Гадаадад суралцах хамгийн том шалтгаан нь яах аргагүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанарын боловсролыг эзэмших явдал билээ. Гэвч энэхүү боловсролыг эзэмшихийн тулд бидэнд санхүүгийн асуудал тулгарах нь цөөнгүй.
Энэхүү нийтлэлээрээ Европ дахь боловсролоороо тэргүүлэгч орнууд болох Их британи, Герман, Швед, Франц улсуудын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Их Британи
Их Британийн боловсролын систем нь дэлхийд өндрөөр үнэлэгддэг ба бүрэн хүлээн зөвшөөрөгддөг. Их Британид дэлхийн шилдэг Oxford, Cambridge-ийн их сургуулиуд байдаг билээ. Энэхүү улсад суралцахад сургалтын төлбөр, амьдралын өртөг өндөр хэдий ч тэтгэлгээр суралцах боломжтой.
Chevening scholarship: Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Их Британийн засгийн газраас манлайлагч оюутнуудад олгогддог 1 жилийн магистрын хөтөлбөр юм. Тэтгэлэгт тэнцсэн манлайлагч оюутан нь 1 жилийн хугацаанд өөрийн академик мэдлэгийг сайжруулан, түүх соёлтой танилцаж олон орны залуустай харилцах боломжтой.
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
- 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Бакалаврын голч оноо хамгийн багадаа 3.0 байх
- Материалаа илгээхдээ 3 хүртэлх сургууль эсвэл хөтөлбөр лүү өргөдлөө илгээх
- IELTS-ийн 6.5-аас дээш оноотой эсвэл TOEFL-ийн 80-аас дээш оноотой байх
- Reference letter буюу тодорхойлох захидал
- Motivation letter буюу зорилго тодорхойлсон захидал
Тэтгэлгийн хэмжээ:
- Их сургуулийн сургалтын төлбөр
- Ирж буцах онгоцны тийзний зардал
- Виз мэдүүлэх зардал
- Сар бүрийн амьжиргааны зардал
Тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.
Bristol University Think Big Scholarships: Энэхүү тэтгэлэг нь Bristol их сургуулиас хэрэгжүүлдэг Бакалавр болон Магистрын түвшинд олгогддог тэтгэлэг юм. Уг сургууль нь дэлхийд дээгүүр жагсдаг нэр хүндтэй сургууль билээ.
Бакалаврын түвшинд хэрхэн хамрагдах вэ?
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх
- Дүнгийн хуулбар
- “Personal statement” буюу хувийн тодорхойлох захидал
- CV буюу товч намтар
- Санхүүгийн тодорхойлолт
- IELTS хамгийн багадаа 6.5, TOEFL 88 оноотой байх
Магистрын түвшинд хэрхэн хамрагдах вэ?
- Бакалаврын дипломын хуулбар
- Зорилго тодорхойлсон захидал
- CV буюу товч намтар
- Ажлын туршлага
- Тодорхойлох захидал
- Санхүүгийн тодорхойлолт
- Тухайн суралцах чиглэлийн судалгааны төлөвлөгөө
- IELTS хамгийн багадаа 6.5, TOEFL 88 оноотой байх
Тэтгэлгийн хэмжээ
- Бакалаврын хөтөлбөрт 5000-10000 еврогийн мөнгөн тэтгэмж
- Магистрын хөтөлбөрт 10000-20000 еврогийн мөнгөн тэтгэмж
Бакалаврын түвшний тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Магистрын түвшний тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Герман улс
Герман улс нь дэлхийд дээгүүрт жагсах хүчирхэг эдийн засагтай улс юм. Төрийн өмчит бага, дунд, ахлах сургууль, их сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг нь бүгд үнэ төлбөргүй байдаг. Үнэ төлбөргүй ч энэ нь сургалтын чанар муу гэсэн үг огт биш бөгөөд боловсролоороо дэлхийд үнэлэгддэг.
DAAD scholarship
DAAD буюу “Германы Эрдмийн Солилцооны байгууллага” нь олон улсын оюутан судлаачдыг дэмждэг дэлхийн томоохон санхүүжүүлэгч байгууллага юм. Үйл ажиллагааны чиглэл нь магистр, докторын зэргийн оюутнуудад буцалтгүй тэтгэлэг олгоход оршино.
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
- Суралцах гэж буй чиглэлээрээ 2 жил ажилласан туршлагатай байх
- Герман хэл дээр суралцах бол герман хэлний B1 түвшин, англи хэл дээр бол хамгийн багадаа IELTS 6, TOEFL 80 оноотой байх
- Motivation letter буюу тодорхойлох захидал
- Personal statement буюу хувийн тодорхойлох захидал
- CV буюу товч намтар
Магистрын тэтгэлгийн хэмжээ
- Сар бүр 850 еврогийн мөнгөн тэтгэмж
- Эрүүл мэндийн даатгалын зардал
- Аяллын зардал
Докторын тэтгэлгийн хэмжээ
- Сар бүр 1200 еврогийн мөнгөн тэтгэмж
- Эрүүл мэндийн даатгалын зардал
- Аяллын зардал
Тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.
Швед улс
Швед улсын засгийн газар бүх түвшний боловсролыг бүхэлд нь хариуцаж ажилладаг нь боловсролын системдээ онцгой анхаарал хандуулдаг гэдгийг харуулж байна. Швед гэр бүлээрээ ажиллаж амьдрах, сурч боловсроход хамгийн тохиромжтой газар билээ.
Lund University Global scholarship programme
Lund их сургууль нь дэлхийн топ 100 их сургуулиудын жагсаалтад байдаг ба сурлагын өндөр амжилттай, тууштай, хичээл зүтгэлтэй, ур чадвартайгаа нотлон харуулсан тус сургуульд суралцах чин хүсэлттэй сурагчдад тэтгэлэг олгодог.
Бакалаврын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?
- 16-аас дээш настай байх
- Англи хэлний мэдлэгтэй байх, IELTS эсвэл TOEFL-ийн оноотой байх
- Тэтгэлэгт заасан мэргэжлүүдийн дагуу суралцахаар төлөвлөж байх (Био анагаах ухаан, хөгжил судлал, эдийн засаг, нийгэм, газарзүй, экосистем, математик, физик)
Магистрын хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэг хамгаалсан байх
- Англи хэлний мэдлэгтэй байх, IELTS эсвэл TOEFL-ийн оноотой байх
- Суралцах төлөвлөгөөний эсээ бичих
- CV буюу товч намтар
- Тодорхойлох захидал
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийг 100% хүртэл олгоно.
Тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Франц улс
Та бүхний мэдэж байгаачлан Франц улс нь аялал жуулчлал, амтат хоол, Эйфэлийн цамхгаараа дэлхийд алдартай улс. Мөн хүний эрхийг дээдэлдгээрээ суралцах, амьдрахад таатай орчныг бүрдүүлж чаддаг байна. Франц улсад суралцахад танаас англи хэл болон франц хэлний мэдлэгийг шаарддаг.
Emily Boutmy Scholarships for Non-EU students at Sciences Po
Франц улсын “Sciences Po” их сургуулиас жил бүр зарлагддаг энэхүү тэтгэлэг нь 250 оюутанд олгогддог.
Хэрхэн тэтгэлэгт хамрагдах вэ?
- Хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын түвшний зэрэгтэй байх (Магистрын түвшинд)
- Зорилго тодорхойлсон эсээ
- CV буюу товч намтар
- Тодорхойлох захидал
- Сонгосон хөтөлбөрөөс хамаарч GMAT, GRE оноотой байх
- Англи хэлээр суралцах бол хамгийн багадаа TOEFL 100 оноотой, IELTS 6.5 оноотой байх
- Хэрэв Франц хэлээр суралцах бол TCF 500, DALF C1 certificate
Тэтгэлгийн хэмжээ
- Бакалаврын хөтөлбөрт суралцах бол 3000-12300 евро
- Магистрын хөтөлбөрт суралцах бол 12200 евро хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг
Тэтгэлгийн тухай илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.