Өнөөдөр:2024-05-20

Сэтгэл хөдлөлөө удирдахад тань туслах цахим хаягууд

Заримдаа бид өөрсдийнхөө сэтгэл санааг удирдаж, хянахад төвөгтэй болдог. Гэхдээ техник технологи хөгжиж таныг өөрийгөө ажиглаж, сэтгэл хөдлөлөө хянахад тусалдаг цахим зөвлөхүүд гарчээ. Тэгвэл та бүхэндээ эдгээр сэтгэл судлалын зөвлөгөө мэдээллийг, үнэгүй өгдөг платформуудыг хүргэж байна.

Goodful (Youtube channel)

“Goodful” нь бясалгалаас гадна эрүүл хооллолт, хог хаягдалгүй амьдрах “zero waste” хэв маяг, иогийн дасгал зэрэг эрүүл амьдрахад тань туслах заавар, зөвлөгөөнүүдийг оруулдаг суваг билээ. Та энэ сувгийн “Self-care”, “Meditation” playlist-үүдээс богино хугацааны бясалгал хийх зааврыг үзэх боломжтой.

The mindful movement

Энэхүү суваг уур бухимдал арилгах, нойргүйдлийг шийдвэрлэх, санаа зовнилыг багасгах, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зэрэг маш олон төрлийн бясалгалыг зааварчилдаг. Харин та бүхэн богино хугацаанд хийх боломжтой бясалгалын зааварчилгааг сонсох бол уг сувгийн “Meditations 15 Minutes or Less” хэмээх playlist-ийг сонгоорой.

Зөвхөн 100 хүнд ур чадварын нийт 3,700,000₮ үнэ бүхий хичээлийг 365,000₮-р худалдаж авах эрхийг бэлэглэж байна. Та энд дарж энэхүү гайхалтай боломжийг ашиглаарай. Ердөө 3 хоног үлдсэн тул та яараарай.

Let’s meditate (Application)

Харин энэ апликэйшн бол бясалгалыг богино хугацаагаар хийх сонирхолтой хүмүүст тохирсон сонголт. Бас нэгэн давуу тал нь бясалгалын дундуур ямар ч зар сурталчилгаа явдаггүй. Бясалгалын төрлүүд нь үргэлжлэх хугацааны мэдээлэлтэйгээ харагдах тул сонирхож байгаагаа татаж авчихаад интернэтгүй үед ч дагаад хийх боломжтой байна.

Medito

Энэхүү апликэйшнд шаардлагатай заавар бүхий бясалгал, амьсгалын дасгал, сэргээх бичлэг, тайвшруулах чимээ зэрэг хөтөлбөрүүд багтсанаараа онцлог. Өөрөөр хэлбэл та тархи оюунаа амраамаар байна уу, ажиллуулмаар байна уу гэдгээ өөрөө шийдэж болох нь. Үүнээс гадна бясалгалын зааврыг унших хүний хоолойг сонгох боломжтой аж. 

Mylife (Stop, Breathe & Think)

Энэ апликэйшний хамгийн том давуу тал бол өөрийгөө шалгах, үнэлэх боломжтой явдал. Аппликэйшн рүү ороод өөрийн сэтгэлзүй болон бие махбодын байдлыг оруулснаар танд тохирох бясалгалыг санал болгодог. Ингээд л “ямар төрлийн бясалгал хийх вэ” гэж санаа зовох шаардлагагүй болжээ.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!