Өнөөдөр:2024-05-20

GAP year үеэр хийж болох сонирхолтой 9 зүйл

Сүүлийн жилүүдэд ахлах сургуулиа төгссөний дараа завсар жил авах тохиолдол их болсон билээ. Учир нь бидэнд ахлах сургуулийн хугацаа нь мэргэжлээ сонгох, өөрийгөө таньж мэдэх, ирээдүйд хэн болохоо тодорхойлоход хангалттай хугацаа биш байдаг. Иймээс бидэнд хэсэгхэн хугацаанд өөрөө бие даан суралцаж, шинэ зүйлсийг турших, өөрийгөө өөр өнцгөөс харах боломжийг GAP year буюу завсар жил олгодог. 

Хэрэв та завсар жил авсан эсвэл авахаар төлөвлөж буй бол дараах зүйлсийг туршаад үзээрэй. Энэ нь танд юмсыг өөрөөр харах, өөртэйгөө шинээр танилцах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. 

     Ганцаараа аялах 

Ганцаараа бие даан аялснаар та төсөөлж байгаагүй том туршлагуудыг олж авахаас гадна бие даах чадварт суралцана. Аяллын төлөвлөгөө гаргахаас эхлээд аялалдаа гарах, аяллаас буцаж ирэх хүртэл бүх хугацаа нь танд олон шинэ зүйлсийг мэдрүүлэх болно. 

     Шинэ найзуудтай болох

Цагийг зугаатай өнгөрүүлэнгээ харах өнцгөө тэлж, шинэ мэдлэгүүдийг авахыг хүсвэл ижил зорилготой найзуудтай болох нь хамгийн шилдэг арга. Та өөр газарт илүү их цагийг өнгөрүүлдэг болсон эсвэл шинэ хоббигоо нээж илрүүлсэн бол тухайн газраасаа найзтай болоорой гэж зөвлөж байна. 

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

     Сайн дурын ажил болон дадлага хийх 

Сайн дурын ажил хийх нь танд шинэ чадваруудыг бий болгохоос гадна өөртөө итгэх итгэлийг эрс нэмэгдүүлдэг байна. Мөн өөрийн сонгосон мэргэжлийн дагуу дадлага хийх нь таныг сонгосон мэргэжилтэйгээ илүү дотно танилцах боломжийг олгодог. Харин өөрийн мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа тохиолдолд ямар мэргэжил чамд илүү тохиромжтой вэ гэдгийг мэдэхэд тусалдаг. 

     Өөрийн CV-г сайжруулах 

Олон төрлийн үйл ажиллагаа хийж өөрийн чадваруудаа сайжруулснаар өөрийн түүхийг сонирхолтой, илүү онцгой болгох боломжтой. Энэ нь таны их сургуульд элсэх, ажлын байран дээр гарахад тань маш том давуу тал болно. 

     Цагийн ажил хийх, олсон мөнгөө өөртөө зарцуулах 

Ядарч олсон мөнгөө өөртөө зарцуулж өөрийгөө баярлуулах нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг яах аргагүй мөн. Харин цагийн ажил сонгохдоо өөрт ашигтай байдлаар сонгох нь зүйтэй. Хэрэв та харилцааны чадвараа илүү сайжруулахыг хүсэж  байгаа бол үйлчилгээний ажилтан хийх нь илүү тохиромжтой гэх мэт.

     Шинэ хэл сурах 

Англи хэлээ сайжруулахаас гадна өөр нэг хэл сурах нь таны ирээдүйн карьерт маш том хөрөнгө оруулалт болох болно. Энэ хугацаанд боломжоороо нэмэлт хэл сурахыг эрмэлзээрэй. 

     Юу ч хийхгүйгээр өөрийнхөө дотоод ертөнцийг ажиглаж өдөржин хэвтэх

Заримдаа бидэнд үргэлж завгүй байхаас илүүтэйгээр хийцгүйрэн хэвтээд өөрийгөө дүгнэх, амьдралын чухал зүйлүүдийнхээ талаар эргэцүүлэх, цаашдаа хэн болохыг хүсэж  байгаагаа тухтай бодоод хэвтэх нь илүү үр бүтээлтэй байдаг.    

     Шинэ дадал зуршилтай болох

Шинэ дадал зуршил бүтээх хамгийн зөв цаг бол энэ хугацаа. Өглөө босонгуутаа ус уух, өдөрт хэдэн минутыг бясалгал хийхэд зарцуулах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх гэх мэт дадал зуршлууд нь бага хэдий ч өдөр бүр хийхэд таны амьдралыг өөрчлөх болно. 

     Олон төрлийн газруудаар зочлох 

Нэг л газраа өглөөний цай ууж, хичээлээ давтсанаас шинэ газар орж орчноо сольж байх нь илүү сонирхолтой байх болов уу. Чөлөөт цагаараа түүхэн музей орж, явж үзээгүй газраар явж  үзэх нь таныг илүү бүтээлч нэгэн болоход тусална гэдэгт итгэлтэй байна. 

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Хэрэв та энэхүү GAP year-ийн хугацааг үр бүтээлтэй ашиглавал энэ нь танд маш олон боломжийг бий болгох бол харин эсрэгээрээ  ямар ч төлөвлөгөөгүй өнгөрүүлбэл таны хувьд нөхөж боломгүй хугацаа болон өнгөрөх болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!