Өнөөдөр:2024-04-27

Хэрхэн Англи хэлний ярианы чадвараа сайжруулах вэ?

Англи хэлийг эзэмшихийн тулд олон залууст бэрхшээл тулгардаг нь чөлөөтэй, өөртөө итгэлтэй ярих нь толгойны асуудал байдаг билээ. Та бүхэндээ хэрхэн англи хэл ярианы чадвараа сайжруулах талаар танд зөвлөгөө хүргэе.

1. Өөртөө итгэлтэй ярь

Өөртөө болон чадвартаа итгэ. Хааяа алдаа гаргаж байсан ч итгэлтэй яриарай.

Ярихдаа дараах алхмыг дагаад үзээрэй.

  • Зогсоолгүй, түгдрэлгүйгээр ярихыг хичээ (үгнийхээ хооронд завсарлага аваарай).
  • Танил сэдвүүдээс эхэл Өөрийнхөө мэддэг, өөртөө итгэлтэй сэдвээр ярилцаж эхэл. Та мэддэг сэдвээр өөрийгөө илэрхийлэх итгэлийг олж авахын хэрээр урт хугацаанд илүү олон төрлийн, төвөгтэй сэдвүүдийн талаар төвөггүй ярьдаг болно.
  • Алдаа гаргахаас бүү ай. Үүний оронд алдаагаа тэмдэглэ. Дараа нь юу буруу болсныг олж мэдээрэй.

2. Англи дууг дагаж дуул.

Дуу дуулах нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх үр дүнтэй арга гэдгийг та мэдэх үү? 

  • Англи хэлний ярианы ур чадвараа сайжруулах нэг хөгжилтэй бөгөөд үр дүнтэй арга бол англи дууг дагаж дуулах.
  • Тодорхой үгтэй дууг сонгож, үгийг нь анхааралтай сонсоорой.
  • Тухайн хүний үгийн дуудлагад анхаарлаа хандуулж, дуучны аялгууг дуурайж үзээрэй.
  • Энэ нь таны үгсийн санг өргөжүүлэх, ерөнхий сонсох чадвараа сайжруулахад туслах хөгжилтэй бөгөөд сонирхолтой сурах хэлбэр юм.

Тиймээс англиар ярих чадвараа сайжруулахын тулд чихэвчээ аваад, дуртай дуугаа дуулж эхлээрэй. 

3. Сайтар эргэцүүл

Харилцан яриа дууссаны дараа эсвэл ярианы дасгал хийсний дараа ярьсан зүйлээ сайтар эргэцүүл. Би юун дээр  алдсан бэ? Цаашдаа анхаарах зүйл юу вэ? Ярих гэсэн санаагаа хэр ойлгомжтой илэрхийлсэн бэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуун анхаарах зүйлүүдээ тэмдэглэн, цээжлэх шаардагатай  үгнүүдээ бичиж цээжлээрэй.

4. Тэмдэглэл хөтөл

Англиар ярихад хамгийн их сандрал үүсгэдэг зүйл бол юу ярихаа мэдэхгүй байх явдал байдаг. Үүнийг даван туулахын тулд тэмдэглэл хөтлөөрэй. Хүнсээ худалдаж авах, гэрээ цэвэрлэх гэх мэт тохиолдлуудыг төсөөлөн ойролцоо холбоо үг, асуулт хариулт зэргийг тэмдэглэж бэлд. Цаашлаад ажлын ярилцлага, хурал зөвлөгөөн, аялалаар явах гэх мэт тохиолдлуудыг бодон давтаарай.

5. Англи хэлээр түүх ярих

Түүх зохиох, өгүүлэх үйл явц нь хувь хүмүүст өөр өөр цаг, дүрслэх хэл, харилцан яриа дадлага хийх боломжийг олгодог. Мөн бүтээлч сэтгэлгээг дэмжиж, соёлын онцлог, нөхцөл байдлын талаар илүү гүнзгий ойлголтыг бий болгодог.

 6. Ганц үг биш холбоо үг

Үгийг ганц ганцаар нь бус холбоотой үгнүүдтэй нь хамт цээжлэх хэрэгтэй. Нэг өгүүлбэрт нэг утга илэрхийлж болох хэдий ч дараагийн өгүүлбэрт өөр утга илэрхийлэх хоорондоо үгээр бус өгүүлбэрээр харилцдаг юм шүү. Энэ аргыг хүмүүсийн ярьж буй хэлбэрээс буюу кино, подкаст, влог зэргээс сурах боломжтой байдаг.


TomYo Ella аппаа татаад 7 хоногийн үнэгүй эрх аваарай 🌱

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!