Өнөөдөр:2024-05-20

Танд хамгийн ихээр хэрэг болох ур чадварын талаар

Дэлхийн эдийн засаг, бизнесийн салбар Ковид-19 вирусын нөхцөл байдлын дараа огцом өөрчлөлтөд орж нэг талаар том сорилт нөгөө талд хурдтай өөрчлөлтийг авчирч байгааг бид мэдэрч байгаа. Ирээдүйг таамаглах, түүнд тохируулан төлөвлөлт хийх боломж улам бүр багасан гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн жижиг болон том хэмжээний олон эрсдэл бий болж болохыг цар тахлын үед дэлхий даяар мэдэрч, одоо ч үргэлжлүүлэн туулж үүний шокноос гарах оролдлого өөрчлөлтүүдийг хийсээр байгаа билээ.

Тэгвэл энэ огцом өөрчлөлт түүнээс ирэх тодорхойгүй байдалд хариу үйлдэл хурдтайгаар үзүүлж өөрийн бизнесийг амжилттай залан үргэлжлүүлэх, карьер болон ур чадвараа зогсолтгүй хөгжүүлэх том сорилт бидэнд тулгараад буй. Үүнийг даган орчин цагийн эдийн засаг, бизнесийн салбарт шинээр түрэн гарч ирж буй “VUCA” ойлголтын талаар энд товчхон сийрүүлье.

VUCA буюу:
Volatile – Хувьсамтгай (Хянахад хүндрэлтэй, тогтмол өөрчлөгдөх нөхцөл байдал)
Uncertain– Тодорхойгүй (Тааварлашгүй, урьдчилан төлөвлөхөд хэцүү)
Complex– Төвөгтэй (Олон процесс хяналтаас гарч эргэлзээ үүсгэдэг)
Ambigious – Эргэлзээтэй (Учир шалтгааныг зөв тогтоогоогүйгээс үүдсэн буруу шийдвэр)

Дээрх багц тодорхойлолт бүхэлдээ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд одоо болон ирээдүйд тулгарах бодит асуудал, эрсдэлийг бүрэн багтаасан цогц ойлголт юм. Ийм орчинд бид бизнес эрхэлж, хөдөлмөрлөж, карьерыг бий болгож буй. Тэгвэл уг тодорхойгүй нөхцөлийг судлан суралцах хэрхэн даван туулах талаар цоо шинэ сургалтын контент бүхий “ACCELERATED AGILITY– VUCA нөхцөл байдлыг даван туулах нь” бүтэн нэг өдрийн сургалт Тэрэлж – Red Rock Resort-д болох гэж байна. 
Уг сургалт нь VUCA-н талаарх цэвэр онол суурьтай мэдлэг болон Монголын бизнесийн орчинд хэрхэн даван туулж буй бодит практик туршлагыг хамтатган заах бөгөөд дэлхийн бизнесийн орчинд хийгдэж буй шинэ шийдэл, кейс ажлуудыг багтаасан цогц шинэ хөтөлбөр бий болгож байгаагаараа онцлог.

Сургалтыг олон улсын мэргэшсэн мастер трейнер, BNI-н үүсгэн байгуулагч, Э.Чинзориг болон Аппрентис шоуны үндэсний ялагч болон финалист мөн Монголын бизнесийн салбарын шинэ үеийн CEO нар болох Ц.Бархас, О.Энхжин нар хүргэх гэж байна. 

Сургалтад зочин илтгэгчид оролцож өөрийн бодит туршлага, бизнесийн эрсдэлийг хэрхэн даван туулсан талаарх туршлагаас хуваалцахаас гадна кэйс болон практик түүлс, илтгэл, панел хэлэлцүүлгээс бүрдсэн цогц шинэлэг хөтөлбөрийн дагуу суралцах болно. 

Сургалт болох өдөр: 2022.10.22
Байршил: Тэрэлж – Red Rock Resort
Бүртгүүлэх линк: https://proxy.link.app/198886…/forms.gle/kygptFWLmAc6ar6m9

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!