Өнөөдөр:2024-05-20

Оюутан бүрийн мэдэх ёстой 5 сайт

TomYo-ийн вэб сайтын “Блог” нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжлийн талаар өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болохыг хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Сайн байна уу, Намайг Бямбасүрэн гэдэг. Австрали улсын The University of Newcastle-д бизнесийн бакалаврын зэргээ хамгаалсан. Одоогоор Macquarie University-д Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээр магистын зэргээ хамгаалахаар сурч байна.

Энэ удаагийн блогоороо сүүлийн 5 жилийн турш Австрали улсад оюутан байх хугацаандаа сурсан хичээл, бие даалт хийхэд туслах 5 чухал сайтыг танилцуулъя.

Миний хувьд нэг удаа цаг нь тулсан бие даалтаа хүнээр хийлгүүлэхээр болж байсан түүхтэй. Гэхдээ эцсийн үр дүн нь тийм ч сайн байгаагүй юм. Учир нь би тэр хичээл дээрээ унаж, мөнгө ч үгүй хоосон хоцорсон. Гэхдээ энэхүү үйл явдал нь надад том сургамж болоод зогсохгүй цаашдын бие даалтуудаа заавал өөрөө хийдэг болсон бас бусад хүмүүст бие даалтан дээр нь тусалдаг болсон байгаа. Та бүгдэд бас доорх сайтууд нь бие даалтаа ухаалгаар хийхэд чинь туслах болно.

Та доорх баннер дээр дарж өөрийн гадаадад сурах мөрөөдлөө биелүүлээрэй. TomYo апп таныг бүх нөөцөөр хангах болно.

1. Quillbot

Энэхүү сайт нь найруулан бичихэд болон өгүүлбэрийг өөр өөр хувилбараар бичиж өгөхөд тусалдаг хамгийн сайн платформ гэж хэлж болно. Мөн саяхнаас өгүүлбэрийг хураангуйлж, гол санааг нь олж өгдөг болсон байна лээ.

Сэтгэгдэл: Миний хувьд өөрийнхөө бие даалтаас гадна бусдынх гээд нийт 25 гаруй бие даалт 3 сар гаруй хугацаанд хийх хэрэг гардаг. Заримдаа бүр толгой дотор яаж ч хичээгээд (paraphrase) хийх санаа орж ирдэггүй ба энэ үедээ Quillbolt сайтыг хэрэглэдэг. Болгоомжтой байхгүй бол зарим үед бараг хэрэглэдэггүй үгсийг өгүүлбэрүүдэд хэрэглээд байдаг шүү.

2. Cite This For Me

Бие даалт хийхэд эх сурвалж/лавлагаа (reference) гэдэг зүйлийг байнга шаарддаг. Эсээ, нийтлэл, тайлан гээд л бүх зүйл чинь баримт нотолгоо, судалгаа шинжилгээн дээр тулгуурлагдсан байх ёстой. Энэ сайтад та холбоосоо оруулахад л, таны хүссэн хэв маягийн лавлагаа/эх сурвалжийг нь гаргаж өгнө.

Сэтгэгдэл: Энэхүү сайтгүйгээр би оюутны амьдралаа төсөөлөхийн аргагүй. Угаасаа эх сурвалжгүйгээр хийсэн бие даалтыг багш нар лав хүлээн зөвшөөрдөггүй. Бүх бие даалтын чинь тодорхой хувь нь эх сурвалж болон дүрэм зэргээс хамаарч байдаг.

3. Self-control

Хичээлээ хийж байх явцдаа анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал зүйл. Facebook, Instagram, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүдээс энэхүү апп нь таныг хол байлгахад тусална. Хичээл хийх үедээ энэ аппын тусламжтай, таны анхаарлыг сарниулдаг сайтуудыг блок хийх боломжтой.

Сэтгэгдэл: Миний хувьд анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү байдаг. Хичээлээ жоохон хийж байгаад нэг л мэдэхэд Facebook ухчихсан сууна. Тиймээс надад анхаарал сарниулах зүйлсээс хол байлгахад энэ апп том үүрэг гүйцэтгэдэг.

Google Chrome дээрээ суулгах бол энд дарна уу.

Хэрэв танд Бямбасүрэнгээс асуух зүйл байвал ЭНЭХҮҮ хаягаар холбогдоорой.

4. Coursehero

Олон тооны сурах бичиг, ном, эрдэм шинжилгээний судалгаа болон бусад хүмүүсийн хийж байсан бие даалтууд гээд маш олон хэрэгцээтэй материалууд болон хичээлүүдтэй. Та ойлгохгүй бие даалттайгаа холбоотой зүйлсээ tutor-с мөнгө төлөөд асуух боломжтой.

Сэтгэгдэл: Миний хувьд энэ сайтыг их ашигладаг ч заримдаа хэтэрхий үнэтэй санагдаад байдаг. Жилийн эрхийг нь мөнгө төлөөд авбал сарынхаасаа илүү хямд тусна.

5. Grammarly

Grammarly дүрмийн алдаа засахаас гадна боломжит орлуулах үгсийг бас санал болгодог. Бусдаас хуулсан (plagiarism) эсэхийг бас шалгаж өгдөг. Тэхдээ тэрхүү үйлчилгээг нь авахын тулд та мөнгө төлөх шаардлагатай.

Сэтгэгдэл: Миний хувьд жижиг сажиг дүрмийн алдаа их гаргадаг болохоор энэ сайтыг байнга хэрэглэдэг. Мөнгө төлөөд нэмэлт үйлчилгээг нь авч үзсэн ч нээх шаардлагатай биш юм шиг санагдсан. Тиймээс үнэгүй хэрэглэсэн нь дээр.


Хэрэв та өөр олон сонирхолтой зүйлс уншихийг хүсэж байвал миний дээр санал болгосон энэхүү хуудсыг дагаарай. Мөн надаас асуулт асуух хүсэлтэй бол TomYo аппын Австрали улсын менторууд дотроос намайг олоорой.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!