Өнөөдөр:2024-05-20

Өсвөр насандаа суралцах ёстой зүйлс

“Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бүтээх явдал юм.”

Өсвөр нас бол суралцах, өөрийгөө таньж мэдэх, хүссэн зүйлсээ бүтээж эхлэх, ирээдүйгээ тодорхойлоход хамгийн тохиромжтой үе юм. Энэ үед өсвөр насныхан өөрт хэрэгтэй амьдралын чадваруудад эртнээс суралцаж ирээдүйд амжилттай, онцгой нэгэн болж төлөвшин, ирээдүйд гарах эрсдэлүүдээс өөрийгөө хамгаалах боломжтой юм.

Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд өсвөр насандаа ямар ямар чадваруудад суралцах хэрэгтэй талаар хуваалцахаар бэлтгэлээ.

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч эхлэх  

Бидний хамгийн чухал эрхтэн болох сэтгэлээс биеийн эрүүл мэнд, юмсыг харах өнцөг, хандлага бүрэн хамаарч байдаг билээ. Сэтгэл зүйгээ эрүүл байлгахад анхаардаг хүмүүс сэтгэл зүйн асуудалтай хүнээс хэд дахин илүү бүтээмжтэй, амжилттай, аз жаргалтай байх нь ойлгомжтой. Энэ үеэс эхлэн сэтгэл зүйдээ цаг гарган анхаарч байх нь насан туршийн аз жаргалтай амьдралын суурь үндэс болдог. 

Санхүүгээ зөв зохицуулах 

Санхүүгийн мэдлэгтэй байж, санхүүгээ зөв зарцуулж сурах нь мөнгөний олон асуудлаас ангид байхад нэн их туслах болно. Үүний үр дүнд өөрт хэрэгцээт худалдан авалт хийж, хуримтлал үүсгэх боломжтой. Мөнгөө зөв зохицуулснаар одоо биш ч ирээдүйд маш том үр дүнд хүргэнэ гэдэгт туйлын итгэлтэй байна. 

Хар баасан гарагийн хямдралыг зарлаж байна. 8 мастер тус бүрийн хичээл үндсэн үнээсээ 50% хямдарлаа. Энд дарж аппаа татаарай.

Бусадтай боловсон харилцахад суралцах

Энэ дэлхий дээр маш олон төрлийн үзэл бодол, амьдралын хэв маяг, зан төлөвтэй хүмүүс бий. Бид хэдэн ч хүнтэй таарч үзэл бодлоо хуваалцахыг таашгүй. Энэ үед өөр төрлийн үзэл бодолтой магадгүй өөрийн тань үзэл бодолтой санал нийлэхгүй зүйлийг эелдгээр хүлээн авч, бусдыг хүндэлж сурах нь харилцааны хамгийн том ур чадвар. Энэхүү чадвар байгаа тохиолдолд нийгмийн аль ч хэсэгт бусадтай зохицож чадах юм. 

Хэл сурах 

Хэл сурах нь хүнээс маш их тэвчээр, цаг хугацаа, тууштай байдлыг шаарддаг. Харин үүнийг даван туулсны дараагаар маш их туршлага, тууштай байдлыг өөртөө бий болгодог. Мөн шинэ хэл сурах нь өөрийн ирээдүйд өгч буй хамгийн гайхалтай боломж юм. 

Оксфорд Майнфулнэсс Төвийн майндфулнэсд суурилсан сэтгэлийн эмчилгээ хөтөлбөртэй энд дарж танилцаарай.

Өөрийгөө хайрлах

Өөртөө цаг гаргаж, өөрийгөө сонсож, хангалттай нойр авах зэрэг нь өөрийгөө хайрлаж буй хамгийн сайхан хэлбэрүүд билээ. Ихэнх хүмүүс амьдралынхаа турш өөртөө хатуу хандаж, бусдын төлөө өөрийгөө золиослох нь элбэг. Харин өөрийгөө хайрлаж чаддаг хүмүүс харамсал тээлгүй амьдардаг. Эртнээс өөрийгөө хайрлаж сурах нь амьдралыг утга учиртай эрүүл болгодог байна. 

Эцэст нь ямар нэгэн зүйлийг өөрийнхөө төлөө суралцахад зөв цаг гэж байдаггүй. Хамгийн зөв цаг бол яг одоо учраас яг одооноос суралцаж ирээдүйгээ өнгөлж эхлээрэй. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!