Өнөөдөр:2024-05-20

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртвөл яах вэ?

Сайн байцгаана уу? Намайг Бямбасүрэн гэдэг. Австрали улсын The University of Newcastle-г Бизнесийн бакалавр зэрэгтэй төгсөөд одоо Macquarie University-д магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Мөн TomYo аппын ментор. Би энэ удаагийн блогоороо та бүхэнд арьс өнгөний үзлийн тухай болон авах ёстой арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэх гэсэн юм. Хэрэв танд миний нийтлэл таалагдвал миний саяхнаас хөтлөн явуулах болсон Jenny’s corner-ийг дагаарай.

Та Австрали улсад сурахтай холбоотой бүх чиглэлийн зөвлөгөө хэрэгтэй бол яг одоо Бямбасүрэн ментортой энд дарж холбогдоорой.

Та арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч, бусдыг дээрэлхүүлж, доромжлуулж байхыг харж байсан уу? Та юу хийхээ мэдэхгүй байсан бол танд яаж тулгарсан асуудлыг ухаалгаар даван гарах вэ гэдгийг зааж өгье.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй олон нийтийн газар таарах үед авах ёстой арга хэмжээнүүд:

Ковид-19 гарснаас хойш Ази хүмүүcийг ялгаварлан гадуурхах явдал улам л ихсэж байна. Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах гэдэг нь арьс өнгө, үндэс угсаа, соёлын үндсэн дээр үндэслэн үзэн ядах, хараалын үг хэллэг хэллэх, нэрээр дуудах, айлган сүрдүүлэх үл тоох явдал юм.

Жишээ нь:

  • Тухайн хүний үндэс угсаанаас болж өөр газар очиж суух, ярихаас татгалзах
  • Доромжилсон өнгө аястай онигоо хэлэх
  • Бүдүүлэг үг хэллэг хэрэглэx
  • Явж байхад нь үндэс угсааг нь хэлж, дуудан доромжлох

2011-оны LEAD-ээс явуулсан судалгаагаар олон нийтийн газар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл хамгийн түгээмэл байдаг нийт иргэдийн буюу 35% нь тохиолддог болохыг тогтоожээ. Тус судалгаанд эргэн тойрон дахь хүмүүс нь туслаагүй үед гадуурхалтад өртсөн хүмүүст илүү хүнд тусдаг гэв. Тиймээс та олон нийтийн газар хэн нэгэн хүн ялгаварлан гадуурхалтад өртөж байвал доорх 4 алхмыг дагаарай.

1. Өөрийгөө бэлд

Сэтгэл судлалын тэнхимийн профессор (Western Sydney University) Кевин Данн “Хүмүүс бусдыг өмгөөлж үг хэлдэггүй хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт хохирогч болохоос айдаг. Хоёрдугаарт, тэд юу хэлэхээ мэдэхгүй байдаг” гэж. Арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл олон нийтийн газар ихээр тохиолдож байдаг ч энэ тухай ойлголт бага байдгаасаа болоод заримдаа бид арьс өнгөөр ялгаварлах үзэл нь яг юу вэ, аль нь биш вэ гэдгийг ялгаж мэддэггүй. Тиймээс та уншиж судалж, хангалттай мэдээлэл, мэдлэгтэй болох хэрэгтэй.

2. Эргэн тойрноо ажигла

Бусдыг ялгаварлан дээрэлхэж буй хүний өөдөөс юм хэлэхээсээ өмнө та нөхцөл байдлаа үнэлж дүгнэх хэрэгтэй. Жишээ нь тэр хүн чинь согтуу байна уу, ойр хавьд чинь таныг хамгаалаад үг дуугарах хүмүүс байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хэрэв нөхцөл байдал эрсдэлтэй байвал та үг хэлэхгүйгээр цагдаа дуудах юм уу тухайн газрыг хариуцсан хүмүүст мэдэгдэх хэрэгтэй. Жишээ нь: үйл явдал автобусанд болж байвал жолоочид нь та мэдээлэх хэрэгтэй. Та бас 000 руу залгаж юу болсон тухай мэдээлж бас болно. Түүнчлэн та болж буй үйл явдлыг утсан дээрээ бичиж, эрх баригчдад мэдээлбэл бас илүү тохиромжтой.

3. Ямар нэг юм хэл

Нөхцөл байдлыг та аюул багатай гэж үзвэл та аль болох зөөлөн дуугаар ярих хэрэгтэй. Бусдыг ялгаварлаж буй хүнээсээ илүү чанга ярих, түрэмгий байх нь тухайн хүнийг улам уурлуулж, нөхцөл байдлыг дэвэргэх эрсдэлтэй.

Та дараах зүйлсийг хэлэх боломжтой:

  • Та яагаад ингэж хэлэв? Why would you say that?
  • Түүнийг тайван орхиод явж болох уу? Could you please leave him/ her alone?
  • Та яг яагаад ингэж бодох болсон бэ? How did you develop that belief?
  • Та ингэж бусдыг хэлэх нь маш буруу шүү. It is not okay to say something like that or stereotype people

4. Гадуурхагдсан хүнд туслах

Манай найз бид хоёр метронд явж байхад нэг хүн ирээд бид хоёрыг үгээр доромжилж эхлэхэд арын суудал дээр байсан хүн энэ хоёр охиныг зүгээр орхиоч гэхэд өөр нэг хүн нь цагдаа дуудаж юу болсон тухай мэдээлэхэд надад баярласандаа уйлмаар санагдаж байсан. Таны хэлсэн хэдхэн өгүүлбэр болон үйлдэл тухайн хүнд их тус хүргэнэ.

Таны хийж болох үйлдлүүд:

  • Зүгээр эсэхийг нь асуух
  • Цагдаад хэлэх хэрэгтэй гэдгийг хэлж үзэх
  • Хажууд нь очиж суух эсвэл зогсох

Хэдэн сарын өмнө метронд Ази өвөөг Австрали залуу ялгаварлан гадуурхсан нь энэхүү нийтлэлийг бичихэд хүргэв. Би тэр үед юу ч хэлж чадаагүй ба трайнээсээ буусны дараа би өөрийн мэдэлгүй уйлж эхэлсэн юу ч хэлээгүй өөртөө гомдоод Ази өвөөг өрөвдөж Австрали залууг бодохоор уур хүрсэн. Одоо болтол би тэр явдлыг бодох бүрдээ ямар нэгэн зүйл хэлэх л хэрэгтэй байсан гэж бодогдоод хэцүү байдаг. Та бүхэн над шиг байдалд орохгүйн тулд, бусад хүмүүсийг олон нийтийн газар хамгаалж сураарай. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж олон хүний дунд үг дуугарах нь хэцүү ч бусдыг хамгаалах нь баатарлаг үйл явдал шүү. #Намайгсонсооч

Эх сурвалжууд:

  • It stops with me project by Human rights government
  • Reachout.com
  • Localities Embracing and Accepting Diversity (LEAD), 2011
  • Challenging racism project by Western Sydney University

Энэ сарын 18-с эхлэх Англи хэлний анхан шатны хөтөлбөрт яг одоо хамрагдаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!