Өнөөдөр:2024-05-20

Цолмон ментортой хийсэн ярилцлага

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? Багадаа ямар хүүхэд байсан бэ?

Би монголчуудын хэлдгээр ардчиллын хүүхэд. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хөдөө, Оюуны нахиа хувийн сургуульд дунд боловсролоо дүүргэсэн, Англид Шотланд улсад арван жилдээ сурч байсан. Америкт ахлах сургуулиа дүүргэсэн. Маш олон соёлд багаасаа нээлттэйгээр дасаж орж байсан. 

-Таны хувьд бага байхдаа ирээдүйд өөрийгөө хэн болно гэж төсөөлдөг байсан бэ? 

Бага байхад сургуульд ирээдүйнхээ талаар, өөрийнхөө мөрөөдлийг бичих даалгавар их өгдөг байсан. Багадаа юу гэж бичиж байснаа санадаггүй ч 10р ангидаа Монгол улсын ерөнхийлөгч болно гэж бичиж байсан. Одоо бодоход миний мөрөөдөл мэргэжлээр хязгаарлагддаггүй байсан. Бодоод байхад хажууд суудаг хүүхдэдээ туслаад л, ангийнхаа хүүхдүүдэд их анхаарал тавьдаг, бусдыг анзаардаг, хэн нэгэн дээрэлхүүлж байхыг харах л юм бол очиж тусалдаг хүүхэд байсан. 

Анзаараад байхад бага байхын л эргэн тойрныхоо манлайлагч, тэргүүлэгч хүүхэд байсан. Одоо сонгосон мэргэжил маань ч тэр нийгмээ хэрхэн сайжруулах уу, зөвхөн би амьдраад дуусахгүй миний хүүхдүүдээс гадна дэлхий ертөнцийн маш олон хариуцлагууд байгаа гэдэг дээр анхаардаг. 

-Хүн өөрийгөө яг олж эхэлдэг хугацаа байдаг. Та өөрийгөө олж эхэлсэн залуу насныхаа тухай яриач?

Бага байхад аав ээж маань миний боловсролд маш их анхаардаг байсан. Жишээ нь тухайн үедээ хамаг мөнгөө шавхаад солилцооны хөтөлбөрөөр Америк руу явуулж байсан. Тэр үед төгсөх ангийн хүүхэд байсан учраас мэргэжлээ сонгох, цаашдын төлөвлөгөөнийхөө тухай илүү нухацтай бодож эхэлсэн. Мөн тэнд байх хугацаандаа хэрхэн бусдад өөрийн бодлоо зөвөөр ойлгуулах бусадтай санал нийлэхгүй байх үедээ маргалдахгүйгээр өөрийгөө илэрхийлэх гэх мэт чадваруудад суралцсан. 

Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.

Карьерын хувьд би 8 жил Монголдоо санхүүгийн боловсролыг хөгжүүлж ажилласан. Үүний дараагаар суралцах цаг болсон гэж үзээд Азийн хөгжлийн банкны 100%-ийн тэтгэлгээр магистртаа 2 жил суралцсан. 8 жил Монголд бизнесийн чиглэлээр ажиллачихсан учраас салбараа өөрчилж цаашдаа багаасаа сонирхдог байсан нийтийн удирдлага дээрээс нь жендер судлалыг хослуулаад сурахаар болж байсан. Хэдийгээр Америкт сурч байгаа ч гэсэн тэтгэлгийн маань зорилго Ази Номхон далайн бүс нутагт өөрчлөлт, хувь нэмрийг оруулах хүмүүсийг шалгаруулж авах байсан. Тэгэхээр юмыг улсаараа хардаг байсан бол бүс нутгаараа харж эхэлж байгаа юм. 

Дэлхийд тулгамдаж байгаа асуудлуудыг харж хэрхэн шийдвэрлэх талаар судалсны дараагаар жендерийн эрх тэгш байдлын төлөө юм хийх чадалтай хүн юм байна гэж үзээд өөрийн чиглэлээ сонгож байсан. Одоо Азийн хөгжлийн банканд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах маш том хөтөлбөр дээр одоогоор 5 төсөл дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ 2 үед л өөрөө өөрийгөө олсон гэхээсээ илүү өөрөө өөрийнхөө үнэ цэнийг илүү их мэдэж эхэлсэн. 

-Таны сүүлийн үеийн ажлууд, highlight зүйлс, ирээдүйд хийхээр төлөвлөж буй зүйлсээр тань юу байна даа?

Хүн ажилдаа хайртай байхаар нэг өдөр ч ажиллах шаардлагагүй гэдэг үнэн. Би өөрөө нийгмийн шинжлэх ухаандаа хайртай дээрээс нь жендерийн эрх тэгш байдал яг одоогийн хийдэг ажил маань тэр. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, ядуурлыг бууруулах, чанартай амьдралыг Монгол улсад цогцлоох том хөтөлбөрийн нэг хэсэг болж байгаа. 

Тэгэхээр миний анхаарч байгаа зүйлс корпорацын түвшинд эмэгтэй удирдагчдыг хувийн сектор гэхээс илүү харах хэрэгтэй гэдэг дээр ажиллаж байна. Үүний цаана чанартай амьдрал, хүүхдийн боловсрол, эрүүл харилцаа гэх мэт маш олон зүйл байдаг. Энэ олон асуудлууд голдоо юун дээр огтлолцоод ямар гаргалгаа байгаа гэдэг дээр дүн шинжилгээ хийгээд хөтөлбөрүүдээ зохиож эхэлдэг. 

-Таны хувьд жендерийн эрх тэгш байдал, feminism хоёр юун дээр огтлолцож юун дээр салдаг вэ? Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

Онолын түвшинд бодоод үзэхэд feminism гэдэг бол зүгээр хүмүүс гаргаад ирчихсэн зүйл бол биш. Маш олон зуун жилээр явагдаж байсан хөдөлгөөний үр дүнд гараад ирчихсэн. Яагаад feminism эрх гэж онцлох ёстой вэ гэхээр энэ бол хүний эрхийн асуудал. Хүний эрхийг ярих юм бол энд хүчирхийлэлгүй, айдасгүй энийг л хэлж байгаа. 

Дэлхий дээр одоо ч гэсэн бид жендерийн эрх тэгш байдлыг  буюу эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүй, дээрээс нь энэхүү халдашгүй эрхээ хамгаалуулах гэж зовохгүй энэ сайхан нийгмийг цогцлооход 100 жил хэрэгтэй гэсэн гаргалгаа байгаа. Тэгэхээр feminism, жендерийн эрх хоёр салшгүй холбоотой. Яагаад үүнээс онцолдог вэ гэхээр хэзээ ч эрэгтэйг нь хойш нь тавь хөвгүүдийг хойш нь тавь биш сууриараа бид энэхүү нийгэмд халдашгүй эрхээ хэрхэн хамгаалуулах ёстой. Feminist гэдгийг нийгэм дээр эр эм гэж харалгүй, олон зуун жил үргэлжилсэн асуудлыг одоо цааш дахин үргэлжлүүлэхгүй байхаар, энэхүү нийгмийг илүү сайхан болгохын тулд явагдаж буй уриалга гэж хараасай гэж хүсдэг. 

-Гэр хороололд амьдардаг, боловсрол эзэмшиж чадаагүй цаана орхигдоод байдаг хүмүүс цаашдаа яах вэ? Хийж бүтээж яваа, өөрчлөлт авчрахаар зорьж буй хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

Миний хувьд нийгмийн асуудлыг шийдвэрлэе, нийгмийн асуудалд оролцъё гэвэл нэгдүгээрт хүн өөрийгөө ямар байранд тавьж байгаагаа өөрөө анзаарах ёстой. Өөрийгөө өндөр байр сууринд тавьчхаад би ийм хүмүүст тусална гэвэл байр суурины ялгаа гарна.

Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

Тэгэхээр яаж харах хэрэгтэй вэ гэхээр энэ бол миний амьдарч байгаа нийгэмд маш олон төрлийн хэм хэмжээ байгаа гэж хандах хэрэгтэй. Хүн өөрөө ийм учраас л ингэж амьдарч байгаа гэх юм бол маш том ялгаварлан гадуурхалт болно. Харин энэ хүний амьдарч буй хүрээлэнд гадуурхал байна уу, хүн хүнийгээ хүндэлж байна уу, энэ хандлагыг би хүрээлэлдээ өгч чадаж байна уу гэдгээс эхлэх хэрэгтэй.

Ядуурал гэдэг бол generational cycle байдаг. Үе удмаараа ядуу байгаа нь ганц тэр ядуу айлын буруу биш. Энэ бол Нийтийн удирдлага тогтолцоо гаргаж ирж байгаа бодлогууд тэр бүхнээс хамааралтай байдаг. Бид энэ хүн надаас өөр юм байна гэж харж тусалбал асуудлаа тогтолцоогоор нь харахгүйгээр ахиад нийгмийн ангиудыг үүсгээд байдаг. Хамгийн чухал нь ялгаварлан гадуурхалтыг бид үүсгэхгүй байх хэрэгтэй. 

-Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо одоогоор яг ямар байгаа вэ? 

Нийгэмд эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд ажлын байран дээр 50,50% байх ёстой. Гэвч сүүлийн үед эмэгтэйчүүдийн оролцоо маш их буурсан. Дээр үед хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо маш их байсан. Харин одоо бол эрчүүдээс бага. Ажил эрхлэлт ярьж байгаа бол яг аль талбарт эмэгтэй хүний оролцоо бага байгаа юм гэх мэт харах хэрэгтэй. Бид сууриар нь асуудалд хандах нь зүйтэй. 

-Би яг юу хийвэл энэ нийгмийн асуудал, тогтолцоон дээр бага ч болов хувь нэмрээ оруулж болох вэ?

Зөвхөн хэдхэн мэргэжлээр хязгаарлагдалгүй, салбар салбарын хүмүүстэй уулзаж, олон төрлийн мэдээлэл авч нийтлэг бэлэн байгаа мэдээллүүдээс шүүж аваад өөрөө дүгнэх юм уу даа. Би энэхүү зүйлээс хэрхэн ашиг олох уу гэхэд миний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бодож чаддаггүй. Харин би үүнийг хэрхэн сайжруулж, өөрчилж болох вэ гэхэд тархи илүү ажиллаж эхэлдэг. Зөвхөн миний зөв гэх бус сонсож, асуулт асууж, шийдлийг хайх нь ментор хүний үүрэг гэж бодож энэхүү зүйлийг хийдэг дээ. 

-Та Обама сангийн талаар яриач?

Обама foundation нь Chicago-д төвтэй. Энэ сан бол Африк тив, Ази тив, Ази номхон далай, Европ гэсэн чиглэлээр өмнө жил манлайллын хөтөлбөрүүдээ эхэлсэн. Энэ жил хоёр хүн тэнцсэний нэг нь би байгаа. Энэ хөтөлбөрөөс юуг ойлгосон бэ гэхээр манлайлал гэдэг нь цол хэргэм биш, даргалах биш, түүнийг авчхаад бусдад заах биш. Асуудлыг олон талаас харахыг маш олон салбарын итгэл үнэмшил нь бүр суучихсан хүмүүсээс суралцсан. Нөхөрлөл манлайлал гэдэгтээ бат итгэх мэдээллийг сурсан. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг бас би залуучууддаа санал болгомоор байна. Нээлттэй энэхүү хөтөлбөрийг судалж үзээрэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!