдвэрийг хүлээн зөвшөөрөх;

43. resolve – шийдвэрлэх;

44. respondent – хариуцагч;

45. seat of arbitration – арбитрын ажиллагаа болох газар;

46. separability – салангид байдал буюу бие даасан байдал;

Тайлбар: энэ нь гэрээний тухайн заалт хүчингүй болсон ч гэрээний бусад заалтууд хүчинтэй байх тухай заалт юм.

47. statement – мэдүүлэг, тайлбар;

48. substantive law – материаллаг хууль;

49. venue of arbitration – арбитрын хурал болох газар;

Тайлбар: энэ нь талуудад хамгийн тохиромжтой хурал хийх газрыг хэлдэг ба хууль зүйн ач холбогдлын хувьд place of arbitration эсхүл seat of arbitration-оос бага юм.

50. withdraw – буцаан татах;

51. witness – гэрч.

Дараагийн хэсэгт та бүхэнд гэрээ болон компанийн эрх зүйд түгээмэл хэрэглэгддэг англи нэр томьёонуудыг хүргэх болно.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!