Өнөөдөр:2024-05-20

Танилц: ОХУ-ын тэргүүлэх их сургуулиуд

Орчин цагт Монгол улсын гадаад харилцаа холбоо өргөжиж, сайжрахын хэрээр Монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах нөхцөл, боломж нэмэгдсээр байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бидний урд хөрш ОХУ-ын тэргүүлэх зэрэглэлийн их сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэрэв та эзэмшихийг хүссэн мэргэжлийн чиглэлээрээ Дэлхийд тэргүүлэгч боловсролыг олгодог сургуулиудыг судалж эхэлсэн бол TomYo танд туслах болно.

10. Moscow State Institute of International Relations – MGIMO University

Москвагийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Генри Киссингерийн нэрэмжит “Оросын Харвард” нэрээр алдаршсан MGIMO их сургууль нь BRICS-ийн чансааны 44-т эрэмбэлэгдэж байгаа ч Оросын хамгийн өндөр зэрэглэлтэй 10 их сургуулийн нэг хэвээр байгаа юм. (BRICS Ranking нь Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн их сургуулиудын чансааг тогтоодог судалгаа) Одоогийн байдлаар Дэлхийд 366-д жагсаж байгаа бөгөөд 7300 гаруй оюутантай гэнэ. Мөн улс төрийн чиглэлдээ Дэлхийн эхний 100-д багтдаг нэр хүндтэй сургууль билээ.

MGIMO University

9. Tomsk Polytechnic University (TPU)

TPU-ийн хувьд BRICS-ийн чансааны 39-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Дэлхийд 387-д жагсаж байгаа аж. Мөн ТPU нь олон улсын залуус руу чиглэсэн хөтөлбөрүүд идэвхтэй хэрэгжүүлдэг гэдгээрээ өндөр оноо авсан төдийгүй нийт оюутнуудынхаа 25 хувийг Дэлхийн бусад улсаас бүрдүүлдэг байна. Анх 1896 онд үүсгэн байгуулагдсан ба Оросын хамгийн эртний технологийн сургууль гэж явдаг гэнэ. Түүнчлэн химийн инженерийн чиглэлээрээ улсдаа алдартай билээ.

University In US: National Research Tomsk Polytechnic University

8. National Research University – Higher School of Economics (HSE)

“Хүн зөвхөн сургуулийн хувьд бус амьдралын туршид суралцдаг” гэх уриатай HSE University нь 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ихэнх төгсөгчид нь улсдаа төдийгүй гаднын томоохон компанид амжилттай ажилладаг гэдгээрээ нэр хүндтэй билээ. BRICS-д 37-д, Дэлхийн чансаанд 322-т жагсдаг тус сургууль Москва хотдоо байрладаг бөгөөд одоогийн байдлаар 34,000 гаруй оюутан суралцаж байгаа билээ.

HSE Among Top Five Universities with Highest Paid Graduates — HSE ...

7. Bauman Moscow State Technical University (BMSTU)

BMSTU нь HSE University-тэй адил нийслэл Москва хотод байрладаг бөгөөд Дэлхийд 284-д жагсдаг сургууль билээ. Анх 1830 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь компьютерын шинжлэх ухаан, мэдээллийн систем, цахилгаан инженер, механик инженер, математикийн чиглэлээрээ улсдаа алдартай аж.

File:Bauman Moscow State Technical University - Moscow, Russia ...

6. National Research Nuclear University

2019 оны байдлаар MEPhI нь BRICS-ийн чансаанд 30-д, Дэлхийд 329 жагссан бөгөөд ОХУ-ын шилдэг 10 их сургуульд багтжээ. Анх 1942 онд үүсгэн байгуулагдсан тус сургууль нь физик, одон орны шинжлэх ухааны чиглэлээрээ Дэлхийн топ 100-д ордог гэнэ. Мөн 2020 онд нийт оюутнуудынхаа 21 гаруй хувийг олон улсын залуусаар бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөө тавьсан байгаа аж.

Учёные МИФИ нашли возможность выявлять предраковые состояния с ...

5. Moscow Institute of Physics and Technology State University (MIPT)

Анх 1951 онд байгуулагдсан MIPT нь улсдаа физик, технологийн чиглэлээрээ тэргүүлэгчдийн нэг бөгөөд чансаагаараа BRICS-д 21-т, Дэлхийд 302-т жагсаж байгаа билээ. Мөн ОХУ-ын бизнес, улс төр, сансар судлалын шилдэг эрдэмтдийг төрүүлсэн гэдгээрээ алдартай юм.

Moscow Institute of Physics and Technology on Twitter: "Happy 1st ...

4. Tomsk State University (TSU)

ОХУ-ын Сибирьт байрлалтай TSU нь 1878 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 23,000 оюутантай аж. Мөн бакалавр болон мастерын түвшинд хэл шинжлэл, компьютерын шинжлэх ухаан, менежмент, физикийн чиглэлээ англи хэл дээр заадаг гэдгээрээ бусад сургуулиасаа онцлогтой билээ. Одоогийн байдлаар дэлхийд 268-д жагсаж байгаа тус сургууль нь гадаад оюутнууд руу чиглэсэн олон тэтгэлэг, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэнэ.

Tomsk State University - Wetland Link International

3. Novosibirsk State University

Дэлхийд тэргүүлэгч шинжлэх ухааны төв цэг болсон Академгородокд (Сибирьт байрладаг боловсрол, соёл, шинжлэх ухааны төв болсон хот) байрлалтай тус сургууль нь 1958 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоогийн байдлаар Дэлхийд 231-т жагсаж байгаа бөгөөд ОХУ-ын шилдэг гурван их сургуулийн нэгээр шалгарсан аж. 

Гол онцлогийн хувьд мастер, докторын түвшний залуусыг англи хэл дээр хичээлээ үзэх боломжийг олгодог бөгөөд мэдлэгээ нэмэх зуны сургалтыг тогтмол зохион байгуулдаг гэнэ. Мөн сар болгон тэтгэмжтэй 4 жилийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг засгийн газартайгаа хамтарч тогтмол зарладаг юм байна.

2. Saint-Petersburg State University

Энэ удаагийн ОХУ-ын хамгийн шилдэг хоёр их сургуулийн нэгээр Saint-Petersburg State University тодорчээ. Анх 1724 онд үүсгэн байгуулагдаж байсан тус сургуулиас өдийг хүртэл нийт 9 Нобелийн шагналын эзэд тодорсон нь гайхалтай. Мөн бидний сайн мэдэх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүртэл уг сургуулиас төрсөн байна. Одоогийн байдлаар Дэлхийд 234-д жагсаж байгаа бөгөөд нийт 15 чиглэлийн мэргэжлээрээ топ 100-д багтдаг гэнэ. Үүнд хэл шинжлэл, математик гэх мэт чиглэлүүд орно. Түүнчлэн бусад сургуулиудтайгаа адил мастерын түвшинд англи хэл дээр сурах боломжийг бүрдүүлсэн билээ.

St Petersburg State University - презентация онлайн

1. Lomonosov Moscow State University

Эцэст ОХУ-ын хамгийн шилдэг сургуулиар MSU тодорсон байна. Одоогийн байдлаар Дэлхийн чансаанд 84-т байгаа тус сургууль нь 1755-д үүсгэн байгуулагдсан бөгөөд ОХУ-ын хамгийн эртний хүндлүүштэй байгууллагуудын нэг юм. Хамгийн сонирхолтой нь тус сургуулийн барилга Дэлхий дээрх хамгийн өндөр боловсролын байгууллага хэмээн өргөмжлөгддөг аж. Мөн номын сан нь улсдаа хамгийн томд тооцогддог бөгөөд нийт 9 сая гаруй номтой гэнэ. Үүнийх нь 2.5 сая нь гадаад хэл дээр бичигдсэн бүтээлүүд ажээ.

Moscow State University Makes World's Best Universities List

Уг сургууль нь нийт 47,000 гаруй оюутантай бөгөөд жилд 4000 орчим олон улсын залуучуудыг элсүүлдэг нь танд боломж байгааг харуулах байх. Мөн хэл шинжлэл, физик, математик, менежмент, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээрээ дэлхийн топ 50-д багтдаг гэнэ. Тиймээс бидэнд Дэлхийн топ 100-д багтах чанартай боловсрол ойрхон байна шүү.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!