Хүн гараан дээр хэн байсан нь бариан дээр хэн байхыг тодорхойлох албагүй. Энэ нь бид хаанаас эхэлсэн, ямар зүйлсийг туулж өнгөрүүлсэн нь одоогийн амжилтад нөлөөлөх албагүй гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Тайландад аялал жуулчлалын зорилгоор хүмүүст унуулах зааныг сургах нэгэн арга байдаг аж. Зааныг бяцхан тугал байхад нь уяагаар оосорлон, оосроо гадаснаас уяж, гадсаа газарт гүн бат суулгадаг бөгөөд бяцхан тугал тэрхүү уяанаас мултрахын тулд хамаг хүчээрээ тэмцэн, татаж, угзарч, гүйж үзээд бууж өгдөг байна. Тугал байх үеэсээ хэд дахин том болсон, хэд дахин хүчтэй болсон хэдий ч өнөөх л гадсаар нь оосорлоод уячихаар “Би ч үүнийг дийлэхгүй дээ” гэсэн бодолдоо автаж, түүнээс мултрахын тулд тэмцдэггүй аж.
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.
Эрдэмтэд хүний сэтгэлгээ, төлөвшил, зан байдлын 80% нь 0-6 насанд тогтдог ба хүүхдийн эргэн тойрон дахь эцэг эх, багш, өсөж буй орчин гэх мэт зүйлс хүүхдэд маш ихээр нөлөөлдөг хэмээн үзжээ. Бид бага наснаас эхлэн өсөж төлөвших үед сэтгэл зүй болон сэтгэлгээнд сөргөөр нөлөөлөх маш олон хүчин зүйлстэй нүүр тулдаг.
Ингэснээр ихэнх хүмүүст хэвшмэл сэтгэлгээ үүсэж өөрийгөө чадваргүй, авьяас чадвар нь зөвхөн цөөн хэдэн хүнд л заяагддаг гэдэгт итгэдэг. Мөн асуудал тулгарах үед үүнийг асуудал чигээр нь хүлээн авч маш хурдан шантардаг ба буцаад илүү тухтай газартаа байхыг сонгодог байна.
Харин өсөх сэтгэлгээтэй хүмүүс нь өөртөө итгэдэг. Ер нь хүн амжилтад хүрэхэд хувь хүний хичээл зүтгэл чухал гэдгийг хамгийн сайн мэддэг. Хамгийн чухал зүйл нь тэд суралцах маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Асуудал, ямар нэгэн хүнд хэцүү зүйл тулгарахад тэд үүнийг асуудал биш суралцах зүйл хэмээн хардаг.
Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.
Иймээс өөрт байгаа хэвшмэл сэтгэлгээ болох гадсаа авч хаяхын тулд дараах 4 зүйлсийг өөртөө суулгах хэрэгтэй.
- Алдаануудаа үнэлэх: Алдаагаа таныг илүү хүчирхэгжүүлэх туршлага байсан гэдэг өнцгөөс харж үнэлдэг байх хэрэгтэй.
- Бэрхшээлүүдийг сайнаар хүлээж авах: Сорилт, бэрхшээл тулгарахад би үүнийг хэрхэн давж гарах вэ, давж гарсны дараагаар би үүнээс юу суралцаж болох вэ гэх мэт илүү сайн талуудыг олж харах.
- Өсөлтийн сэтгэлгээний хэлийг ашиглах: Бүтэлгүйтэх гэдэг үгийг суралцах гэх үгээр орлуулан ашиглах.
- Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх: Өөрийнхөө сул талуудыг нуух гэдэг нь чи үүнийг хэзээ ч даван туулахгүй гэсэн үг юм.