Өнөөдөр:2024-05-20

Их сургуульдаа тэнцчихлээ – Одоо яах вэ?

Блог бичсэн: Ulemj Tsendjav

Баяр хүргэе! Хүссэн сургууль даа тэнцчихлээ. Харин одоо яавал дээр вэ? Дараагийн алхам юу байх вэ? Алийг нь сонгох вэ?

Анхааруулга: Нэгээс дээш тэнцсэн сургууль уруу “Тийм” гэсэн хариу явуулж болохгүй. Хэрэв тэгвэл их сургуулиуд таны тэнцсэн  өргөдлийг хүчингүй болгоно.

1. Мэдээлэл цуглуул

Сургуулийнхаа тухай ямар нэгэн асуулт байвал тэднийхээ хариултыг заавал олоорой. Дараах асуултууд таны хөтөч болно.

  • 2 дахь жилдээ суралцахаар хэдэн оюутан ирдэг вэ?
  • Нийт оюутны хэдэн хувь нь амжилттай төгсдөг вэ?
  • Би оюутны хотхонд цагаа хөгжилтэй өнгөрөөхийн тулд юу хийж чадах вэ?

Та TomYo апп дээрээ топ сургалтын төвүүдийн бэлтгэсэн сургалтад хамрагдах боломжтой боллоо.

Сургуулийнхаа танхимуудын талаар судлаарай.

  • Их сургуулийн зэрэглэл, дэлхийн чансаа зэргээс гадна эрдэм шинжилгээ, сургалтаараа хэр нэр хүндтэй гэдгийг нь харах
  • Өөрийнхөө суралцах мэргэжлийн танхимууд болон чиглэлүүдийн талаар судалгаа хийх
  • Аль сургууль нь таны сонирхож буй мэргэжлээр илүү танигдсан гэдгийг олж мэдэх

Ажлын байрны боломжуудыг хайж үзэх.

  • Сургууль болгоныхоо карьерын төвийг судлаарай.Ажлын байрны өдөрлөгүүд, оюутны хотхонд ярилцлагад орох боломж, дадлага хийх боломж, ажилд зуучлах төвшний талаар илүү их мэдээлэл аваарай

2. Оюутны хотхонтой нь танилцаарай

Онлайнаар эсвэл боломжтой бол оюутны хотхон, сургуультайгаа биечлэн танилцаарай. Их сургуульд сурч байгаа оюутнуудтай ярилцаж, сургууль, оюутны хотхондоо хир сэтгэл хангалуун байгааг нь асуугаарай. Одоо цаг үетэй холбогдуулан ихэнх их сургуулиуд онлайнаар их сургуулийн Tour хийж байгаа.

Та TomYo апп дээрээ топ сургалтын төвүүдийн бэлтгэсэн сургалтад хамрагдах боломжтой боллоо.

3. Санхүүгийн тусламж олгодог эсэх

Хэрэв та олон сургуулийн дунд төөрөлдсөн байгаа бол санхүүгийн тусламжийг зэрэгцүүлэн харьцуул. Үнэгүй мөнгө (тэтгэлэг,санхүүгийн тусламж) ба буцааж төлөх ёстой мөнгөө (зээл) сайн судалж ойлгоорой.

4. Сонголтоо хийх цаг

Нэг шөнийн дотор бүү шийд, гэхдээ цаг хугацаа өнгөрөхийг бүү зөвшөөр. Коллежууд хариу өгөх хугацаандаа маш нухацтай ханддаг. Хэрэв та хадгаламжаа хугацаандаа илгээхгүй бол байраа алдаж болзошгүй юм. Тийм гэж хэлэх сургуулиуддаа хугацаа дуусахаас өмнө эдгээр зүйлсийг явуулна:

  • Хүлээн авсан хуудас
  • Санхүүгийн туслалцаа авах тухай тусад нь хүлээн авах хуудас (шаардлагатай бол)
  • Хадгаламж буюу таны байрыг баталгаажуулах мөнгөн дүн
  • Бусад шаардлагатай зүйлс

Үгүй гэж хэлэх сургуулиуддаа эртхэн хариугаа явуулаарай. Ингэснээр бусад хүмүүст боломж олгох юм. Тэдэнд талархлаа илэрхийлж, эелдгээр тэдний саналаас татгалзана уу.

5. Баяр хүргэе! Ингээд хүссэн их сургуульдаа орлоо

  • Шаардлагатай бол бусад шалгалтад хамрагдана 
  • Эцсийн болон албан ёсны дүнгийн хуулбараа илгээнэ 
  • Шаардлагатай дотуур байр, танхимд шийдвэр, сонголтоо хийх
  • Orientation буюу их сургуультайгаа танилцаж, дасан зохицох өдөрт бүртгүүлээрэй (Энэхүү өдөр нь таны их сургуулийн хамгийн эхний өдөр юм. Ихэнхдээ их сургуулийн хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө болдог)
  • Хичээлдээ бүртгүүлээрэй

TomYo апп дээрээс бүх төрлийн мэргэжлийн ур чадварыг чанарын өндөр түвшинд сураарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!