Өнөөдөр:2024-12-13

“TomYo Talk 2023” дээр юу болж өнгөрөв?

Карьераа нэг шат ахиулах, ойр тойрондоо эерэг өөрчлөлт авчрах, сэтгэлдээ өөрчлөлтийг хүссэн хүн бүрд зориулсан “TomYo Talk 2023″ эвент маань энхний жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн эвентийн Ерөнхий зохион байгуулагчаар “TomYo EdTech” компани ажилласан бөгөөд CGR, Тэсо Групп, Хаан Даатгал, Unread, Lemon Press, Tenger TV хамтран зохион байгууллаа. Тус эвентэд 20 гаруй байгууллага хамтран оролцож, 1000 гаруй хүмүүс оролцлоо.

Монголын нийгэмд үнэ цэн, урам зориг, өөрийн үзэл бодлын эерэг өнцгөөр түүчээлж буй 9 эрхэм 9 өөр сэдвээр өөрийн мэдлэгээ хуваалцлаа. Мөн амьд хөгжим, Монгол өв уламжлал, хөнгөн инээд, энтертайнмент хөтөлбөртэйгээрээ бусад эвентээс онцлогтой байлаа. TomYo EdTech компани туршлага судалгаанд үндэслэн гаргаж буй цоо шинэ Англи хэл сурах аппликейшн TOMYO ELLA нээлтээ хийлээ.

ЭНД ДАРЖ аппаа татаарай

Онцлох үйл явдлууд

  • Монголын нийгэмд үнэ цэн, урам зориг, өөрийн үзэл бодлын эерэг өнцгөөр түүчээлж буй 9 эрхэм 9 өөр сэдвээр өөрийн мэдлэгээ хуваалцлаа.
  • Англи хэл сурах цоо шинэ аппликейшн TOMYO ELLLA нээлт болов.
  • “TomYo Talk 2023” нийт 6 цаг гаруй хугацаанд үргэлжлэв.
  • 20 гаруй байгууллага хамтран оролцож, 1000 гаруй хүмүүс оролцлоо.
  • 25 сайн дурын ажилтан оролцов.
  • Амьд хөгжим, монгол өв уламжлал, хөнгөн инээдээр хүмүүс цэнэглэгдлээ.
  • “Бизнесийн байгууллага нийгэмд ямар үнэ цэн бий болгодог вэ?” панел хэлэлцүүлэг болов.

“TomYo Talk 2023” эвентэд хамтран ажилласан бүх байгууллага, хүрэлцэн ирсэн хүмүүстэй баярлалаа. Ирэх жил илүү томоор, илүү олуулаа уулзацгаая.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!