Өнөөдөр:2025-01-23

В. Баярсайхан: Хамтдаа монгол оюуныг дэлхийд хүргэе

Таны хувьд Дэлхийн иргэн гэж хэн бэ?

Дэлхийн олон орны хүмүүстэй харилцахын тулд гадаад хэлтэй байх нь зөв. Тухайн хүний хүсэж мөрөөдөж хийж буй зүйлс нь Дэлхийд ямар нэгэн байдлаар эерэг үр нөлөө авчрах хэрэгтэй бөгөөд өөрийнх нь эзэмшсэн боловсрол чадвар хүмүүжил нь Дэлхийд өрсөлдөх чадвартай суурийг бүрдүүлсэн байхаас гадна үндэстнийхээ ялгарлыг хадгалсан байх ёстой.

Бид нэг л Дэлхийд төрсөн залуучуудад асар өндөр оюуны чадавх байгаа ч түүнийгээ жижигхэн хүрээнд гаргадаг. Дэлхий дээр юу болж байна бүгдийг нь сураад ямар асуудлууд байна тэрийг хар үз мэдэр гэж хэлмээр байна. Мэдээж тодорхой хэмжээнд үзэж харсныхаа дараа эх орондоо ирээд эсвэл тэндээсээ эх орондоо хувь нэмэр оруулах нь маш чухал.

Нийт 10000 залуучуудаас судалгаа авахад 9760 нь би гадаадад сурч, ажиллаж, амьдарч үзмээр байна гэсэн.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Монгол хүний мөрөөдөл гадаадад сурах болж хувирч байна уу?

Монгол залуусыг гадаад руу явуулах нь TomYo-ийн зорилго биш. Бидний үед тийм байсан. Харин одоо бол өөр. Залуус “Би Дэлхийн түвшний мэдээллийг авмаар байна, өндөр ур чадварыг эзэмшээд Дэлхийн түвшинд үнэлүүлмээр байна” гэдэг болсон.

Одоогийн нийгэмд гадагшаа залуучуудыг явуулъя гэхээс илүү суурь буюу Монголын их, дээд сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлье гэж яагаад ярихгүй байна вэ?

Бид нар чинь том зүйлийг өөрчлөх гээд байгаа. Тэгэхээр өөр арга зам байдаг юм аа гэдгийг харуулж байж л дагаад сайжирна. Ярихаас илүү харуулах нь юунаас чухал.

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

TomYo апп-ын давуу тал юу вэ?

Манай улсад багш даалгавар өгөөд зарим хүн нэг давтаад сурч байхад 10 давтаад ойлгодог ч хүн байна. Тэгэхээр бид аль аргаар нь сурахад хүндрэлтэй байна түүн дээр нь илүү анхаарч ажиллаж байна. Мөн Англи хэлний багш ч үгүй газрууд бий. Тэнд байгаа залуус орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр хамгийн сайн багш нараар хэлээ заалгах боломжтой байх ёстой. Үүнийг л Монгол залуустаа нээлттэй болгох гэж хичээж байна.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!