Өнөөдөр:2024-05-20

Хэрхэн сурах арга барилаа олох вэ?

Та заавал хэн нэгэнтэй адил арга барилаар суралцах албагүй. Магадгүй та маш өвөрмөц суралцагч ч байж болох юм. Хэдий суралцах гэж удаан хугацаанд оролдсон ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа тохиолдолд сурах арга барилаа өөрчлөөд нэг үзээрэй. Маш олон хүн удаан хугацааны турш буруу арга барил хэрэглэснээр өөрийгөө чадваргүй гэж дүгнэн өөртөө итгэх итгэл, олон боломжуудаа алддаг. 

Өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд

  • Суралцах арга барилын төрлүүд 
  • Сурах арга барилаа олсноор гарах үр дүнгүүд
  • Хэрхэн өөрийнхөө арга барилыг олох вэ гэх сэдвийн дор дэлгэрэнгүй мэдээллийг  хуваалцах болно. 

Юмсыг харах маягаар суралцах 

Энэхүү төрлийн суралцагчид нь ямар нэгэн зураг харах, үйл явцын мэдээллийг тархиндаа зураглах үед хамгийн сайн, үр дүнтэй суралцаж чаддаг байна. Хэрэв  та ийм төрлийн суралцагч бол англи хэлийг сурахдаа зурагтай карт ашиглан үг цээжлэх нь таны хувьд үр дүнтэй арга юм. 

Хар баасан гарагийн хямдралыг зарлаж байна. 8 мастер тус бүрийн хичээл үндсэн үнээсээ 50% хямдарлаа. Энд дарж аппаа татаарай.

Ярилцах маягаар суралцах

Эдгээр суралцагчид нь унших, хэн нэгэнд ямарваа нэг мэдээллийг ярих эсвэл хэн нэгний ярианаас мэдээлэл авч суралцах нь хамгийн үр дүнтэй арга байдаг байна.  Ийм төрлийн хүмүүс хэл сурахдаа дүрэм бичиж цээжлэхээсээ илүүтэйгээр бусадтай ярилцсанаар гайхалтай хурдан хугацаанд суралцдаг. 

Турших маягаар суралцах

Энэ төрлийн суралцагчид нь тэр зүйлийг хийж, туршиж үзэх хүртэл сурдаггүй ба заавал хүрч, мэдэрч, өөрөө үүрэг даалгавраа зураглаж байж суралцдагаараа онцлог юм. 

Сурах арга барилаа олсноор таны хувь хүнд гарах үр дүнгүүд:

  • Ямар ч зүйлийг илүү хялбар аргаар урам зоригтойгоор суралцана.
  • Илүү сониучаар насан туршийн суралцах сэдлийг төрүүлнэ. 
  • Төрөлхийн ур чадвар, давуу талаа ашиглах боломжтой болно.
  • Өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. 
Оксфорд Майнфулнэсс Төвийн майндфулнэсд суурилсан сэтгэлийн эмчилгээ хөтөлбөртэй энд дарж танилцаарай.

Мэргэжлийн тань хувьд гарах үр дүнгүүд:

  • Энэ нь таны сурах чадавхыг дээд зэргээр нэмэгдүүлэх болно.
  • Сургууль, коллеж, их сургуульдаа амжилтад хүрэхэд тусална. 
  • Сурахаас үүдэлтэй стресс, бухимдлыг бууруулна. 
  • Одоо байгаа суралцах, судлах стратегиа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн хувьд шинэлэг байх боломжийг бий болгоно.
  • Хамтран ажиллагсад хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад тусална. 

Суралцах арга барилаа хэрхэн олох вэ?

Сурах арга барилаа тодорхойлохын тулд зарим зүйлсийг хийж байхдаа ямар үйлдэл ихэвчлэн гаргаж мөн юу таны сонирхлыг хамгийн сайн татаж байгааг анзаарах нь чухал. Дараах асуултуудад хариулж өөрийн хариултдаа анализ хийн арга барилаа тодорхойлоорой. 

  • Та хамгийн сайн сурсан зүйлээ хэрхэн сурч байсан бэ?
  • Та ямар нэг зүйл сурахдаа унших эсвэл зураг харахаас алийг нь илүүд үздэг вэ?
  • Тест ажиллах үед ном унших, хэн нэгнээс асуулт асуух, өөрөө хайх аргуудын аль нь илүү таалагддаг вэ? 
  • Та асуудлыг бусадтай хэлэлцэх дуртай юу эсвэл өөрөө тунгааж бодохыг илүүд үздэг үү?
  • Асуудал шийдэх үедээ жагсаалт гаргах, найзуудтайгаа ярилцах, бүхий л арга замуудыг тархиндаа буулгах зэргийн алийг нь ихэвчлэн хийдэг вэ?
  • Аз жаргалтай байхдаа юу хийх дуртай байдаг вэ?
  • Тайвшрахын тулд унших, дуу сонсох, дасгал хийх зэрэг үйл ажиллагаануудын алийг хийдэг вэ?
Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!