Өнөөдөр:2024-05-20

Цагаа төлөвлөхөд тань туслах аппликейшнүүд

Зөв амьдралы хэв маягтай байж, ажлын зохицуулалтаа зохистой хийх хамгийн энгийн арга бол цагаа төлөвлөх явдал юм. Тэгвэл өдөр тутмынхаа хэрэглээ болох ухаалаг гар утсаа ашиглан хялбараар цаг төлөвлөлтөө хөтлөх аппликейшнүүдийг танилцуулж байна.

EGENDA

Хэрвээ та аливаа зүйлийг хийхдээ өнгөөр ялгаж тэмдэглэх дуртай бол Egenda аппликейшнийг ашиглаарай. Энэ нь маш энгийн тохиргоотой бөгөөд хийх ажлын жагсаалт, уулзалтын тэмдэглэл зэргээ бичих боломжтой. Мэдээж тэдгээр ажлуудаа өдөр, цагаар нь сануулж болно. 

Татах холбоос:

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

MY STUDY LIFE

Нэрнээс нь харахад л оюутан сурагчдад зориулсан төлөвлөгч аппликейшн гэдэг нь харагдаж байна. Энэ нь дээр дурдсан Chipper аппликейшнтэй төстэй боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж болдгоороо онцлог. Өөрөөр хэлбэл та хичээлийн хуваариа оруулахаас гадна хичээл орох өрөөний дугаар, багшийн тухай мэдээллийг ч нэмж болно. Үүнээс гадна мөн л бие даалт, шалгалт, дадлагын талаарх хуваариа оруулж өдөр, цагийг нь тохируулах боломжтой.

Татах холбоос:

POWER PLANNER

Эмх цэгцийг нэгдүгээрт тавьдаг хүмүүст Power Planner аппликейшн нэн тохиромжтой. Дээрх аппликейшнүүдийн адил хийх зүйлсийн жагсаалтаа төлөвлөж, өдөр цагаар нь тохируулах боломжтой. Мөн “Google Calendar”-тай хослуулан ашиглавал хэрэглэхэд илүү хялбар байдаг.

Татах холбоос:

Шилдэг менторуудаас суралцахын зэрэгцээ 5 орны хэлийг судлах боломжийг олгодог TomYo аппаа энд дарж татаарай.

EASY STUDY

Та өдөрт хэдэн цагийг хичээл хийхэд зарцуулдаг вэ? Магадгүй шинэ хэл суралцаж байгаа бол хэчнээн цаг зарцуулж байгаагаа тооцож байсан уу? Үгүй бол одооноос цагийн зохион байгуулалтаа төлөвлөж, хуваарьт оруулаад үзээрэй.

Easy Study аппликейшн таны шилдэг туслах болж чадна. Өдөр бүр хийх ёстой хичээлийн чинь жагсаалтыг мэдэгдэж, нэг хичээл хийхдээ хэр их цаг зарцуулж буйг чинь графикаар харуулах болно.

Татах холбоос:
error: Энэхүү контент хамгаалагдсан!