Өнөөдөр:2024-05-20

Өөртөө итгэлтэй нэгэн болоход туслах шалгарсан аргууд

Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрийн үнэ цэнээ мэдэж, өөртөө болон хийж байгаа зүйлсдээ эргэлзэлгүй, айдас түгшүүрээс ангид байх мэдрэмж юм. Эдгээр мэдрэмжүүдийг авч эхэлснээр та урам зориг дүүрэн үйлдэл хийх ба илүү бүтээмжтэй, амжилттай нэгэн болох нь гарцаагүй билээ. 

Өнөөдрийн энэхүү нийтлэлээрээ та бүхэнд өөртөө итгэх итгэлийг тань гэрлийн хурдаар нэмэгдүүлэх шалгарсан аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Өөртэйгөө эелдэг ярьж хэвших 

Хүн амьдралынхаа хамгийн их хугацааг өөртэйгөө хамт, өөрийгөө сонсож өнгөрүүлдэг. Энэ нь таны дотоод дуу хоолой таны амьдралд ямар чухал вэ гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс та өөртөө хэлж байгаа үгс, бодож байгаа бодолдоо анхаарал тавьж өөртөө эелдэг зөөлөн хандаж, эерэг зүйлсийг бодож бас хэлж хэвшээрэй. Энэ нь таны өөртөө итгэлтэй нэгэн болох хамгийн эхний алхам юм. 

Өөртөө өгсөн амлалтуудаа биелүүлэх 

Хэн нэгэн танд амлалт өгснийхөө дараа тэрхүү амлалтаа биелүүлэхгүй байсаар байвал та мэдээж тэр хүнд дахин итгэхээ болино. Яг үүний адилаар та өөртөө “Би маргааш эрт сэрэх болно” гэж амлачхаад биелүүлэхгүй, өөрийгөө хуурсаар байвал та ч мөн адил өөрийгөө үнэлэхээ болино. Бага багаар өөртөө амлалт өгч түүнийгээ биелүүлж чадсанаар та өөртөө илүү итгэж, өөрийгөө чадна гэдэгт итгэж эхэлнэ. 

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Өөрийнхөө чаддаг зүйлсэд анхаарлаа хандуулах

Хүн бүрд хийж чаддаг, эсвэл хийх дуртай зүйлс байдаг. Түүнийгээ олж мэдэн, өдөр бүр түүндээ цаг зарцуулж тултал нь хийж сурвал энэ нь таны өөртөө итгэх итгэлийг гэрлийн хурдаар өсгөх болно. Хийж буй зүйлээсээ багахан ч болов шинэ зүйлс сурч, үр дүнгээ харсны дараа амралт авч, өөртөө сайхан үгсийг хэлэх нь таны өөртөө өгч буй хамгийн том шагнал юм. 

Шинэ дадал зуршилтай болох

Эрүүл мэнд, амьдралын хэв маягт тань эергээр нөлөөлөх дадал зуршлыг өөртөө бий болгосноор магадгүй хэдэн сар, жилийн дараа таны амьдралд мэдэгдэхүйц гайхалтай өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь өдөр бүр тогтмол дасгал хийх, ус уух, тогтсон цагт унтаж хэвших гэх мэт. Эерэг дадал зуршил таны сэтгэл зүйг тогтвортой байхад туслахаас гадна таны төсөөлж байгаагүй асар том үр дүнг танд өгдөг нь гайхалтай. 

Өөрийн сул талуудаа хүлээн зөвшөөрөх 

Өөрчлөлт бүрийн эхний алхам хүлээн зөвшөөрөх байдаг. Хүлээн зөвшөөрч эхэлснээр та тэрхүү зүйлийг өөрчлөх, орхих эсвэл хайрлах гэсэн сонголттой үлддэг. Хэрэв та өөрийнхөө өөрчилж чадахгүй бусдын үзэл бодлоос болж итгэлээ нураадаг бол тэр хүний бодлыг орхиж сурах хэрэгтэй. Харин өөрчилж чадах таны сул тал байвал та өөрчлөхөд хэзээд бэлэн байх нь чухал шүү. 

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай

Сайн унтаж амрах

Унтах цагтаа унтаж бүтэн нойроо авч чадвал таны тархи хэвийн эрүүл ажиллаж та юмсыг сайн талаас нь харж эхэлнэ. Бидний сөрөг бодол, уур уцаар, өөрийгөө зовоож гомдоох үйлдлүүд ихэнхдээ бидний дутуу нойрноос болох хандлагатай байдаг. Энэ нь бидний өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлдөг. Сайн унтаж амрах нь таны өөртөө итгэх итгэлээс эхлээд эрүүл, аз жаргалтай амьдралд шууд хамааралтай байдаг шүү. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!