Өнөөдөр:2024-05-20

Танилц: Их Британи улсын хамгийн шилдэг 10 их сургууль

Орчин цагт Монгол улсын гадаад харилцаа холбоо өргөжиж, сайжрахын хэрээр Монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нөхцөл боломж нэмэгдсээр байна. Магадгүй тав эсвэл арван жилийн өмнө Дэлхийн топ сургуулиудад суралцах гэдэг бодол бүтэшгүй мөрөөдөл байсан байж болох ч одоо үед хичээж л чадвал бүх боломж нь нээлттэй болжээ.

Тиймээс одооноос эхлэн эзэмшихийг хүссэн мэргэжлийн чиглэлээр тань дэлхийд тэргүүлэгч боловсролыг олгодог сургуулиудыг эртнээс судалж бэлдээрэй. Харин энэ хүслийг тань биелүүлэхэд TomYo танд туслах болно.

Image result for University of Warwick

10. University of Warwick

University of Warwick нь бусад сургуулиа бодвол хамгийн залуу сургууль бөгөөд 1965 онд улсынхаа засгийн газрын тусламжтайгаар үүсгэн байгуулагдсан билээ. Өнгөрсөн онд найман байраар ухарч Дэлхийд 62-т жагсжээ. Уг сургууль нь чанартай гадаадын оюутнууд болон шилдэг багш, эрдэм шинжилгээний ажилчидтай гэдгээрээ өндөр оноо авч Их Британийн хамгийн шилдэг 10 их сургуульд багтжээ.

9. University of Bristol

University of Bristol нь өнгөрсөн онд амжилттай байсан ховорхон сургуулиудын нэг юм. Учир нь хоёр урагш ахиж Дэлхийн хамгийн шилдэг 50 сургуулийн тоонд орсон билээ. Уг сургууль нь олон улсын шилдэг багш нарыг урьж ажиллуулдаг бөгөөд үүнийгээ дагаад гадаадын залуус ч ихээр тус сургуульд суралцдаг аж. Мөн оюутнууд руугаа чиглэсэн хөтөлбөрүүд их амжилттай явдаг болохоор шинжээчдээс өндөр оноо авчээ.

8. London School of Economics and Political Science (LSE)

Энэхүү сургууль нь Англи улсын төв болох Лондонд байрладаг дөрвөн их сургуулийн нэг бөгөөд Дэлхийд олон улсын оюутнуудын тоогоор 7-р байранд бичигддэг байна. Мөн ажил олгогчдын зүгээс сайн төгсөгчдийг нийлүүлдэг хэмээжээ. Одоогийн байдлаар Дэлхийд 44-т байгаа аж.

Image result for King’s College London (KCL)

7. King’s College London (KCL)

King’s College London нь 1829 онд 4-р Жорж хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор Дэлхийд анагаах ухаан болон эрдэм шинжилгээний ажлаар өндөр үнэлгээ авдаг билээ. Одоогийн байдлаар Дэлхийд Японы Kyoto University-тэй хамт 33-р байрт бичигдэж байна.

Image result for University of Manchester

6. University of Manchester

University of Manchester нь анх 1824 оноос үүсэлтэй бөгөөд 2004 онд Викториа их сургууль болон Манчестерийн шинжлэх ухаан, технологийн их сургууль нэгдсэнээр одоогийн байр сууриа олжээ. 2019 оны байдлаар Дэлхийд 27-р байрт жагссан бөгөөд энэ нь уг сургуулийн хувьд олон улсад хэр нэр хүндтэйг нь илтгэж буй хэрэг юм. Одоогийн байдлаар University of Manchester нь Их Британийн хамгийн их оюутантай сургууль бөгөөд ойролцоогоор 41,000 залуучууд идэвхтэй суралцаж байна. Үүний 11,000 гаруй нь Европын орнууд нь залуус аж.

5. University of Edinburgh

University of Edinburgh нь хэдий 2019 онд Дэлхийд жагсаалтад хоёр байраар ухарсан ч Дэлхийн хамгийн шилдэг 20 сургуулийн нэг хэвээр байгаа билээ. Мөн хамгийн сонирхолтой нь энэхүү Их Британийн шилдэг 10 их сургуулийн жагсаалт доторх цорын ганц Шотландын их сургууль юм.

Уг сургууль нь зөвхөн Шотланд улсын залуусыг үнэ төлбөргүй сургадаг гэдгээрээ онцлог. Мөн бидний сайн мэдэх Чарльз Дарвин, Александр Грэхам Белл, Ж.К. Роулинг нар тус сургуулийг төгссөн билээ.

Image result for Imperial College London

4. Imperial College London

Imperial College London нь өнгөрсөн жил хэдий Лондоны шилдэг их сургууль статусаа алдсан ч Дэлхийн топ 10 их сургуулийн нэгт багтаж чадсан билээ. Мөн ажил олгогчдын үнэлгээ, багш оюутны харьцаа, олон улсын багш нарын хувь, олон улсын оюутнуудын хувь гэх мэт зургаан үзүүлэлтээс дөрөвт өндөр үнэлгээ авч чадсан байна.

Image result for University College of London (UCL)

3. University College of London (UCL)

UCL нь өнгөрсөн жилээс эхлэн ICL (Imperial College London)-ээс орон зайг нь булааж Лондоны хамгийн шилдэг их сургууль хэмээн тооцогдож байна. Одоогийн байдлаар Дэлхийд 8-д жагсаж байгаа бөгөөд нийт 38,400 гаруй шилдэг залуус суралцаж байгаа юм. Мөн нийт элсэгчдийнхээ 40 гаруй хувийг олон улсаас татаж байгаа нь өндөр үнэлгээ авах давуу тал нь болжээ.

Image result for University of Cambridge

2. University of Cambridge

Эцэст нь Их Британийн хамгийн шилдэг хоёр сургуулийн нэгээр Монголчууд бидний сайн мэдэх, сурахыг хүсдэг University of Cambridge тодрох нь ойлгомжтой байлаа. Одоогийн байдлаар Дэлхийд 7-д жагсаж байгаа уг сургуульд 22,500 Дэлхийн хэмжээний шилдэг залуус суралцаж байгаа аж. Анх 1209 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын шилдэг залуусын ихээр суралцаж, төгссөн сургуулиудын нэг билээ.

University of Oxford, St. Edmund Hall Partnership - IFSA Butler ...

1. University of Oxford

Эцэст нь Их Британийн хамгийн шилдэг сургуулиар University of Oxford тодрох нь ойлгомжтой байлаа. Одоогийн байдлаар уг сургууль нь Дэлхийд 4-т жагсаж байгаа бөгөөд олон улсын эрдэмтэн, шинжээчдийг их хэмжээгээр сургуульдаа урьж ажиллуулдаг билээ. Мөн олон улсын шилдэг залуусыг соронз мэт татаж байгаа нь Их Британийн хамгийн шилдэг их сургууль гэх байр суурийг нь улам бэхжүүлсээр байна.

error: Энэхүү контент хамгаалагдсан!