Бид өдөрт 20 минутыг зарцуулан амьдралдаа өөрчлөлт хийх бүрэн боломжтой.
Бид өөрчлөлт хийх, өөртөө цаг зарцуулах гэдгийг маш том даваа, хугацаа орох үйл явц хэмээн ойлгодог. Гэвч үнэндээ бид одоо цагтаа төвлөрөн, стресс сэтгэл гутралаас сэргийлж, айдас түгшүүргүй байх амар тайван амьдралыг өдөрт 20 минутыг л зориулснаар бүтээж чадна.
Харвардын анагаах ухааны сургуулиас хийсэн 16 оролцогчтой 8 долоо хоногийн ухамсарт суурилсан бясалгалын тухай судалгаа маш сонирхолтой үр дүнг харуулжээ. Оролцогчид хэд хоног бясалгал хийсний үр дүнд ухамсартайгаар үйлдэл хийх чадвартай болж санах ой, суралцах чадварт илт эерэг өөрчлөлт гарсан байна. Тархин дахь айдас түгшүүр, стресстэй холбоотой хэсгүүдийн идэвх буурч байгааг харуулсан нь бясалгалын ач тусыг маш тодорхой болгож байгаа юм.
Бясалгал хийх нь биднээс тууштай байдал, өдрийн хэдхэн минутыг л шаардах учраас өөр дээрээ дээрх дурдсан үр дүнг мэдрэхийг хүссэн хүн бүр өдөрт 20 минутыг бясалгал хийхэд зориулаарай.
Бясалгал нь хэд хэдэн төрөлд хуваагддаг:
- Амьсгал
- Алхалт
- Мантра
- Төвлөрөл
гэх мэт төрлүүдээс бүрддэг. Анхлан хийж байгаа хүмүүс нүдээ анин амьсгал дээрээ эсвэл биеийн булчингийн хэсгүүд дээр анхаарлаа хандуулах нь бясалгал хийх хамгийн хялбар арга ажээ. Бясалгалыг хийхэд буруу арга барил гэж байдаггүй ба энэ нь хүн бүрийн өөрийн арга барилаас хамаардаг байна. Товчхондоо одоо цагт төвлөрч, тайвшран өөрийн бодлоос ангид байхыг л төвлөрөл, бясалгал хэмээж байгаа юм.
Оксфорд Майнфулнэсс Төвийн майндфулнэсд суурилсан сэтгэлийн эмчилгээ хөтөлбөртэй энд дарж танилцаарай.
Хэрэв та бясалгалын тухай илүү дэлгэрэнгүй сурахыг хүсвэл TomYo skills аппаас дараах хичээлийг сонгон үзээрэй.