Өнөөдөр:2024-05-20

Хэрэгтэй үед “үгүй” гэж хэлэх нь яагаад тийм чухал вэ?

Хичээлээ давтаад номын санд суух уу? Эсвэл кафед найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх үү? гэсэн сонголттой хүн бүр тулгарч байсан биз ээ. Магадгүй хичээлийн цаг нь тулчихсан байх үед ийм сонголт хийх хэрэг гарвал мэдээж хичээлээ сонгох ёстой боловч зарим нэг нь найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг хүссэн хүсэлдээ баригдаад кафед сууж байдаг. Үүний үр дүнд шөнөжин сууж хичээлээ хийгээд, маргааш нь улаан нүдтэй шалгалтдаа ордог.

Мэдээж өөрийнх нь сонголт байсан хэдий ч эргээд бодохдоо “намайг уруу татсан найзын буруу” эсвэл “би тэрэнд үгүй гэж хэлэхгүй яав даа” гэж боддог шүү дээ. Ийм үед найзыгаа биш “үгүй” гэж хэлж чадаагүй өөрийгөө буруутгах хэрэгтэй. Түүний дараа дараах 3 зөвлөгөөг ашиглан цаашдаа өөрийнхөө төлөө “үгүй” гэж хэлж сураарай.

SocialPay үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аян үргэлжилж байна.

“Холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салдаггүй”

-Чингис хаан

Өөрийн зорилго болон үнэт зүйлсийг эхэнд тавь

Дээрх үгийг би хувьдаа үнэт зүйлстэй холбож ойлгодог бөгөөд өөрийн зорилгоо тодорхойлон өөрийн гэсэн үнэт зүйлсээ ойлгоогүй хүн аар саар зүйлсэд сатаарч түүнээсээ улам болдох, жижиг сажиг ажлуудад илүү анхаардаг гэж ойлгодог юм. тиймээс хэрвээ та өөрийн холын зорилгоо тодорхойлоод, түүндээ өдөр бүр хүрэхийг хичээдэг бол та шаардлагагүй зүйлсэд маш амархан “үгүй” гэж хэлж чадах болно.

Сонголт хийхэд хэдий хүнд байсан ч гэсэн өөрийнхөө сонголтод хэзээ ч битгий харамс

Бид бараг л сонголтын эрин зуунд амьдарч байгаа мэт өдөрт маш олон сонголтыг хийдэг. Тиймээс сонголт бүрийнхээ ард алдагдсан боломжийн өртгийг нь тооцож байж хийгээрэй.

Мэдээж өнөөдөр юу идэх вэ? эсвэл кофе юу цай юу гэсэн энгийн сонголтууд дээр үүнийг бодох нь хэт ахадсан хэрэг болох ба та томоохон шийдвэрүүд дээр боломжуудын өртгийг тооцож үзэх хэрэгтэй. Учир нь бид бүгдэд яг адил 24 цаг байдаг бөгөөд цаг бол таны хувьд алт юм. тиймээс зорилготой тань уялдаагүй зүйлсийг хийхэд таны цаг хэт хайран юм.

Хэрэв та TomYo T-Shirt захиалахыг хүсвэл энд дарна уу.

Цар тахалтай холбоотой тавигдаж байсан хөл хорио татарч, гадуур маш олон эвент, арга хэмжээ болж байгаа энэ үед бидний хязгаарлагдмал 24 цаг ажил эсвэл сургуулиас гадна өөр арга хэмжээнд маш бага цагийг зарцуулах боломжтой байна. Ийм үед уулзахыг хүссэн хэдий олон найзууд байсан ч гэлээ өөрийн үнэт зүйлсээ нэгт тавин зарим тохиолдолд “үгүй” гэж хэлж сураарай.

Мэдээж маш удаан уулзаагүй найзтайгаа уулзана гэдэг сайхан ч маргааш өгөх гэж байгаа элсэлтийн шалгалт илүү чухал гэдгийг битгий мартаарай. Харин найздаа маш эелдгээр татгалзахдаа дараагийн удаа уулзах цагаа товлоорой.

Share

Блоггер I Влоггер I Маркетер

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!